АНУ-ын зах зээл: Хөдөлмөрийн зах зээл сайжирч, хүүг хэвээр үлдээх магадлал өслөө.
ГОЛ ӨНЦӨГ:
- Өнгөрсөн I сард АНУ-д 130 мянган ажлын байр нэмэгдэж, хүлээлтийг эвдлээ.
- Ажилгүйдлийн түвшин 4.4%-с 4.3% болж буурлаа.
- ХНСангийн хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээх магадлал 79.9%-с 93.5% болж нэмэгдэв.
Өнгөрсөн статистик

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. /Статистикийн тайлбар/
АНУ-н эдийн засагт 130 мянган ажлын байр шинээр нэмэгдэж Dow Jones-н хүлээлт 66 мянгыг эвдэж, 2026 оны I сарыг хөдөлмөрийн зах зээл өнгөтэй эхлүүллээ.
Уг үзүүлэлт нь 2024 оны XII сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсноороо онцлог. Ерөнхийлөгч Trump-н зүгээс өөрийн сошиал хаяг дээрээ “Хүлээлтийг хол давсан, маш сайн үзүүлэлт боллоо” хэмээн онцолж цаашдаа хүүгээ бууруулах ёстой хэмээн бичжээ.

Ажилгүйдлийн түвшин хүлээлт 4.4%-с буурч 4.3% гарсан нь мөн л хөдөлмөрийн зах зээлийн сайн мэдээ боллоо. Басхүү ажил одлохгүйн улмаас ажил хайхаа зогсоосон иргэд болон эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хагас цагийн ажил эрхэлж буй хүмүүсийг оролцуулсан илүү өргөн хүрээний ажилгүйдлийн түвшин 8% болж буурчээ. Энэ нь XII сарын үзүүлэлтээс 0.4%-р багассан сайн үзүүлэлт.

Цалингийн хувьд цагийн дундаж орлого сарын хугацаанд 0.4% өссөн нь хүлээлт 0.3%-с өндөр байв. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад цагийн дундаж орлого YoY+3.7% өссөн нь хүлээлтийн дагуу байв.

Бодлогын хүү
Хөдөлмөрийн зах зээлийн статистик сайн гарсан тул ирэх III сард болох ХНСангийн хурлаар бодлогын хүүг 3.50%-3.75% хооронд хэвээр хадгалах магадлал 93.5% болж өслөө. Уг магадлал Мягмар гарагт 79.9% байсан.


“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


