Долоо хоногийн тойм (2026.04.13-2026.04.17)

- Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өсжээ.
- Төсөв 2025 оноос хойш алдагдалтай
- Өнгөрсөн долоо хоногт монголын хөрөнгийн бирж
- QPAY-ийн жижиг хөрөнгө оруулагчдын тоо хамгийн өндөр хувиар өсөв. Яагаад?
- Хас банк хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч, ашгийн хувьд бага зэрэг буурав.
- ХААН банкны ногдол ашиг ҮЦТХТ дансанд байршлаа.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өсжээ.
M2 ₮49.4 их наядад хүрлээ 2026 оны III сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт M2 урьдчилсан гүйцэтгэлээр ₮49.4 их наядад хүрч жилийн өмнөхөөс ₮8.7 их наяд буюу 21.3%-иар өслөө. Гол нөлөөлсөн нь төгрөгийн хадгаламж ₮4.9 их наядаар +22.1% нэмэгдсэн нь байв.
M1 ₮11.1 их наядад хүрч 9.1%-иар өслөө Үүний 91.3% буюу ₮10.1 их наяд нь төгрөгийн харилцах дансанд байршиж байна. Бэлэн мөнгө жилийн өмнөхөөс 2.9% өссөн ч өмнөх сараасаа 14.4%-иар буурсан. Бараг мөнгө ₮38.4 их наядад хүрч 25.3%-иар өслөө. Бүтцийг нь задлавал төгрөгийн хадгаламж ₮27.0 их наяд 70.5% валютын харилцах ₮5.9 их наяд 15.3% валютын хадгаламж ₮5.5 их наяд 14.2%-ийг эзлэж байна Нэмээд валютын харилцах 67.1%-иар огцом өссөн нь цаашид ажиглах хэрэгтэйг сануулж байна.
Хадгаламжийн 81.2%-ийг иргэд 18.8%-ийг байгууллагууд барьж байгаа нь иргэдийн хадгаламж ихэвчлэн 12 сарын хугацаатай байдаг нь банкуудад тустай. Яагаад гэвэл банк хадгаламжийн хугацааг мэдэж байвал зээлийн хугацаа, хэмжээгээ тооцоолоход хялбар болдог.
Харин байгууллагын хадгаламж дүнгээрээ том ч хугацаа богино, хөдөлгөөнтэй байдаг тул банкуудад бага найдвартай эх үүсвэр болдог.
Зээлийн үлдэгдэл ₮45.3 их наядад хүрч 16.6%-иар өслөө Үүний 60.7%-ийг иргэдийн зээл 37.0%-ийг байгууллагын зээл эзэлж байна.
Онцлох статистик: Төсөв 2025 оноос хойш алдагдалтай
2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж ₮7.2 их наядад хүрч, жилийн өмнөхөөс 11.9%-иар өслөө. Гэвч тэнцвэржүүлсэн орлого ₮6.3 их наяд буюу ердөө 2.5%-иар өссөн нь тийм ч баярлуулахааргүй тоо.

Орлогын өсөлт бага байхад зардлын тал огцом нэмэгдлээ. Эхний улиралд хөрөнгийн зардал ₮1.1 их наядад хүрч, жилийн өмнөхөөс 84.0%-иар өссөн байна. Задлаад харвал:
- 🧱 Барилга байгууламжийн зардал: +90.0% (+₮409.6 тэрбум)
- 🔧 Их засварын зардал: 3.2 дахин өсөлт (+₮27.0 тэрбум)
- 📦 Бусад хөрөнгийн зардал: +63.5% (+₮46.8 тэрбум)
Сүүлийн 12 сарын ашиг алдагдлын нийлбэр — (-₮2.24) их наяд
Энд л гол зураг харагдаж байна. 2025 оноос хойш ашигтай гарсан сар ердөө 4, үлдсэн бүх саруудад төсөв алдагдалтай байсан байна. Сүүлийн 12 сарын ашиг/алдагдалын нийлбэр -₮2.24 их наяд-д хүрсэн нь орлогын өсөлт зардлын хурдыг гүйцэхгүй байгааг тодорхой харуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт монголын хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт арилжааны идэвх нийт ₮7.07 тэрбумийн үнийн дүнтэй 5.08 сая ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна. Арилжааны үнийн дүнгээр Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, Инновэйшн инвестмент ХК болон Монголын хөрөнгийн бирж ХК зэрэг компаниуд зах зээлийг тэргүүлжээ.
