Таван Богд Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэний өөрийн удирдан чиглүүлдэг “Хувьцааны хуримтлал” бүтээгдэхүүн нь урт хугацаанд хэрхэн хамгийн оновчтой хөрөнгө оруулалт хийх арга барилыг заадаг юм. Тэрээр өөрийн 15 жилийн турш хуримтлуулсан алдаа, оноог багцлан энгийн атлаа үр дүнтэй гурван дүрэм болгосон байдаг. Үүнд:
ДҮРЭМ #1: Эрт эхэл - Их мөнгөтэй болсныхоо дараа хөрөнгө оруулалт хийнэ гэж бүү эндүүрээрэй. Тэр хүртэл хувьцааны ханш таныг хүлээгээд хямдхан хэвээр байна гэж андуурч болохгүй. Багаар ч хамаагүй эртхэн эхэл. Ашигаа хүрт. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Бүү хоцор. Битгий хойш нь тавь.
ДҮРЭМ #2: Тогтмол ав - Сар бүр тогтмол дүнгээр ав. Их бага нь хамаагүй. Тогтмол байх нь чухал. Ингэснээр таны авч буй хувьцааны ханш дундажлагдан буурсаар байдаг. Эцэст нь ханш багахаан өсөхөд ашигруугаа хурдан ордог байна. Иймээс сар бүр тогтмол дүнгээр тасралтгүй ав. Сард хоёр удаа авбал бүр сайн.
ДҮРЭМ #3: Урт хугацаанд хадгал - Сайн хувьцаа урт хугацаандаа маш өндөр ашиг өгдөг. Богино хугацааны багахан өсөлтөнд хууртаж болохгүй. Сэтгэл хөдлөлдөө автах бус оюун ухаандаа захирагд.
Тэрээр дээрх гурван дүрмийг ягштал баримталж байгаа бөгөөд үүн дээр нэмээд өөрийн сар бүр авч буй хувьцаагаа зөвхөн өөрсдийн харилцагчиддаа тогтмол хуваалцаж шийдвэр гаргахад нь тусладаг. Үүнийгээ файсбүүк группээр дамжуулан хийдэг тул өөрийн нэрийг бүртгэл хэсэгт үнэн зөв бөглөөрэй. Таныг манай компанийн харилцагч болсны дараа группт нэмэх болно.
Группт орсноор та цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч, түүнтэй шууд харилцан хүссэн асуултаа асуун зөвлөгөө авах боломжтой. Мөн доор бүртгүүлснээр цаг товлон уулзаж зөвлөгөө авах боломжтой.
АПП-аар данс нээн харилцагч болох бол “TBC COMPASS” гэж хайгаад апп-аа суулгаарай.
IOS: https://apps.apple.com/mn/app/tbc-compass/id1615797784
Android: https://play.google.com/store/apps/details?id=com.tbogd
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!!!