АНУ-ын зах зээл: Өнөөдөр Доха хотод АНУ болон Ираны төлөөлөгчид уулзалт хийнэ.
ГОЛ ӨНЦӨГ:
- Өнөөдөр Доха хотод АНУ болон Ираны төлөөлөгчид уулзалт хийнэ.
- Дрон үйлдвэрлэгч AeroVironment-н орлого, ашиг хүлээлтийг давлаа.
- Баасан гарагт АНУ-н зах зээл амрах тул NFP Пүрэв гарагт зарлагдана.
АНУ & Иран
Энэ сарын 27-28 амралтын өдрүүдэд АНУ болон Иран хэд хэдэн цохилтыг бие биедээ өгсөн. Хоёр улсын хувьд саяхан Швейцарт энх тайвны санамж бичигт гарын үсэг зурж 60 хоног гал зогсоохоор болсон ч нөхцөл байдал өөрөөр эргэв. Шалтгаан нь Иран Ормузын хоолойгоор зорчиж байсан усан онгоц руу гал нээсэн тул АНУ-с Ираны цэргийн байгууламжууд руу довтолжээ. Trump-н зүгээс урьдын адил Ираныг сүрдүүлсэн постыг тэр даруй хийж байсан бол Даваа гарагт “Иранаас уулзалт хийх хүсэлт ирсэн. Бид Доха хотод уулзана” хэмээн сошиал хуудаснаа мэдэгдлээ.
Катарын нийслэл Доха хотод болох уг уулзалт руу АНУ-н талаас Steve Witkoff болон Jared Kushner нар оролцох ажээ.

AeroVironment
Дрон үйлдвэрлэгч AeroVironment-н хувьцаа зах зээл хаагдсаны дараа after-market дээр 20% гаруй өсөлт үзүүллээ. Үүний шалтгаан нь компанийн IV улирлын орлого, ашиг шинжээчдийн хүлээлтийг эвдсэнтэй холбоотой. Шинжээчид орлого, нэгж хувьцаанд ногдох ашгийг /EPS/ харгалзан $559 сая, $1.46 хэмээн таамаглаж байсан. Бодитоор орлого $642 сая ам.доллар, EPS $1.84 гарч хүлээлтийг эвдлээ.
Компанийн хувьцаа 2026 онд 40% гаруй унаад буй хэдий ч АНУ-н Батлан хамгаалах яамны дроны төсөл дараа жил $75 тэрбум байх нь AeroVironment-д эергээр нөлөөлөх төлөвтэй. Уг компанийн CEO Wahib Nawabi-с “Украйн болон Ираны дайнаас хойш байлдааны төрөл тэс ондоо болсон. АНУ-н Дайны яам болон бидний холбоотон улсууд дроны технологи ашиглалт, хөгжүүлэлтээр хоцорч яваа. Гэхдээ бид хурдан гүйцнэ” хэмээн хэлжээ.

Баасан гарагт АНУ-н зах зээл амарна

Баасан гарагт АНУ-н зах зээл тусгаар тогтнолын өдрийн тэмдэглэж амарна. АНУ-н VI сарын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн чухал статистик болох NFP Пүрэв гарагт нь зарлагдана.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