Тус хугацаанд нийт ганц удаагийн багцын арилжаа хийгдсэн ба тэр нь Инвескор ББСБ ХК-ын нэгж нь ₮10,240-ийн 29.6 мянган ширхэг хувьцааг ₮303.50 саяын багцын арилжаа хийгдсэн байна.
Харин индексүүдийн хувьд долоо хоногийг бүхэлд нь бууралттай үдсэн байна. TOP-20 индекс 0.97%, MSE A индекс 2.00%, MSE B индекс 0.52%-иар тус тус өссөн байна.
Хас банк хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч, ашгийн хувьд бага зэрэг буурав.
2026 оны I улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 20.4% хүрсэн өмнөх оны мөн үеэс 3.9 нэгжээр буурсан үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн ₮1 бүрээс ₮0.204-ийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.
Харин зээлийн багц өмнөх оны мөн үеэс 14% өсөлт үзүүлж ₮4.4 их наядад хүрсэн байна. Чанаргүй зээлийн хувь 2.4% буюу өмнөх оны мөн үеэс 0.3 нэгжээр нэмэгдсэн бөгөөд энэ нь тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгдэж байгаа тул тийм ч таатай үзүүлэлт биш юм. ХасБанкны хувьд бусад системийн ТОП-5 банкнуудтайгаа харьцуулахад чанаргүй зээлийн түвшин харьцангуй бага буюу зээлийн багцын чанар сайн байдаг билээ.
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Qpay-ийн жижиг хөрөнгө оруулагчдын тоо хамгийн өндөр хувиар өсөв. Яагаад?
Жижиг хувьцаа эзэмшигчид буцаж ирлээ
2026 оны III сард ТОП-20 багцын компаниудын төвлөрөлд томоохон өөрчлөлт ороогүй. Гэвч жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд өөр зураг харагдаж байна II сард мэдэгдэхүйц буураад байсан ХК-уудын жижиг эзэмшигчдийн тоо энэ сард давхардсан тоогоор 11.8 мянгаар нэмэгдлээ.
📈 Ногдол ашиг дуудлаа
Өсөлтийн гол тоглогчид танил нэрүүд. APU, KHAN, TUM, SUU, MSE хувьцаануудын жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 808–2,093-аар тус бүр нэмэгдэж, өсөлтийн хувь 4.4–10.5%-д хүрлээ. III сард эдгээр компаниудын ногдол ашгийн бүртгэлийн өдөр тохиосон нь жижиг хөрөнгө оруулагчдыг татсан гол шалтгаан болсон нь ойлгомжтой.
Өсөлтийн хувиар тэргүүлсэн нь QPAY. Жижиг хувьцаа эзэмшигч 554-өөр нэмэгдэж, өсөлтийн хувь 10.5%-д хүрлээ. Яагаад?
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ХААН банкны ногдол ашиг ҮЦТХТ дансанд байршлаа.
ХААН банк ХК-аас 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮214 ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг мөнгөн дүн хувьцаа эзэмшигчдийн ҮЦТХТ дахь дансанд шилжиж эхлээд байна.
Хэрэв та ХААН банкны хувьцаатай бол өөрийн ҮЦТХТ дансны үлдэгдлийг шалгана уу.


ГОЛ ӨНЦӨГ:
- Ажилгүйдлийн тэтгэмж хүссэн иргэдийн тоо буурлаа.
- Дипломат хэлэлцээр үргэлжлэх хүлээлтээр зах зээл өссөөр.
- Арабын тэнгисийн бүслэлтийг Trump эхлүүллээ.
