“Таван Богд Капитал” ҮЦК: "Хувьцааны Хуримтлал" багцын өгөөж 0.7%-д хүрлээ

2023 он 3 сар 31 өдөр
494
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • "Таван Богд Капитал" ҮЦК-ийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан дотоод хувьцааны багцын өгөөж 2023.01.13-2023.03.31-ний хугацаанд 0.7%-ийн ашигтай байна.
  • Мөн багцдаа байсан 1 хувьцааг зарж, шинээр хүнсний салбарын 1 хувьцааг нэмлээ.
  • Бид дотоодын хөрөнгийн зах зээлийн 8-н компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж тэдгээрийн мэдээлэл судалгааг "Хувьцааны Хуримтлал" группээр дамжуулан үнэгүй хүргэж байна.
  • Хэрэв та "Хувьцааны Хуримтлал" группт нэгдэхийг хүсвэл манай компанид дансаа нээлгэж нэгдээрэй.

   "Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж амжилттай багц бүрдүүллээ.

Манай компанийн 2023 оны хувьцааны багцын өгөөж сүүлийн 2 сарын хугацаанд 0.7%-д хүрлээ. Харин биднийг хөрөнгө оруулалтаа хийж эхэлснээс хойш [2023.01.13] Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индекс 0.9%-ийн алдагдалтай арилжаалагдаж байна.

“Хувьцааны Хуримтлал” багцын өөрчлөлт

   Бид багцдаа байсан 1 хувьцааг 6%-ийн ашигтай зарлаа. Тус хувьцаа нь уул уурхайн салбарынх бөгөөд багцын 42%-ийг бүрдүүлж байсан юм. Түүнчлэн өнөөдөр багцдаа шинээр “Growth” төрлийн 1 хувьцааг нэмлээ. Нэмэгдсэн хувьцаа нь хүнсний салбарынх юм. Энэ хувьцаа нь ногдол ашиг тараадаг давуу талтай бөгөөд “Хувьцааны Хуримтлал” багцын 0.1%-ийг бүрдүүлж байна. 

Одоогоор бид дотоодын хөрөнгийн биржээс 8-н компанийг судалж хөрөнгө оруулалтаа хийсэн. Нийт багцын хөрөнгө оруулалтын 13% нь Хүнсний салбар, 9% нь банк, санхүүгийн салбар болон 24%-ийг Хөнгөн үйлдвэрийн салбарын компаниуд бүрдүүлж байна. Мөн багцын 8-н хувьцааны 1 нь ашигтай байгаа бол 7 нь алдагдалтай байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Багцад багтаж буй хувьцаануудаас хамгийн өндөр нь 0.6%-иар өсжээ

   Доорх графикт багцад багтаж буй хувьцаа бүрийг 2023.03.31-ний хаалтын ханшаар тооцоолж ашиг ба алдагдлыг харууллаа. Багцын ашиг 0.7% байна. Мөн багцад буй компаниудын 22% нь тогтмол ногдол ашиг тараадаг давуу талтай билээ.

Багцад багтаж буй хувьцаануудын хувийн жин:

   "Таван Богд Капитал" ҮЦК ХХК дотоод багцад Хүнс 13%, Банк санхүү 9%, Хөнгөн Үйлдвэр 24%-ийг тус тус эзэлж байна.

БИД 2023 ОНЫ “ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ”-АА ЭХЛҮҮЛЖ БАЙНА. ХАРИН ТА БИДЭНТЭЙ НЭГДЭХ ҮҮ?

   Бид 2023 оны "Хувьцааны Хуримтлал"-аа эхлүүлж долоо хоног бүр 250,000₮-өөр дотоодоос хувьцаа авч байна. Худалдан авч буй хувьцааны мэдээллийг өөрийн харилцагчдын "Хувьцааны Хуримтлал" фейсбүүк группт нээлттэйгээр дэлгэрэнгүй танилцуулж, арилжааг бодитоор харуулна. Иймээс та юуны өмнө дансаа нээлгэн харилцагч болоорой.

Анхааруулга: Бид групптээ зөвхөн данс нээсэн харилцагчдаа хүлээн авна!

Онлайнаар данс нээх заавар: https://www.youtube.com/watch?v=wI5IF9Z6sGY

Группэд нэгдэх линк: https://www.facebook.com/groups/2219119058237623 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үг:

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)