АНУ-ын зах зээл: Иранаас эцсийн хэлэлцээрийн өмнөх амлалтуудыг биелэхийг хянаж байна.

2026 он 7 сар 2 өдөр
553
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Иранаас гал зогсоох харилцан ойлголцлын санамж бичгийн урьдач нөхцөлүүд биелэхийг хянаж байна гэв.
  • Meta үүлэн үйлчилгээ үзүүлж эхлэх сургаар хувьцааны ханш 9% өслөө.
  • Өнөөдөр Samsung, SK Hynix гэсэн чип үйлдвэрлэгчдийн хувьцаа уналттай нээгдлээ.

АНУ & Иран

Өнгөрсөн VI сарын 30-нд Ираны төлөөлөгч Esmail Baghaei-с “Исламын Бүгд Найрамдах Иран улс гол анхаарлаа харилцан ойлголцлын санамж бичгийн заалтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд төвлөрүүлж байна. Энэ хүрээнд бид өөрсдийн шаардлагаа маш нухацтайгаар шаардаж байна” хэмээн мэдэгдэв. Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу эцсийн хэлэлцээр эхэлсэн тухай асуултанд Baghaei-аас “Бид эцсийн хэлэлцээрийн шат руу ороогүй. Санамж бичгийн 13 дугаар зүйлийн дагуу эцсийн хэлэлцээр эхлүүлэхийн өмнө 1, 4, 5, 10, 11 зүйлүүд хэрэгжиж эхэлсэн мөн үргэлжлүүлэн хэрэгжих нөхцөлтэй байгаа” хэмээн хэлэв. 

Тэгэхээр АНУ болон Ираны хооронд эцсийн хэлэлцээр эхлэхийн өмнө хэрэгжиж эхэлсэн байх ёстой хэд хэдэн санамж бичгийн зүйлүүд байгаа ажээ. Жишээл 10-аар зүйл нь Иран газрын тосоо борлуулж эхлэх тухай бол 11-ээр зүйл нь АНУ Ираны царцаасан хөрөнгийг суллах зэрэг юм.

Esmail Baghaei-н зүгээс “Ираны төлөөлөгчид 11-ээр зүйлийн хэрэгжилтийг хангах зорилгоор Катар луу явж байгаа. АНУ-н төлөөлөгчид Катарт мөн айлчилж буй нь манай айлчлалтай огт холбоогүй.” хэмээн мэдэгджээ.

Meta 9% өслөө

Meta-н зүгээс илүүдэл AI тооцооллын хүчин чадлаа зар  үүлэн үйлчилгээний бизнест хөл тавихаа мэдэгдсэнээр хувьцааны ханш өнгөрсөн Лхагва гарагт 9% өслөө. Үүлэн үйлчилгээний бизнес эрхэлснээр хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулалтын зардал гаргаад буй Meta-д бодитоор орлого олж ирэх болж, хөрөнгө оруулагчдын эргэлзээ багахан ч гэсэн тайлагдаж, хувьцааны ханш өндийжээ. Өнгөрсөн IV сард Meta $145 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардал гаргаж дата төвүүд барьж, чип худалдаж авна хэмээн хөрөнгө оруулагчдадаа тайлагнаж байсан билээ.

Тэгэхээр Meta-н шинэ бизнес Amazon, Microsoft, Google, Coreweave, Nebuis гэх мэт үүлэн үйлчилгээний бизнес эрхлэгчидтэй ширүүн өрсөлдөөнд орох төлөвтэй. Өчигдөр Meta-н уг мэдээний нөлөөгөөр CoreWeave болон Nebius-н хувьцаа ханш хоёулаа 12% гаруй унажээ.

Samsung & SK Hynix

Солонгосын бирж дээр санах ойн чипний 2 аваргын хувьцаа уналттай нээгдэж байна. Өчигдөр АНУ-н бирж дээр санах ойн чипний Micron-ны хувьцаа 10% унасан ба үүний нөлөөгөөр өнөөдөр бусад санах ойн чип үйлдвэрлэгчдийн хувьцаа унаж буй бололтой.

Доорх зурагт SK Hynix-н хувьцааны ханшыг харууллаа.

Доорх зурагт Samsung Electronics-н хувьцааны ханшыг харууллаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)