“Таван Богд Капитал” ҮЦК: "Хувьцааны Хуримтлал" багцын өгөөж -0.6%-д хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ:
- "Таван Богд Капитал" ҮЦК-ийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан дотоод хувьцааны багцын өгөөж 2023.01.13-2023.04.14-ний хугацаанд 0.6%-ийн алдагдалтай байна.
- Мөн багцдаа шинээр уул уурхайн салбарын 1 хувьцааг нэмлээ.
- Бид дотоодын хөрөнгийн зах зээлийн 10-н компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж тэдгээрийн мэдээлэл судалгааг "Хувьцааны Хуримтлал" группээр дамжуулан үнэгүй хүргэж байна.
- Хэрэв та "Хувьцааны Хуримтлал" группт нэгдэхийг хүсвэл манай компанид дансаа нээлгэж нэгдээрэй.
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж амжилттай багц бүрдүүллээ.
Манай компанийн 2023 оны хувьцааны багц сүүлийн 3 сарын хугацаанд 0.6%-ийн алдагдалтай байна. Харин биднийг хөрөнгө оруулалтаа хийж эхэлснээс хойш [2023.01.13] Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индекс 3.9%-ийн алдагдалтай арилжаалагдаж байна.
Хувьцааны Хуримтлал” багцын өөрчлөлт
Бид багцдаа шинээр “Growth” төрлийн 1 хувьцааг нэмлээ. Нэмэгдсэн хувьцаа нь уул уурхайн салбарынх юм. Энэ хувьцаа нь “Хувьцааны Хуримтлал” багцын 11.1%-ийг бүрдүүлж байна.
Одоогоор бид дотоодын хөрөнгийн биржээс 10-н компанийг судалж хөрөнгө оруулалтаа хийсэн. Нийт багцын хөрөнгө оруулалтын 12% нь Хүнсний салбар, 13% нь банк, санхүүгийн салбар, 11% нь уул уурхайн салбар болон 24%-ийг Хөнгөн үйлдвэрийн салбарын компаниуд бүрдүүлж байна. Мөн багцын 10-н хувьцааны 1 нь ашигтай, 8 нь алдагдалтай байгаа бол 1 хувьцаа нь тогтвортой байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Багцад багтаж буй хувьцаануудаас хамгийн өндөр нь 0.7%-иар өсжээ
Доорх графикт багцад багтаж буй хувьцаа бүрийг 2023.04.14-ний хаалтын ханшаар тооцоолж ашиг ба алдагдлыг харууллаа. Багцын алдагдал 0.6% байна. Мөн багцад буй компаниудын 25% нь тогтмол ногдол ашиг тараадаг давуу талтай билээ.
Багцад багтаж буй хувьцаануудын хувийн жин:
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК дотоод багцад Хүнс 12%, Банк санхүү 13%, Уул уурхай 11%, Хөнгөн Үйлдвэр 24%-ийг тус тус эзэлж байна.
БИД 2023 ОНЫ “ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ”-АА ЭХЛҮҮЛЖ БАЙНА. ХАРИН ТА БИДЭНТЭЙ НЭГДЭХ ҮҮ?
Бид 2023 оны "Хувьцааны Хуримтлал"-аа эхлүүлж долоо хоног бүр 250,000₮-өөр дотоодоос хувьцаа авч байна. Худалдан авч буй хувьцааны мэдээллийг өөрийн харилцагчдын "Хувьцааны Хуримтлал" фейсбүүк группт нээлттэйгээр дэлгэрэнгүй танилцуулж, арилжааг бодитоор харуулна. Иймээс та юуны өмнө дансаа нээлгэн харилцагч болоорой.
Анхааруулга: Бид групптээ зөвхөн данс нээсэн харилцагчдаа хүлээн авна!
Вэбээр данс нээх заавар: https://www.youtube.com/watch?v=wI5IF9Z6sGY
Application ашиглан данс нээх заавар: https://youtu.be/IBhQnXJ6uWs
Группэд нэгдэх линк: https://www.facebook.com/groups/2219119058237623
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцааны Хуримтлал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх