АНУ-ын зах зээл: Lumentum болон Coherent-д Nvidia $4 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ.

2026 он 3 сар 3 өдөр
60
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Lumentum болон Coherent-д Nvidia $4 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ.
  • Software салбарын Servicenow-н тайлан сайн гарлаа.
  • Баасан гарагт NFP зарлагдана.

Nvidia

Даваа гарагт Nvidia-с lumentum болон Coherent компаниудад тус бүр $2 тэрбумын стратегийн хөрөнгө оруулалт хийж буйгаа зарлав. Тухайн өдөр Lumentum-н хувьцааны ханш /NASDAQ:LITE/8% өссөн, Coherent-н хувьцааны ханш /NYSE:COHR/ 13% өсжээ. Эдгээр 2 компани нь AI, үүлэн тооцоололд шаардлагатай оптикал болон фотоник технологийг хөгжүүлдэг.

Фотоник гэдэг нь гэрийн физик шинж чанарыг ашиглан мэдээлэл, дамжуулах, боловсруулах технологи юм. Уламжлалт электроник нь электрон ашигладаг бол фотоник нь фотон /гэрлийн бөөм/ ашигладаг.

ServiceNow

Өнөө үед хиймэл оюун ухаан нь программ хангамжийн компаниудын үзүүлдэг үйлчилгээг илүү хялбар, хямд үнээр үзүүлж эхлэх эрсдэл үүссэнээр “Software” ангиллын хувьцаанууд унаад байгаа билээ. Программ хангамжийн компаниудын ETF болох “iShares Expanded Tech-Software Sector ETF” /IGV/ оройн ханшнаасаа 30% гаруй уналт үзүүлээд байна. /Monthly candle graphic/

Энэ салбарын томоохон тоглогчдын нэг, оффисын ажлын урсгалын үр ашгийг сайжруулагч программ хангамж хөгжүүлэгч ServiceNow компанийн тайлан 2026/01/28-нд зарлагджээ. 

Нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг/EPS $0.92 гарч хүлээлт $0.88-г эвдэв. Нийт орлого 20.5% өсөж $3.57 тэрбум ам.доллар гарч хүлээлт $3.53 тэрбум ам.долларыг эвджээ. Дараагийн улиралд орлогын төсөөллийг $3.65-3.66 орчим байна хэмээн төсөөлжээ. CFO Gina Mastantuono-с “Энэ улирлын гүйцэтгэл нь манай бизнесийн тогтвортой байдлыг харуулсан гэж бодож байна” хэмээн хэлээд амжжээ. Учир нь ирээдүйд хиймэл оюун ухаан ServiceNow гэх мэт компаниудын зах зээлийг булаах эрсдэлтэй гэж үзэн хөрөнгө оруулагчид хувьцаагаа зараад байгаа. Доорх зурагт ServiceNow-н хувьцааны ханш хамгийн оройн цэгээс 54%, сүүлийн 3 сард 36% унасныг дүрслэв.

Хөрөнгө оруулалтын судалгааны Morningstar компанийн хувьцааны ахлах шинжээч Dan Romanoff-с “Программ хангамжийн компаниудын гол үзүүлэлтүүд сайн байгаа. Хөрөнгө оруулагчид хэтэрхий их айж зарах арилжаа зах зээлд давамгайллаа. Хэдий тодорхой хэмжээний эрсдэл байгаа ч бидний зүгээс муу зүйл болох магадлал маш бага гэж харж байна” хэмээн бичжээ. Morningstar-н зүгээс хувьцааны зорилтот ханшаа $200 дээр тодорхойлж худалдан авахыг санал болгожээ. Тэдний зүгээс зүрх судасны өвчтэй хүмүүс “Software” ангиллын хувьцааг сонирхоод дэмий хэмээн хошин байдлаар анхааруулаад амжжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/

Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн чухал статистик NFP хуваарийн дагуу шинэ сарын эхний Баасан гарагт зарлагдах ажээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)