TBC MENTOR #18 | Эдийн засгийн статистикуудыг хэрхэн ойлгож, унших вэ?

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн зүгээс харилцагчийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “TBC mentor” цуврал мэдээний 18-р дугаарыг харилцагч нартаа хүргэж байна.
Энэхүү дугаараар АНУ –н зах зээлд чухал нөлөө бүхий эдийн засгийн статистик мэдээг хэрхэн уншиж, ойлгох талаар тайлбарлая.
АНУ –н ЧУХАЛ СТАТИСТИКУУД

CPI буюу Consumer Price Index - Хэрэглээний сагсан дах бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг сар, болон жилээр хэмждэг. Мөн хэлбэлзэл ихтэй хүнс, эрчим хүчний бүтээгдэхүүнийг тооцооллоосоо хасаж Core CPI –г хэмждэг. Core CPI нь үндсэн инфляц буюу хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүнийг хассан инфляц гэсэн үг. /”lagging indicator”/
Дээрх зурагт “CPI” –р тооцсон жилийн инфляц 2.7% гарч хүлээлт 2.8% -с бага, өмнөх сарын үзүүлэлт 2.7% -тай ижил гарчээ.

Personal Consumption Expenditure буюу PCE Price Index – АНУ –н өрхийн бүх төрлийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг хэмждэг инфляцын нэгэн хэмжүүр. Мөн хэлбэлзэл ихтэй хүнс, эрчим хүчний бүтээгдэхүүнийг тооцооллоосоо хасаж Core PCE Price Index –г хэмждэг. Core PCE Price Index нь үндсэн PCE индекс буюу хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүнийг хассан инфляц л гэсэн үг. АНУ –н төв банк, ХНСангаас “CPI” –с илүү “PCE” индексийг чухалчилж хардаг. “CPI” –тай харьцуулбал “PCE” индекс нь илүү өргөн хүрээнд, бодит хэрэглээг, илүү нарийвчлалтай хэмждэг. Тэр утгаараа ХНСангаас инфляцын зорилтот mүвшинг “PCE” индексээр /”CPI” индекс биш/ төлөөлүүлж хардаг болно. /”lagging indicator”/
Дээрх зурагт “Core PCE” индексээр тооцсон жилийн инфляц 2.9% гарч хүлээлт 2.9% -тэй тэнцүү, өмнөх сарын үзүүлэлт 2.8% -с бага гарчээ.

Initial jobless claims – АНУ –н Хөдөлмөрийн яамнаас 7 хоног бүр шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүссэн ажилгүйчүүдийн тоог нийтэлдэг. Үүнд аль хэдийн тэтгэмж авч байгаа хүмүүсийг хасаж, зөвхөн анх удаагаа тэтгэмж авахаар өргөдөл гаргасан хүмүүс дээр төвлөрдөг. Уг үзүүлэлт нь хөдөлмөрийн зах болон эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг илэрхийлдэг “leading” индикатор юм. Жишээлбэл уг үзүүлэлт тогтмол өсөлттэй гарвал ажилгүйдэл, цомхотгол ихсэж, эдийн засаг удаашрах, хямралд орох урьдач дохиог болдог. /”leading indicator”/
Дээрх зурагт “Initial Jobless Claims” үзүүлэлт 235 мянга гарч хүлээлт 226 мянгаас их, өмнөх сарын 224 мянгаас их гарчээ. Эдийн засагт ажилгүй болсон иргэдийн тоо нэмэгдэж буйг харуулав.

