Би Ди Сек ХК-ийн 2022 оны цэвэр алдагдал ₮3.3 тэрбум
ГОЛ ӨНЦӨГ:
- Би Ди Сек ХК-ийн 2022 оны цэвэр алдагдал -3.3 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос -304.6%-аар буурсан.
- Хувьцааны арилжааны идэвх 2023 оны 1-р сард өмнөх сараас -20.0% буурсан.
Би Ди Сек ХК нь 1991 оны 10 сарын 2-ны өдөр үүсгэн байгуулагдсан санхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд 2006 оны 6 сарын 22-ны өдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэж нээлттэй хувьцаат компани болсон билээ. Тус хувьцаат компанийн 2022 оны аудитлагдаагүй санхүүгийн тайлан гарсан тул харилцагч нартаа тус компанийн санхүүгийн гүйцэтгэл болон ханшийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Би Ди Сек ХК-ийн нийт хөрөнгө 2022 онд өмнөх оноос 55.7%-аар өсөж 37.6 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө -21.8%-аар буурч 14.1 тэрбум төгрөг тус тус хүрсэн байна. Нийт эх үүсвэрийн 62.4% хувийг өр төлбөр эзлэж байгаа бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад өрийн санхүүжилтийн эх үүсвэрт эзлэх хувийн жин 37.3 нэгж хувиар өссөн байна.
Тус компанийн борлуулалтын орлого 2022 онд 2.4 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос -27.6%-аар буурсан байна. Харин цэвэр алдагдал -3.3 тэрбум төгрөг хүрсэн бөгөөд үүнд валютын ханшийн зөрүүний алдагдал өндөр нөлөөлсөн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Хувьцааны ханш нь өнгөрсөн 7 хоногт 5.5% өссөн, харин өмнөх оны мөн үеийн ханштай харьцуулахад 49.4% өссөн байна.
Хувьцааны арилжааны идэвхийг илэрхийлэх арилжааны дүнг авч үзвэл 2023 оны 1-р сард нийт 8.3 сая төгрөг буюу өмнөх сараас -20.0% буурсан бол 2-р сард нийт арилжааны 10.0 сая төгрөг хүрч өмнөх саруудын дундажтай ойролцоо түвшинд хүрсэн байна.
Нийт 579 жижиг хувьцаа эзэмшигч компанийн нийт гаргасан хувьцааны 22.3%-ийг, 6 том хувьцаа эзэмшигч үлдсэн 77.7%-ийг эзэмшдэг.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
BDS
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх