Өнөөдөр Монголд: 2023 оны эцэст ам.долларын ханш 3,744₮ хүрэх үү
ГОЛ ӨНЦӨГ
- Монголбанк төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эцэст 3,744₮ хүрэхээр таамаглажээ
- Мөн инфляцын түвшин оны эцэст 11.4% хүрнэ гэж таамагласан байна
Монголбанк төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эцэст 3,744₮ хүрэхээр таамаглажээ
.jpg)
Өнгөрсөн долоон хоногт Санхүүгийн зохицуулах хороо банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагуудын шинжээчид 2023 оны макро эдийн засгийн төсөөллийг гаргалаа.
Шинжээчид 2023 оны I улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч дунджаар 3,537.3₮, хамгийн ихдээ 3,618.1₮, хамгийн багадаа 3,500.0₮ байна гэж үзжээ. Цаашид төгрөгийн ханшийн сулралт үргэлжилж 2023 оны эцэст 3,743.8₮ хүрнэ гэж таамаглажээ.
Инфляцын түвшин оны эцэст 11.4% хүрнэ гэж таамаглаж байна
.jpg)
Шинжээчид инфляцыг 2023 оны I улиралд дунджаар 12.5%, хамгийн ихдээ 15.0%, хамгийн багадаа 10.4% байхаар төсөөлсөн байна. Цаашид инфляц буурч 2023 оны эцэст 11.4% гэж таамагласан байна. Мөн 2023 оны I улирлын инфляцыг өмнөх 3 улирлын макро эдийн засгийн төсөөлөл (МЭЗТ)-ийн судалгааны үр дүнгүүдтэй харьцуулахад 1.9%-0.4%-аар буурч, хамгийн бага түвшинд (12.5%) байхаар таамагласан байна. 2022 оны I улирлын түүвэр судалгаагаар инфляц аажмаар буурсаар 12.9%- д хүрнэ гэж төсөөлж байсан нь 2023 оны I улирлын төсөөллөөс 0.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт байсан байна.
Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2023 оны I улиралд дунджаар 13.0%, хамгийн ихдээ 14.0%, хамгийн багадаа 12.0% байна гэсэн хүлээлттэй байна. Цаашид бодлогын хүү бага зэрэг буурч 2023 оны эцэст 12.6% байна гэж таамагласан байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
ханш
ам.доллар
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Mu****
Unuudruus harahad oluulaa niiln bgaad yostoi hud taamaglajee
1
0
Сэтгэгдэл үлдээх