Average Hourly Earnings – Хөдөө аж ахуйн салбараас бусад хувийн сектор дахь нэг цагийн дундаж цалингийн өсөлтийг сараар хэмждэг. Цагийн дундаж цалингийн өсөлтийг тооцоход илүү цаг, бонусыг оруулдаггүй. Хэрэглээ нь цалингаас шууд хамааралтай тул нэг цагийн дундаж цалин хэт их өсөх нь инфляцын дарамтыг нэмэгдүүлдэг. Хөдөлмөрийн зах зээл, бизнесийн мөчлөг, эдийн засгийн өөрчлөлтийн дараа цалин өөрчлөгддөг буюу “lagging indicator” юм.
Дээрх зурагт “Average Hourly Earnings” үзүүлэлт өмнөх сартай харьцуулахад хүлээлтийн дагуу 0.3% өсжээ.
Nonfarm Payrolls – Хөдөө аж ахуйн салбараас бусад салбарт шинээр бий болсон ажлын байрны тоо хэмжээг хэмждэг үзүүлэлт. Уг үзүүлэлт нь АНУ –н ДНБ –нд хувь нэмрээ оруулж буй нийт ажиллах хүчний 80% -г хамардаг томоохон судалгаа билээ. Энэ нь “coincident indicator” буюу яг одоо нөхцөл ямар буйг харуулдаг үзүүлэлт юм.
Дээрх зурагт тухайн сарын байдлаар “Nonfarm Payrolls” үзүүлэлт 73 мянга гарч хүлээлт 106 мянгаас бага гарчээ. Шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо хэмжээ өмнөх сард нь 13,000 буурсан байна.
Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажиллахад бэлэн хэдий ч ажилгүй байгаа хүмүүсийн хувь хэмжээг харуулдаг. Бага хувьтай байх нь эдийн засаг хүчтэй, ажлын байр олдоц сайтай буйг илэрхийлдэг. /”lagging indicator”/
Дээрх зурагт “Unemployment Rate” буюу ажилгүйдлийн хэмжээ 4.2% гарчээ.

Retail Sales – Жижиглэн худалдааны хэмжээ нь иргэдийн худалдан авалтын нийлбэр дүнгийн өсөлтийг хэмждэг. Үүнд дэлгүүр, цахим худалдаа, хоол худалдаа, бензин, автомашин, барилгын материал гээд төрөл бүрийн жижиглэн худалдааны түвшний борлуулалтууд орно. Өөрөөр иргэдийн хэрэглээг хэмждэг. Core Retail Sales буюу үндсэн жижиглэнгийн худалдаа нь үнийн хэлбэлзэл ихтэй худалдан авалтууд болох автомашин, хоол хүнс, эрчим хүчний бараа, үйлчилгээг хасаж тооцдог. Тиймээс үндсэн жижиглэн худалдаа илүү ач холбогдолтой. Уг үзүүлэлт нь эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг илтгэдэг “coincident indicator” болно.
Дээрх зурагт 7 –р сарын жижиглэн худалдааны хэмжээ MoM +0.5% өссөн бол үндсэн жижиглэн худалдааны хэмжээ MoM +0.3% өсжээ.

