Долоо хоногийн тойм (2026.06.29-2026.07.03)

Гол өнцөг:
- Өнгөрсөн долоо хоногийн онцлох арилжаа

Өнгөрсөн долоо хоногийн онцлох арилжаа
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт арилжааны идэвх нийт ₮13.33 тэрбумийн үнийн дүнтэй 5.59 сая ширхэг үнэт цаас арилжаалагдсан байна. Арилжааны үнийн дүнгээр Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инвескор ББСБ ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК болон Эм Жи Эл Акуа ХК зэрэг компаниуд зах зээлийг тэргүүлжээ.

Тус хугацаанд нэг удаагийн багцын арилжаа хийгдсэн нь Голомт банк ХК-ийн ₮1,285-ийн 573 мянган ширхэг хувьцааг ₮736.6 саяын багцын арилжаа хийгдсэн байна.
Харин индексүүдийн хувьд долоо хоногийг өөрчлөлтгүй үдсэн байна. TOP-20 индекс -1.43%, MSE A индекс -0.28%, MSE B индекс -0.56%-иар тус тус өөрчлөгдсөн байна.

ГОЛ ӨНЦӨГ:
- Ажиллах хүчний оролцооны түвшин 2021 оны III сараас хойших хамгийн бага түвшинд хүрлээ.
- Иранаас гал зогсоох харилцан ойлголцлын санамж бичгийн урьдач нөхцөлүүд биелэхийг хянаж байна гэв.
- Meta үүлэн үйлчилгээ үзүүлж эхлэх сургаар хувьцааны ханш 9% өслөө.
- Дрон үйлдвэрлэгч AeroVironment-н орлого, ашиг хүлээлтийг давлаа.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик : Өнгөрсөн VI сард АНУ-н хөдөлмөрийн зах зээлд 57,000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь тун бага үзүүлэлт болж, хүлээлт 114,000 –ад хүрсэнгүй. Мөн АНУ-н Хөдөлмөрийн статистикийн газраас өмнөх сарын үзүүлэлтүүдийг доошоо засварлаж, анх тооцсоноос бага хэмжээний ажлын байр эдийн засагт нэмэгдсэнийг тайлбарлав. Тодруулбал V сард шинээр бий болсон ажлын байрны тоо хэмжээг өмнөх зарласан 172,000-аас буулгаж 148,000 болгожээ. Эдгээрт нөлөөлсөн хамгийн том шалтгаан нь ажиллах хүчний оролцооны түвшин 2021 III сараас хойших бага түвшиндээ очсонтой холбоотой. Эдийн засагт буй ажиллах насны хүн ам дотроос хэдэн хувь нь ажиллаж байгаа эсвэл ажил хайж буй үзүүлэлтийг ажиллах хүчний оролцооны түвшин гэдэг. Principal Asset Management-н ахлах стратегич Seema Shah-аас “Сүүлийн хэдэн сарын хугацаанд хөдөлмөрийн зах зээлд шинэ сэргэлт үүсэж байна гэсэн ойлголт зах зээлд үүсээд байна. Гэвч VI сарын статистик нь уг хүлээлтийг үгүй хийж, ХНСангаас бодлогын хүүг өсгөх магадлалыг бууруулла” гэж тайлбарлав.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох үйл явал: Өнгөрсөн VI сарын 30-нд Ираны төлөөлөгч Esmail Baghaei-с “Исламын Бүгд Найрамдах Иран улс гол анхаарлаа харилцан ойлголцлын санамж бичгийн заалтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд төвлөрүүлж байна. Энэ хүрээнд бид өөрсдийн шаардлагаа маш нухацтайгаар шаардаж байна” хэмээн мэдэгдэв. Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу эцсийн хэлэлцээр эхэлсэн тухай асуултанд Baghaei-аас “Бид эцсийн хэлэлцээрийн шат руу ороогүй. Санамж бичгийн 13 дугаар зүйлийн дагуу эцсийн хэлэлцээр эхлүүлэхийн өмнө 1, 4, 5, 10, 11 зүйлүүд хэрэгжиж эхэлсэн мөн үргэлжлүүлэн хэрэгжих нөхцөлтэй байгаа” хэмээн хэлэв...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох хувьцаа #1: Meta-н зүгээс илүүдэл AI тооцооллын хүчин чадлаа зар үүлэн үйлчилгээний бизнест хөл тавихаа мэдэгдсэнээр хувьцааны ханш өнгөрсөн Лхагва гарагт 9% өслөө. Үүлэн үйлчилгээний бизнес эрхэлснээр хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулалтын зардал гаргаад буй Meta-д бодитоор орлого олж ирэх болж, хөрөнгө оруулагчдын эргэлзээ багахан ч гэсэн тайлагдаж, хувьцааны ханш өндийжээ. Өнгөрсөн IV сард Meta $145 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал гаргаж дата төвүүд барьж, чип худалдаж авна хэмээн хөрөнгө оруулагчдадаа тайлагнаж байсан билээ...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох хувьцаа #2: Дрон үйлдвэрлэгч AeroVironment-н хувьцаа өнгөрсөн Мягмар гарагт зах зээл хаагдсаны дараа after-market дээр 20% гаруй өсөлт үзүүллээ. Үүний шалтгаан нь компанийн IV улирлын орлого, ашиг шинжээчдийн хүлээлтийг эвдсэнтэй холбоотой. Шинжээчид орлого, нэгж хувьцаанд ногдох ашгийг /EPS/ харгалзан $559 сая, $1.46 хэмээн таамаглаж байсан. Бодитоор орлого $642 сая ам.доллар, EPS $1.84 гарч хүлээлтийг эвдлээ...Дэлгэрэнгүйг эндээс уншина уу


ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ-ын үйлдвэрлэлийн PMI VI сард 50.3 болж өсөж, тэлэлтийн бүсэд дахин шилжлээ.
- Бээжин хотод хиймэл оюунд суурилсан хувь хүнд тохирсон хавдрын вакцины анхны үйлдвэрлэлийн шугамыг байгуулж байна.
- БНХАУ-ын удирдлагууд AI, гадаад худалдаа болон дотоодын хэрэглээг дэмжих асуудлаар өндөр түвшний хоёр хурал хийлээ.
- Экспорт, технологийн салбар хүчтэй өсөж байгаа ч дотоодын хэрэглээ сул хэвээр байгаа нь эдийн засгийн тэнцвэргүй байдлыг улам тодруулж байна.
- “TMK Energy” өдрийн дундаж хийн олборлолт VI сард 742 м³ болж, V сараас 8%-иар өсөв.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох статистик: БНХАУ-ын үйлдвэрлэлийн идэвхжил VI сард зах зээлийн хүлээлтээс давж сайжирсан бөгөөд хиймэл оюун (AI)-тай холбоотой технологийн эрэлт болон экспортын өсөлт үйлдвэрлэлийн салбарыг үргэлжлүүлэн дэмжлээ.
БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, албан ёсны Үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) VI сард 50.3 болж, V сарын 50.0 нэгжээс өссөн байна. Энэ нь шинжээчдийн 50.1 нэгжийн таамгаас өндөр гарч, үйлдвэрлэлийн салбар дахин тэлэлтийн бүсэд орсныг харууллаа.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох мэдээ #1: БНХАУ хиймэл оюунд суурилсан хавдрын вакцины анхны үйлдвэрлэлийн шугамаа байгуулна
БНХАУ хиймэл оюунд (AI) суурилсан хувь хүнд тохирсон хавдрын вакцины анхны үйлдвэрлэлийн шугамаа байгуулж эхэллээ. Энэхүү төсөл нь хиймэл оюуныг эмийн судалгаа, хөгжүүлэлтэд ашиглах чиглэлд тус улсын хөрөнгө оруулалт эрчимжиж байгааг харуулж байна.
Бээжин хотын Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд хэрэгжиж буй төслийг “Likang Life Sciences” компани 110 сая юанийн (16.1 сая ам.долларын) хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ эмийн судалгаа, үйлдвэрлэлийн төвийг X сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус төвд эсийн эмчилгээний судалгааны лабораториос гадна компанийн үндсэн бүтээгдэхүүн болох “LK101” хувь хүнд тохирсон хавдрын вакцины үйлдвэрлэлийн шугам байрлах юм. Уг вакцин нь өвчтөн бүрийн хавдрын ДНХ-д шинжилгээ хийж, өвчнийг үүсгэж буй генийн онцлог мутацийг тодорхойлдог бөгөөд хиймэл оюуны тусламжтайгаар энэхүү шинжилгээг нэг өдрийн дотор боловсруулах боломжтой гэж компани мэдээлжээ…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох мэдээ #2: БНХАУ эдийн засгийн тэнцвэргүй өсөлтийг бууруулж, AI болон дотоодын хэрэглээг зэрэг дэмжихээр зорьж байна
БНХАУ-ын удирдлагууд хиймэл оюун (AI), гадаад худалдаа болон дотоодын хэрэглээг зэрэг дэмжих асуудлаар өндөр түвшний хоёр хурал зохион байгуулж, эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэрүүдийг бэхжүүлэхийн зэрэгцээ дотоодын эрэлтийг сэргээх шаардлагатай байгааг онцоллоо.
Ерөнхий сайд Ли Чян Төрийн зөвлөлийн хурлыг даргалж, хиймэл оюуны хөгжлийг эрчимжүүлэх, хэт том хүчин чадалтай тооцооллын төвүүдийг байгуулах, өндөр чанартай өгөгдөл болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр бодлогоо үргэлжлүүлэхээр болов. Мөн хиймэл оюуныг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өргөн хүрээнд нэвтрүүлэхийг зорьж байгаагаа илэрхийллээ.
Үүний зэрэгцээ Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Ван Хунин дотоодын зах зээлийг бэхжүүлэх асуудлаар тусдаа хурал зохион байгуулж, хэрэглээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, үндэсний эрчим хүчний нэгдсэн зах зээл байгуулах, хот-хөдөөгийн газрын шинэчлэл зэрэг асуудлыг хэлэлцжээ…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Онцлох хувьцаа: TMK Energy /ASX:TMK/
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy Limited” (ASX: TMK) Гурвантэс XXXV нүүрсний давхаргын хийн төслийн VI сарын үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, хийн олборлолт 12 дахь сардаа дараалан өсөлтөө хадгалсныг мэдээллээ.
Компанийн мэдээлснээр VI сарын өдрийн дундаж олборлолт 742 м³ хүрсэн нь V сарын 687 м³-ээс 8%-иар өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь “LF-03” цооног насос солих ажилтай холбоотойгоор бүтэн сарын турш ажиллагаагүй байсан хэдий ч олборлолтын өсөлт үргэлжилснийг харуулжээ.
Мөн ордын хамгийн өндөр бүтээмжтэй “LF-07” цооногт VI сарын дунд үеэр дахин өндөр олборлолт бүртгэгдсэн бөгөөд сарын эцэст олборлолтын хэмжээ V сарын дунджаас 10–20%-иар өндөр түвшинд хүрсэн байна…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Түлхүүр үг:
Долоо хоногийн тойм
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