- АНУ ба Ираны дайн эхэлснээс хойш 80 эрчим хүчний байгууламж бөмбөгдүүлжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик: АНУ-д долоо хоног бүр гаргадаг ажилгүйдлийн тэтгэмж шинээр хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт төсөөлж байснаас илүү хэмжээгээр буурсан байна. Энэ нь ажил олгогчид ажилтнуудаа цомхотгох сонирхол бага байгааг илтгэж буй үзүүлэлт юм. Эдийн засагчид АНУ-ын эдийн засгийг "зөөлөн газардалт" (soft landing) хийх магадлал өндөр байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийг огцом өсгөхгүйгээр инфляцыг тогтворжуулж чадах төлөвтэй байгааг энэхүү мэдээ баталж байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох мэдэгдэл: Өнгөрсөн Лхагва гарагт Donald Trump-с “Бид Ираны цэргийн хүчинг бүрэн устгасан. Энэ дайн дуусахад тун ойрхон байна. Иранд хэлэлцээр хийх хүсэлт маш их байгаа” гэх мэтчилэн эерэг мэдээлэл өгчээ. Дипломат хэлэлцээр үргэлжлэх эерэг хүлээлт зах зээлд үүсэж S&P500 индекс ханш түүхэн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Басхүү өнгөрсөн Мягмар гарагт Trump-с ойрын хугацаанд Пакистаны нийслэл Исламабад хотод дахин уулзаж хэлэлцээр хийх магадлалтай хэмээн New York Post-д хэлжээ...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу
.png)
Онцлох үйл явдал: Энэ сарын 11-ны өдөр хэлэлцээр амжилтгүй болсны дараа, Trump сүрдүүлж байсны дагуу Персын булан орчимд, Ормузын хоолойн усан онгоцны хөдөлгөөнийг хаасан бүслэлтийг өнгөрсөн Даваа гарагт эхлүүллээ. Иран улс нь дэлхийн нийт газрын тосны 4%-г үйлдвэрлэдэг. Үүний дийлэнх нь БНХАУ руу зарагддаг байна. Тэгэхээр уг бүслэлт нь БНХАУ-д бас сөрөг нөлөөтэй ажээ. Учир нь Ираны боомтоос хөдөлж байгаа эсвэл Ираны боомт руу очиж буй бүх усан онгоцны хөдөлгөөнийг хаана....Дэлгэрэнгүйг эндээс уншина уу
.png)
Онцлох таамаглал: Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) захирал Fatih Birol-с “2026/02/28-с хойш 80 эрчим хүчний байгууламжууд бөмбөгдөлтөд өртсөн. Үүний 1/3 нь маш хүчтэй гэмтсэн” гэв. Басхүү эдгээр байгууламжуудыг засахад 2 жил хүртэлх хугацаа шаардагдаж, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд дайн дууссанаас үл хамааран сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй. Сонирхуулахад Катар улсын шингэрүүлсэн хийн байгууламжид учирсан хохирол нь ирээдүйн $20 тэрбум ам.долларын орлогыг тасалдуулж, 5 жилийн дараа засагдах төлөвтэй...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу
.png)

ГОЛ ӨНЦӨГ:
- ОУВС БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.4% болгон бууруулж, албан ёсны 4.5–5% зорилтоос доогуур үнэллээ.
- БНХАУ-ын эдийн засаг 2026 оны I улиралд 5% өсөж, хүлээлтээс давлаа.
- Дотоод эрэлт сул хэвээр, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаа нь эдийн засгийн өсөлтийн үндсэн дарамт болж байна.
- “Victory Giant Technology” IPO гаргаж, 2.2 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө татахаар зорьж байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик: БНХАУ-ын эдийн засаг 2026 оны эхний улиралд жилийн дүнгээр 5% өсөж, зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлт гаргалаа. Энэ нь АНУ–Израилийн Иранд явуулж буй цэргийн ажиллагааны дараах анхны ДНБ-ий тайлан бөгөөд геополитикийн эрсдэл эдийн засагт одоогоор хязгаарлагдмал нөлөө үзүүлж байгааг харуулж байна....Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох мэдэгдэл: ОУВС БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.4% болгон буурууллаа.
Олон Улсын Валютын Сан (International Monetary Fund) БНХАУ-ын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 4.4% болгон бууруулснаа мэдээллээ. Энэ нь 2026 оны нэгдүгээр сард гаргасан үнэлгээнээс 0.1 нэгж хувиар доогуур үзүүлэлт бөгөөд дотоод эдийн засгийн сулрал болон Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг тусгасан байна. Гэсэн хэдий ч уг төсөөлөл нь өмнөх оны аравдугаар сарын үнэлгээнээс өндөр хэвээр байгаа нь бодлогын дэмжлэг тодорхой хэмжээнд нөлөөлж буйг илтгэж байна. Энэхүү төсөөлөл нь Бээжингийн 4.5–5% албан ёсны зорилтоос доогуур байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох IPO: "Victory Giant Technology" IPO хийж, 2.2 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө татахаар зорьж байна.
Хятадын электроникийн хэвлэмэл хавтан (Printed Circuit Board, PCB) үйлдвэрлэгч "Victory Giant Technology" нь хиймэл оюуны дэд бүтцийн эрэлт огцом өсөж буй энэ үед Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, 2.2 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө татахаар зорьж байна. "Nvidia"-ийн нийлүүлэлтийн сүлжээнд багтдаг тус компани Даваа гарагт институциональ хөрөнгө оруулагчдаас захиалга авч эхэлсэн бөгөөд энэ нь 2026 онд Хонгконгийн хөрөнгийн зах зээл дээрх хамгийн өндөр дүнтэй IPO болох төлөвтэй байна...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


