“CU” 300 дахь салбараа нээж, Франчайз хөтөлбөрөө зарлалаа
ГОЛ ӨНЦӨГ
- “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК CU дэлгүүрийн 300 дахь салбараа Хан-Уул дүүргийн Гэрлүг Виста хотхонд нээлээ.
- Хувийн бизнестэй болох хүсэлтэй иргэд болон бизнесийн цар хүрээгээ тэлэх сонирхолтой жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Франчайз хөтөлбөрөө зарлалаа
- 2022 оны борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өсөж 261 тэрбумд хүрсэн нь бүтэн жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө 9.6%-аар давуулан биелүүлсэн үзүүлэлт юм.
2022 онд борлуулалтын орлого 2.8 дахин өслөө.
Тухайн компани нь 2022 онд 285 дэлгүүртэй болох, 238 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой, 12.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах зорилготой байсан. Тэгвэл 2022 оны хувьд 261 тэрбумын орлоготой ажилласан нь төлөвлөгөөгөө 9.6%-аар давуулан биелүүлсэн үзүүлэлт байлаа. Харин 25.6 тэрбумын алдагтай ажилласан нь төлөвлөгөөнөөс 2 дахин өндөр байлаа. Цэвэр алдагдлын хэмжээнд голлох зардлууд болох ерөнхий удирдлагын зардал өмнөх оноос 63%-аар, санхүүгийн зардал өмнөх оноос 77%-аар өссөн нь нөлөөлсөн байна. Энэ нь дэлгүүрийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Үндсэн хөрөнгө болон биет бус хөрөнгийн өсөлтийн нөлөөгөөр нийт хөрөнгө 57%-аар өссөн байна. Түүнчлэн богино хугацаат зээл 2.4 дахин, урт хугацаат зээл 1.9 дахин өссөн ба нийт хөрөнгийн 83%-ийг өр төлбөрөөр санхүүжүүлсэн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК CU дэлгүүрийн 300 дахь салбараа Хан-Уул дүүргийн Гэрлүг Виста хотхонд нээлээ.
Мөн хувийн бизнестэй болох хүсэлтэй иргэд болон бизнесийн цар хүрээгээ тэлэх сонирхолтой жижиг дунд бизнес эрихлэгчдэд зориулсан Франчайз хөтөлбөрөө зарлаж байна. СU сүлжээ дэлгүүрүүдээс борлуулалт нь тогтворжиж, хэрэглэгчид танигдсан байршлуудыг сонгон авч өөрийн бизнес болгон авах боломжтой боллоо.
ХУВЬЦААНЫ ШИНЖИЛГЭЭ
Компанийн хувьцааны ханш нь уналттай байгаа юм. Түүхэн хамгийн дээд уналт 2-р сарын 20-нд болж ханш 132 төгрөгт хүрсэн юм. Гэхдээ эргэн сэргэж 3-р сарын 9-ны байдлаар өмнөх өдрөөс 14% өсөж 165.62 төгрөгт хүрсэн байдалтай байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/09-03-2023/слайд 2.png)
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК-ИЙН ТУХАЙ
CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК нь 2021 оны 11 сард IPO хийсэн бөгөөд нийт хувьцааны 16.87 хувийг олон нийтэд санал болгож, 28.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. Одоогийн байдлаар 300 гаруй салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Конвиниенс дэлгүүрийн салбарт 31 жилийн туршлагатай БНСУ-ын BGF retail компанийн туршлагад үндэслэсэн CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийг мастер франчайз эрхийг хүлээн авсан юм. Үйлдвэрийн үнээр нь талх, сүү, өндөг зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн худалдаадаг төдийгүй Лояалти онооны урамшууллын системтэй CU аппликэйшнтэй. Зөвхөн CU-гээс GET Coffee, Delaffe, HeyRoo, CU Slushie зэрэг 50 орчим бүтээгдэхүүнийг авах боломжтой. 74,000 бүтээгдэхүүний сонголт, 10 нэрийн 80 гаруй төрлийн халуун болон хөргүүрийн шинэ хоолоор үйлчилдгээрээ бусдаас онцлог юм.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХК-ийн 2023 оны 3-р сарын 9-ны хаалтын ханш 165.62 төгрөг байгаа байна. 2022 онд борлуулалтын орлогын 178%-ийн өсөлт үзүүлж, нийт ашгийн алдагдал 1.7 дахин буурсан үзүүлэлттэй байна. 2023 онд нийт 360 дэлгүүр нээж ашигт ажиллагаандаа орох төлөвлөгээтэй ажиллаж байгаа ба одоогийн байдлаар 300 салбар дэлгүүрээ амжилттай нээсэн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
![](https://trader.tavanbogdcapital.com/uploads/featured/756956/Huwitsaa.png)
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх