АНУ-ын зах зээл: Дипломат хэлэлцээр үргэлжлэх хүлээлтээр зах зээл өссөөр...

2026 он 4 сар 16 өдөр
97
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Дипломат хэлэлцээр үргэлжлэх хүлээлтээр зах зээл өссөөр.
  • АНУ ба Ираны дайн эхэлснээс хойш 80 эрчим хүчний байгууламж бөмбөгдүүлжээ.
  • Эдгээрийн засах гэж 2 гаруй жил зарцуулж, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд сөрөг нөлөө үүсэх төлөвтэй.
  • Дэлхийн банкнаас Ираны дайн дуусах эсэхээс үл хамааран улс орнуудад эдийн засгийн сөрөг нөлөө үүсэх төлөвтэй гэв.

Дипломат хэлэлцээр үргэлжлэх төлөвтэй

Лхагва гарагт Donald Trump-с “Бид Ираны цэргийн хүчинг бүрэн устгасан. Энэ дайн дуусахад тун ойрхон байна. Иранд хэлэлцээр хийх хүсэлт маш их байгаа” гэх мэтчилэн эерэг мэдээлэл өгчээ. Дипломат хэлэлцээр үргэлжлэх эерэг хүлээлт зах зээлд үүсэж өчигдөр S&P500-н 2026 оны VI сард дуусах фьючерс ханш түүхэн дээд ханш орчим луу өслөө. Басхүү Мягмар гарагт Trump-с ойрын хугацаанд Пакистаны нийслэл Исламабад хотод дахин уулзаж хэлэлцээр хийх магадлалтай хэмээн New York Post-д хэлжээ.

Associate Press мэдээллийн агентлагаас АНУ болон Иран гал зогсоох хэлэлцээрээ сунгах талаар аман тохиролцоонд хүрсэн гэж мэдээлэв. Гэхдээ АНУ-н албан ёсны төлөөлөгч CNBC-д өгсөн ярилцлагадаа “Гал зогсоох хэлэлцээрийг албан ёсоор сунгах хэлэлцээр хийгдээгүй байна” хэмээн хэлжээ.

Нөгөө талаас АНУ –н Төв удирдлагаас Ираны боомтууд руу орох, гарах хөлөг онгоцнуудын бүслэлтийг бүрэн хэрэгжүүлж, Ираны далайн гарцыг бүрэн тасаллаа хэмээн Мягмар гарагт мэдэгджээ.

Эрчим хүчний нийлүүлэлтийн гинжин хэлхээ

Лхагва гарагт Rystad Energy зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн нийтэлсэн тооцоогоор АНУ-Ираны дайн 2026/02/28-нд эхэлснээс хойш $58 тэрбум ам.долларын эрчим хүчний дэд бүтцийн хохирол үүсжээ. Арабын булангийн хөрш орнуудын эрчим хүчний үйлдвэрлэл, боловсруулалт, дамжуулалтын дэд бүтцийг Иран онилж, бөмбөгдөж эхэлсэн. Басхүү Израйлаас Ираны байгалийн хий, газрын тосны химийн байгууламжуудыг бөмбөгдөж эхэлсэн.

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) захирал Fatih Birol-с “2026/02/28-с хойш 80 эрчим хүчний байгууламжууд бөмбөгдөлтөд өртсөн. Үүний 1/3 нь маш хүчтэй гэмтсэн” гэв. Басхүү эдгээр байгууламжуудыг засахад 2 жил хүртэлх хугацаа шаардагдаж, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд дайн дууссанаас үл хамааран сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй.

Сонирхуулахад Катар улсын шингэрүүлсэн хийн байгууламжид учирсан хохирол $20 тэрбум ам.долларын орлогыг тасалдуулж, 5 жилийн дараа засагдах төлөвтэй.

Дэлхийн банк юу гэв ?

Дэлхийн банкны ерөнхийлөгч Ajay Banga-с “Ираны дайн дуусаж, Ормузын хоолой нээгдсэн ч энэ дайнд нэрвэгдээд буй улсууд ирэх хэдэн саруудад эдийн засаг сөрөг нөлөөнд автах магадлалтай.” гэж хэлжээ. Хариу арга хэмжээ болгож $80-$100 тэрбум ам.долларын хөрөнгийн үүсгэж, зээл олгох чадамжаа нэмэгдүүлж, Дэлхийн банкны харилцагчид болох хөгжиж буй болон ядуу буурай орнуудыг дэмжих ажээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)