Өнөөдөр Биржид: Газар Шим IPO захиалгыг 2023.3.27-31 хүртэлх хугацаанд хүлээн авна
.png)
2023 оны 3 сарын 24-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 280 сая төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны арилжаа хийгдсэнээс 18 хувьцаат компанийн ханш өсөж 19 хувьцаат компанийн ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан.
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Айтүүлс ХК, Сэнтрал Экспресс Си Ви Эс, Талх чихэр ХК, Эрдэнэс сольюшинс ХК, Төрийн Банк ХК компаниуд байсан ба өсөлт нь 1.6%-аас 4.5%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Материалимпекс ХК, Би ди сек ХК, Тэнгэрлиг медиа групп ХК, Улаанбаатар хивс ХК болон Могойн гол ХК компаниуд байсан ба бууралт нь -5.4%-аас -14.5%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

"Газар шим үйлдвэр" ХХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 3-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд санал болгож буй хувьцааны 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасан тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.
Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалга санал болгож буй хувьцааны тоо ширхгээс давсан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг бүрэн биелүүлнэ. Харин олон нийтээс ирүүлсэн 2,000 ширхэг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
IPO
3 Сэтгэгдэл
99****60
миний данс нээгдээгүй байна хүсэлт өгөөд хүлээж байна
0
0
99****06
Данс яаж цэнэглэх вэ?
0
0
ОТ****АЯР
zahialga bielsen uguigee haanaas harah we
0
0
Сэтгэгдэл үлдээх