GDP Growth Rate – АНУ-ын ДНб буюу Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтийг харуулдаг. ДНБ нь өгөгдсөн хугацаанд тухайн улс дотор үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлбэр дүн юм. ДНБ өсөх нь дотоодын үйлдвэрлэл, хэрэглээ, хөрөнгө оруулалт өсөж ЭЗ тэлж буйг илэрхийлнэ. Уг үзүүлэлтийг тооцож гаргахад ихээхэн хугацаа шаарддаг тул “laggin indicator” болно.
Дээрх зургийн дагуу АНУ –н ДНБ II улиралд YoY +3.3% өсжээ.
БУСАД СТАТИСТИКУУДЫН ТАЙЛБАРУУД
CB Consumer Confidence – хэрэглэгчид буюу иргэдийн эдийн засгийн үйл ажиллагаанд итгэх итгэлийн түвшнийг хэмждэг. Хүлээлтээс өндөр үзүүлэлт нь иргэд эдийн засгийн нөхцөл байдалд өөдрөг үзэлтэй байгааг илэрхийлнэ. Уг үзүүлэлт нь “leading indicator” буюу иргэдийн ирээдүйн хэрэглээг таамаглах, эдийн засгийн үйл ажиллагааг ерөнхий төсөөлөхөд тустай. 100 жилийн түүхтэй, ашгийн бус хувийн байгууллага “The Conference Board” –с сар бүр уг үзүүлэлтийг хэмжиж гаргадаг.
Durable Goods Orders – Удаан эдэлгээтэй барааны үндсэн захиалгын тоо хэмжээний өөрчлөлтийг илэрхийлэхдэг.
Michigan Consumer Sentiment – Мичиганий их сургуулиас гаргадаг хэрэглэгчдийн хувийн санхүү, бизнесийн нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар сар бүр гаргадаг судалгаа юм.
PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг.
PPI - Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь АНУ-д сар бүр хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газар болон экспортын зориулалтаар борлуулсан барааны үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг.
FOMC Minutes – Холбооны Нөөцийн Сангийн өнгөрсөн сард болсон хурлын тэмдэглэл
Michigan Consumer Sentiment – Мичиганий их сургуулиас гаргадаг хэрэглэгчдийн хувийн санхүү, бизнесийн нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар сар бүр гаргадаг судалгаа юм.
Building Permits – Засгийн газраас олгосон шинээр барилга барих зөвшөөрлийн тоонд гарсан өөрчлөлтийг хэмждэг үзүүлэлт юм. Барилга барих зөвшөөрөл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлтийг харуулдаг гол үзүүлэлт болно.
PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг.
ADP Employment Change нь хөдөө аж ахуйн салбараас бусад хувийн хэвшлийн салбарын 25 сая орчим ажилчдын мэдээлэл дээр үндэслэн ажил эрхлэлтийн түвшинг хэмждэг үзүүлэлт юм. Уг судалгааг “ADP Research Institute” болон “Stanford Digital Economy Lab” гэсэн 2 хувийн байгууллагаас хамтран гаргадаг байна.
ISM PMI нь Institute For Supply Management /ISM/ судалгааны байгууллагаас улс орон даяарх худалдан авалтын менежерүүдээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн тооцож гаргасан индекс юм. Уг индексийг тооцохдоо худалдан авалтын менежерүүдээс бизнесийн үйл ажиллагаа, шинээр ирсэн захиалга, захиалгын үлдэгдэл, шинэ экспортын захиалга, бараа материалын үлдэгдлийн өөрчлөлт, бүтээгдэхүүний үнэ, хүний нөөц, нийлүүлэгчийн хүргэлтийн мэдээлэл гэх мэт төрөл бүрийн асуулга дээр үндэслэдэг байна. Индексийн утга 50 –с дээш гарвал тухайн салбарт тэлж буйг, 50 –с бага гарвал хумигдаж буйг илэрхийлдэг ажээ.
Fed Interest Rate Decision – АНУ –н төв банк болох ХНСангийн ээлжит мөнгөний бодлогын хурлын дагуу бодлогын хүүг бууруулах, хэвээр үлдээх, өсгөхтэй холбогдсон шийдвэрийг хэлнэ.
Existing Home Sales – Тухайн сарын хуучин орон сууцны гүйлгээний дата мэдээллийг ашиглан улирлын нөлөөг тохируулж, үл хөдлөхийн борлуулалтын үндсэн трендийг харуулдаг үзүүлэлт. Тухайн сарын үзүүлэлтийг 12 –р үржүүлж, хэрэв тухайн сарын борлуулалт уг төлөвөөр дараагийн 12 сард үргэлжилбэл нийт жилийн борлуулалт ямар байхыг харуулдаг.
Crude Oil Inventories – АНУ –д хадгалагдаж байгаа буюу АНУ –н компаниудын эзэмшиж буй түүхий нефтийн хэмжээний 7 хоногийн өөрчлөлтийг баррелиар /~159 литр/ хэмжиж харуулдаг. Уг статистикт АНУ –н ЗГ –н эзэмшиж буй нефтийн стратегийн нөөц ордоггүй зөвхөн компани, пүүсүүдийн нөөц яаж өөрчлөгдөж буйг харуулдаг. Хэрэв түүхий нефтийн хэмжээ хүлээлтээс их хэмжээгээр өсвөл, эрэлт бага буйг илтгэж, үнэ буурах магадлалыг нэмэгдүүлдэг. Хэрэв түүхий нефтийн хэмжээ хүлээлтээс их хэмжээгээр буурвал эсрэгээрээ мөн адил зүйлийг хэлж болно. АНУ –н Эрчим хүчний мэдээллийн албанаас /”EIA”/ 7 хоног бүрийн Лхагва гарагт /”10:30 AM Eastern Time”/ уг статистикийг мэдээлэлдэг.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


