Өнөөдөр Биржид: INV хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ
.jpg)
2023 оны 3 сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 245 сая төгрөгийн үнийн дүн бүхий, багцын арилжаагаар 1 хувьцаат компанийн 400 сая төгрөгийн үнийн дүн бүхий нийт 645 сая төргөгийн үнийн дүн бүхий хувьцааны арилжаа хийгдсэн байна.
645 сая төгрөгийн үнийн дүн бүхий 568 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 хувьцаат компанийн ханш өсөж 16 хувьцаат компанийн ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан. Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Монгол шилтгээн ХК, Тав ХК, Эрдэнэс сольюшинс ХК, Сэнтрал Экспресс Си Ви Эс, Бодь Даатгал ХК компаниуд байсан ба өсөлт нь 7.7%-аас 14.6%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Нэхээсгүй эдлэл ХК, Авто импекс ХК, Ремикон ХК, Сор ХК болон Би ди сек ХК компаниуд байсан ба бууралт нь -3.4%-аас -13.6%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
хувьцаа
арилжаа