Газар Шим Үйлдвэр ХК-н цэвэр ашиг 4.6 дахин өслөө

2023 он 4 сар 21 өдөр
716
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Газар Шим Үйлдвэр ХК-н 2023 оны 1-р улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 дахин өссөн байна.
  • Газар Шим Үйлдвэр ХК-н өөрийн хөрөнгийн өгөөж 2023 оны 1-р улирлын байдлаар 25% хүрлээ.

Газар Шим Үйлдвэр ХК-н 2023 оны 1-р улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 дахин өссөн байна.

   Газар Шим Үйлдвэр ХК нь өнгөрсөн сард өөрийн хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгож, анхдагч зах зээлээс 10.5 тэрбум төгрөгийн амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Харин хоёрдогч зах зээлийн арилжаа 2023.04.11-ний өдөр эхэлсэн бөгөөд 2023.04.20-ны байдлаар хувьцааны ханш тогтвортой байна. Тэгвэл тус компанийн 2023 оны эхний улирлын санхүүгийн тайланг гарсан бөгөөд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50% өссөн бол цэвэр ашиг нь 367% өссөн байна. 

Газар Шим Үйлдвэр ХК-н өөрийн хөрөнгийн өгөөж 2023 оны 1-р улирлын байдлаар 25% хүрлээ.

   Газар Шим Үйлдвэр ХК-н хувьд 2016 оноос хойш борлуулалтын орлого нь жилд дунджаар 36%-н өсөлт үзүүлсэн бол цэвэр ашиг нь 51%-н өсөлт үзүүлсэн байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөж нь 2023 оны эхний улирлын байдлаар 25% байгаа ба P/B харьцаа нь IPO хийхийн өмнө 2.7 нэгж байсан бол IPO хийсний дараах байдлаар 2.5 нэгж болсон байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Газар шим

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)