АНУ-ын зах зээл: Ираны гарт хэлэлцээрийн хувь заяа үлдлээ.
ГОЛ ӨНЦӨГ:
- Ираны гарт хэлэлцээрийн хувь заяа үлдлээ.
- Персийн булангийн бүслэлтийг Trump эхлүүллээ.
- Trump Бээжингээс Иранд зэвсэг нийлүүлбэл 50% тариф нэмнэ гэв.
Хэлэлцээрийн хувь заяа Ираны гарт
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-н дэд ерөнхийлөгч JD Vance Пакистан улсын нийслэл Исламад хотоос ганзага хоосон, хэлэлцээргүйгээр эх орондоо ирсэн билээ. Даваа гарагт тэрбээр “Бид маш сайн болзлуудыг Иранд тавьсан. Ирээдүйд хэлэлцээрийг үргэлжлүүлэх эсэхийг Ираны засгийн газар шийднэ” хэмээн хэлжээ. АНУ-н зүгээс Ираны баяжуулсан ураныг авч, цөмийн зэвсэгтэй болох боломжгүй болгох гэсэн болзлыг заавал биелүүлнэ гэж зүтгэж буй. JD Vance-н зүгээс “Манай энэ болзол хангагдчихвал бусад болзол маань 2 оронд хоёуланд нь ашигтай” хэмээн хэлжээ.
Персийн буланд бүслэлт хийж, хаалт тавив
Trump хэлэлцээр амжилтгүй болсны дараа сүрдүүлж байсны дагуу Персын булан орчимд, Ормузын хоолойн усан онгоцны хөдөлгөөнийг хаасан бүслэлтийг Даваа гарагт эхлүүллээ. Иран улс нь дэлхийн нийт газрын тосны 4%-г үйлдвэрлэдэг. Үүний дийлэнх нь БНХАУ руу зарагддаг байна. Тэгэхээр уг бүслэлт нь БНХАУ-д бас сөрөг нөлөөтэй ажээ. Учир нь Ираны боомтоос хөдөлж байгаа эсвэл Ираны боомт руу очиж буй бүх усан онгоцны хөдөлгөөнийг хаана.
Хаалт хийхээс өмнө Ираны парламентын төлөөлөгч Mohammad Bagher Ghalibaf өөрийн X хуудаснаа “Газрын тосны үнийн өсөлтийг сайхан мэдрээрэй. Удахгүй газны үнэ $4-$5 руу очно” хэмээн шоолоод амжив.
Уг хаалтыг хийхэд цэргийн ямар нэг нэмэлт зардлууд гарахгүй хямд өртөгтэй байх төлөвтэй. Учир нь хэдэн сая ам.долларын үнэтэй пуужин харваагүй зүгээр л төсвийн дагуу усан цэргийн флотуудыг Арабын булан орчимд байлгаж буй хэрэг хэмээн тэтгэвэрт гарсан цэргийн хурандаа Mark Cancian үзэл бодлоо илэрхийлэв.
Одоогийн байдлаар газрын тосны үнэ ханш уг нөлөөлөл бүрэн тусгагдаагүй байна. Хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй хэвээр.
БНХАУ зэвсэг нийлүүлэх үү?
Бээжингээс Иранд агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхээр бэлтгэж байна гэсэн шуум гарж эхлэв. Үүний хариуд Ням гарагт Trump-с БНХАУ үнэхээр зэвсэг нийлүүлбэл 50% тариф тавина хэмээн сүрдүүлээд амжив.
Өнгөрсөн 7 хоногт АНУ болон Иран хооронд 14 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр болоход Бээжингийн нөлөө байсан хэмээн New York Times-с мэдээлэв. Бээжингээс Ираныг гал зогсоох хэлэлцээрт орохыг ятгасан байна.
Өнгөрсөн II сарын сүүлээр эхэлсэн дайнд БНХАУ одоогийн байдлаар ерөөсөө оролцоогүй. Ираны хамгийн ойрын холбоотнуудын нэг хэдий ч ямар нэгийн зэвсгийн нийлүүлэлт хийгээгүй байгаа хэмээн шинжээчид хэлээд байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


