Хас банк: Хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч, санхүүгийн үзүүлэлт улам сайжрав

2026 он 4 сар 15 өдөр
136
0
БОЛОМЖОО БОДИТ БОЛГО

ГОЛ ӨНЦӨГ:  

  • ХасБанкны цэвэр ашиг төдийлөн өсөөгүй ч ашигт ажиллагаа сүүлийн 4 жилд тогтвортой өндөр (ROE: +20%) хэвээр байна.
  • Чанаргүй зээлийн хувь 2.4% болсон нь банкны салбарын дунджаас бага байна.
  • Үнэ, дансны үнийн харьцаа (P/B) 2026.04.15-ны ханшаар тооцоход 1.31x гарлаа.

ХасБанкны өөрийн хөрөнгийн өгөөж 3.9 нэгж хувиар буурав 

2026 оны I улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 20.4% хүрсэн өмнөх оны мөн үеэс 3.9 нэгжээр буурсан үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн ₮1 бүрээс ₮0.204-ийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.  

Харин зээлийн багц өмнөх оны мөн үеэс 14% өсөлт үзүүлж ₮4.4 их наядад хүрсэн байна. Чанаргүй зээлийн хувь 2.4% буюу өмнөх оны мөн үеэс 0.3 нэгжээр нэмэгдсэн бөгөөд энэ нь тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгдэж байгаа тул тийм ч таатай үзүүлэлт биш юм. ХасБанкны хувьд бусад системийн ТОП-5 банкнуудтайгаа харьцуулахад чанаргүй зээлийн түвшин харьцангуй бага буюу зээлийн багцын чанар сайн байдаг билээ.  

2026 оны I улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 20.4%, нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS ₮164 байна. Мөн үнэ ба дансны үнийн харьцаа (P/B) 2026.04.15-ны хаалтын ханшаар 1.31x гарлаа. Өнгөрсөн оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮18, нийт ₮18.9 тэрбумын ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан. 

Ашигт ажиллагаа өмнөх оноосоо 34%-аар өсжээ.  

2026 оны I улирлын тайлантай харьцуулахад нийт хөрөнгө жилийн өмнөхөөс ₮625 сая буюу 10%-ийн өсөлт үзүүлж ₮6.8 их наядад хүрлээ.   

Тус банкны хүүгийн орлого нь зээлийн багцын өсөлттэй холбоотойгоор 11%-ийн өсөлттэйгөөр ₮220 саяд хүрсэн бол хүүгийн зардлын хувьд 13%-ийн өсөлт үзүүлж ₮140 сая болсон байна.

Нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх улирлаас 1.7%-аар буурч, ₮3.7 их наядад хүрсэн нь бизнесийн мөчлөгтэй уялдан харилцах дансны үлдэгдэл буурсантай холбоотой байв.  

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа зохистой харьцааг давсан хэвээр байна. 

Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.  

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-аас өндөр байхыг шаарддаг. ХасБанкны хувьд уг үзүүлэлт 20.1% байгаа нь шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна. 

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-аас их байхыг шаарддаг. ХасБанкны хувьд уг үзүүлэлт 34.1% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.  

Хувьцааны ханш илүү бодитоор үнэлэгдсэн байна. 

2026.04.15-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (₮677) ханшаас 57.8%-ийн өсөлт үзүүлж ₮1,068 болсон бөгөөд IPO хийснээс хойш ханш хамгийн багадаа ₮547 болж байжээ. ХасБанкны хувьд хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=6.5x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дунджаас 2 дахин бага буюу хямд байна. Нөгөө талаас үнэ дансны үнийн харьцаа P/B=1.15x байгаа нь IPO хийх үеэс 0.28 нэгжээр буурсан буюу үнэлгээ нь зах зээл дээр илүү бодит үнэ цэнээрээ үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр ₮1.31 үнэлэгдэж байгаа гэсэн үг юм. 

Шинжээчийн дүгнэлт:  

Зээлийн багц ₮4.4 их наядад хүрч, өмнөх улирлаас 4.6% өслөө. Үүнд иргэдийн банкны зээл ₮109 тэрбумаар буюу 4.4%-аар, бичил, жижиг дунд бизнесийн зээл ₮28 тэрбумаар буюу 12.6%-аар, санхүүгийн түрээсийн багц ₮64 тэрбумаар буюу 9.7%-аар тус тус өссөн голчлон нөлөөллөө. Ийнхүү чанаргүй зээлийн хувь хэмжээ өмнөх улирлын түвшингээ хадгалж үлдлээ.  

Мөн нийт хөрөнгө болон өөрийн хөрөнгийн дүнг сүүлийн 4 жилийн байдлаар харьцуулан харвал жигд өсөлттэй тул тус банкны үйл ажиллагаанд тогтвортой тэлэлт үргэлжилсээр байгаа нь урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь тогтвортой өсөлттэй, ногдол ашгийн хүлээлт эерэг байдалтай байна. Засаглалын байдлаараа олон улсын хэмжээнд хүрч, хөрөнгө оруулагчдад найдвартай байдлыг ханган ажиллаж байна.  

2026 оны I улирлын байдлаар цэвэр ашиг төдийлөн өсөөгүй ч гэсэн хувьцааны ханш өндөр байгаа нь тус банкны засаглал сайн , чанаргүй зээлийн хувь хэмжээ бага буюу эрсдэл багатай, мөн өөрийн хөрөнгийн өгөөж өндөр байна.  

Эрсдэлийн санамж: Энэхүү судалгааг “Таван Богд Капитал” ҮЦК ХХК зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Үүнд үндэслэн гаргасан аливаа шийдвэр, түүнээс үүдэх ашиг, алдагдал нь хөрөнгө оруулагчийн өөрийн хариуцлага болно. Өнгөрсөн хугацааны гүйцэтгэл болон аливаа таамаглал нь ирээдүйн үр дүнгийн баталгаа биш гэдгийг анхаарна уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)