Дараагийн "Оюу Толгой"-ын эрэлд: TMK энержи #1

2023 он 3 сар 21 өдөр
2404
7

ГОЛ ӨНЦӨГ:  

  • TMK энержи нь Монгол Алт ХХК (МАК)-тай хамтран ажиллах, цахилгаан эрчим хүч зарах оффтэйк гэрээнд гарын үсэг зурлаа
  • Энэхүү гэрээ нь ТМК туршилтын үеийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг МАК-д худалдах бөгөөд туршилтын шатнаас гарган авсан илүүдэл усыг Мак хадгалж, ашиглах нөхцөлтэй юм.
  • Харин МАК нь TMK-д хүнд машин техникээ ашиглах боломжийг олгож, туршилтын хөтөлбөрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх юм.

МАК болон ТМК энержи нь метан хийн олборлолтын өмнөх туршилтын үе шатны цахилгаан эрчим хүчийг худалдах оффтэйк гэрээнд гарын үсэг зурлаа. 

   Энэхүү гэрээ нь туршилтын хөтөлбөрөөс гаргаж авсан хийг байгаль орчинд ээлтэй бөгөөд арилжааны сонирхол татахуйц байдлаар ашиглах зорилготой юм.

Тус гэрээ нь "МАК болон ТМК хоорондын хамтын ажиллагаа харилцан ашигтай байхаар хийгдэж байгаа. Энэ нь тухайн бүс нутгийн хамгийн том хэрэглэгчдийн нэг болох МАК-ийг цахилгаан эрчим хүчээр хангах замаар метан хийг эрт арилжаанд оруулж байгаа явдал юм. 

Түүнчлэн МАК уурхай нь Нарийнсухайтын бүсийн эрчим хүчний томоохон хэрэглэгч бөгөөд усны эрэлт хэрэгцээ өндөр. ТМК-ийн хувьд ус хадгалах, боловсруулах байгууламж барих, ажиллуулах шаардлагыг халж, МАК-д усыг ашигтайгаар дахин ашиглах боломжийг олгож байгаа тул энэ нь хоёр талдаа ашигтай гэрээ хэлцэл болж байна.

   ТМК Энержи нь газрын тос ба байгалийн хийн хайгуулын компани юм. Түүнчлэн Байгалийн хийн салбарт 15 жилийн туршлагатай бөгөөд Монгол Улсад 2011 оноос хойш томоохон төслүүд дээр ажиллаж байгаа туршлагатай удирдлагын багтай юм.

   "Гурвантэс-35" төслийг хэрэгжүүлж байгаа ба энэ төсөл нь эрчим хүчний өндөр хэрэгцээтэй томоохон уурхайнууд байршдаг Өмнөговь аймагт хэрэгжиж байгаагаараа давуу талтай. Түүнчлэн Байгалын хийн томоохон зах зээл болох БНХАУ-н хилээс 20 км хүрэхгүй зайтайгаараа давуу талтай. 

БНХАУ нь дэлхийн томоохон эрчим хүчний хэрэглэгчдийн нэг юм. БНХАУ-н эрчим хүчний салбарт байгалийн хийн эрэлт сүүлийн 20 жилийн турш нэмэгдсээр байгаа ба ирэх 30 жилд эрэлт 2 дахин нэмэгдэх хүлээлттэй байна.

   Тухайн төслөөс метан хийн өндөр агуулга илэрсэн. Одоогоор “Гурвантэс-35” талбайд нүүрсний давхаргын метан хийн дундаж агуулга өндөр илэрсэн ба 5.9 триллион куб фит таамаг нөөц тогтоогдсон. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр эхний шатанд $1.5 саяын санхүүжилт хийгдсэн ба нэмэлтээр $3.15 сая санхүүжилт хийгдэхээр төлөвлөгдсөн. 2023 онд урьдчилсан нөөц тогтоох, ТЭЗҮ боловсруулах болон туршилтын борлуулалтаа хийхээр төлөвлөж байна. Дээрх гэрээг хийснээр төслийн үйл явцыг хурдасгах маш том давуу тал бий болж байгаа юм. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Дараагийн Оюу Толгой эрэлд

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

7 Сэтгэгдэл

өр****өг

2 жилийн өмнө

газрын тосны хайгуул бол эхлээгүй байгаа биз дээ

1

0

Ta****sm

2 жилийн өмнө

Амжилт хүсье. Хэрэгтэй мэдээлэл оруулсаар байгаарай

0

0

Га****энэ

2 жилийн өмнө

Монгол улсад маш хэрэгтэй зүйл нэвтрүүлж байгаад баярлалаа

3

0

Ts****ee

2 жилийн өмнө

Uneheer baharhaltai

8

0

ап****гэрээ

2 жилийн өмнө

бичээч нэгмөсөн аптек гэрээ гэж бичихгүй. off take agreement!

0

0

Ар****ачин

2 жилийн өмнө

WINNER! WINNER! TMK Energy Limited is among the biggest winners after announcing it has signed a cooperation agreement with Mongol Alt LLC (MAK) in #Mongolia. Read the full article via Stockhead here: https://lnkd.in/gHXnJ-zN

6

0

зк****

6 сарын өмнө

Энэ хаанахын компани вэ? Нэг тэсрэлт болох нь болноо.

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)