Долоо хоногийн тойм (2026.11.23-2026.11.27)

ГОЛ ӨНЦӨГ:
- Үндсэн PCE инфляц 3.3%-д хүрлээ.
- Женсен Хуан Nvidia компанийн Гүйцэтгэх захирлаар эргэн томилогдсоноор технологийн хувьцаанууд огцом өслөө.
- CrowdStrike компани Zscaler-ийг 43.9 тэрбум ам.долларын хэлцлээр худалдан авахаар боллоо.
- Токенжуулсан хувьцааны OKXICE платформ эхэлж буй ч компаниудын эсэргүүцэл, шинэ загваруудын өрсөлдөөн үүслээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
Онцлох үйл явдал: АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр Холбооны нөөцийн сангийн (FED) инфляцыг хэмжих гол үзүүлэлт болох Хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс 10 дугаар сард жилийн өмнөхөөс улирлын нөлөөгөөр тохируулсан дүнгээр 3.8% өсч, Төв банкны 2%-ийн зорилтот түвшнээс бараг хоёр дахин өндөр гарлаа. Хүнс, эрчим хүчийг хассан суурь PCE үзүүлэлт 3.3% гарч, таамаглалаас 0.1 нэгж хувиар илүү буюу өндөр гарчээ. Энэ нь 12-р сард хүүг өсгөх шалтгааныг улам бататгасан мэдээ боллоо. Ирэх 2027 онд 1-с 2 удаа хүүг өсгөнө хэмээн зах зээл хүлээлт тавиад байна.

Онцлох мэдэгдэл:Nvidia компани үүсгэн байгуулагч Женсен Хуаныг Гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилсноо даваа гарагийн өглөө зарласны дараа тус компанийн хувьцаа 31.48 хувиар огцом өсөж, 2003 оны 5 дугаар сараас хойших хамгийн өндөр өдрийн өсөлтөө үзүүллээ. Ингэснээр Nvidia зах зээлийн үнэлгээнээсээ алдаад байсан 1 орчим их наяд ам.долларыг эргүүлэн олж авчээ…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох өөрчлөлт: Intercontinental Exchange болон крипто бирж OKX хамтран ажиллуулж буй токенжуулсан үнэт цаасны "OKXICE" арилжааны платформ даваа гарагт нээлтээ хийж байгаа хэдий ч эхний ээлжид хувьцаагаа байршуулахаар төлөвлөсөн 62 компанийн 90 хувь буюу 56 компани хувьцаагаа токенжуулж арилжаалахыг эсэргүүцсэн байна. Нээлтийн эхэнд Coinbase, Robinhood, Strategy, Circle, Securitize, BitGo зэрэг компанийн токенжуулсан хувьцаанууд арилжаалагдах бөгөөд ETF болон бусад бүтээгдэхүүнийг оролцуулаад нийт 113 активыг үе шаттайгаар арилжаанд гаргахаар баталгаажуулжээ. Түүнчлэн Fidelity Investments, Direxion, eToro, Strive, Vida Global зэрэг байгууллага шинээр оролцохоор болсон байна…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Онцлох хувьцаа:Кибер аюулгүй байдлын CrowdStrike компани сүлжээний аюулгүй байдлын Zscaler компанийг бүхэлд нь хувьцаагаар солилцох (all-stock) 43.9 тэрбум ам.долларын хэлцлээр худалдан авахаар тохиролцсоноо зарлалаа. Хэлцлийн нөхцөлөөр Zscaler-ийн нэг хувьцаа тутамд CrowdStrike-ийн 1.135 хувьцаа олгох бөгөөд уг нэгдэл CrowdStrike-ийн 2028 оны санхүүгийн жилийн хоёрдугаар хагаст дуусах төлөвтэй байна. Мэдээ гарсны дараа даваа гарагт CrowdStrike-ийн хувьцаа 9 хувиар унасан бол Zscaler-ийн хувьцаа бараг 18 хувиар өссөн бөгөөд баасан гаргийн хаалтын үнэлгээгээр тэдний нийлсэн зах зээлийн үнэлгээ 265 тэрбум ам.доллар давж, зах зээлд тэргүүлэгч Palo Alto Networks-ийн (282 тэрбум ам.доллар) араас бичигдэж байна…Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Түлхүүр үг:
Долоо хоногийн тойм
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


