“Таван Богд Капитал” ҮЦК: "Хувьцааны Хуримтлал" багцын өгөөж 3.4%-д хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ:
- "Таван Богд Капитал" ҮЦК-ийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан дотоод хувьцааны багцын өгөөж 2023.01.13-2023.03.03-ны хугацаанд 3.4%-ийн өгөөжтэй байна.
- Бид дотоодын хөрөнгийн зах зээлийн 8-н компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж тэдгээрийн мэдээлэл судалгааг "Хувьцааны Хуримтлал" группээр дамжуулан үнэгүй хүргэж байна.
- Хэрэв та "Хувьцааны Хуримтлал" группт нэгдэхийг хүсвэл манай компанид дансаа нээлгэж нэгдээрэй.
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж амжилттай багц бүрдүүллээ.
Манай компанийн 2023 оны хувьцааны багцын өгөөж сүүлийн 1 сар гаруй хугацаанд 3.4%-д хүрлээ. Харин биднийг хөрөнгө оруулалтаа хийж эхэлснээс хойш [2023.01.13] Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индекс 7.0%-ийн өсөлттэй арилжаалагдаж байна.
Одоогоор бид дотоодын хөрөнгийн биржээс 8-н компанийг судалж хөрөнгө оруулалтаа хийсэн. Нийт багцын хөрөнгө оруулалтын 43% нь Уул уурхайн салбар, 25% нь Хүнсний салбар, мөн 24%-ийг Хөнгөн үйлдвэрийн салбарын компаниуд бүрдүүлж байна. Мөн багцын 8-н хувьцааны 3 нь ашигтай байгаа бол 5 нь алдагдалтай байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Багцад багтаж буй хувьцаануудаас хамгийн өндөр нь 10%-иар өсжээ
Доорх графикт багцад багтаж буй хувьцаа бүрийг 2023.03.03-ны хаалтын ханшаар тооцоолж ашиг ба алдагдлыг харууллаа. Багцын өгөөж нь 3.4% байна. Мөн багцад буй компаниудын 21% нь тогтмол ногдол ашиг тараадаг давуу талтай билээ.
Багцад багтаж буй хувьцаануудын хувийн жин:
"Таван Богд Капитал" ҮЦК ХХК дотоод багцад Хүнс 25%, Банк санхүү 8%, Уул уурхай 43%, Хөнгөн Үйлдвэр 24%-ийг тус тус эзэлж байна.
Та хэрхэн "Хувьцааны Хуримтлал" групп-д нэгдэх вэ?
Бид багцдаа шинээр хөрөнгө оруулалт хийх эсвэл багцад багтсан хувьцаагаа худалдах бүртээ тухайн хувьцааны мэдээлэл судалгааг өөрийн харилцагчдын "Хувьцааны Хуримтлал" группт нээлттэйгээр танилцуулдаг. Та уг группт нэгдсэнээр:
1. Цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах
2. Бидэнтэй шууд холбогдон асуулт асуух
3. Сар бүрийн онцлох хувьцааны мэдээлэл авах
4. "Таван Богд Капитал ҮЦК" ХХК дотоод багцын мэдээлэл судалгааг авах боломжтой юм.
Үүний тулд эхлээд манай компанид дансаа нээлгэх шаардлагатай. Дансаа нээхийн тулд "TBC-Compass" апп-ыг утсандаа суулгаж "Үнэт цаасны данс нээх" товчийг дарснаар өөрийн дансыг нээлгэнэ. Үүний дараа Facebook-т байрлах "Хувьцааны Хуримтлал" групп-д орох хүсэлтээ илгээгээрэй.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцааны Хуримтлал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
4 Сэтгэгдэл
Us****
Fg
0
0
Us****
Hh
0
0
ГА****ДЭНЭ
Энэ багцад нь яаж орох юм бэ данстай хувьцаатай тэр грүпэд нь байдаг мөртлөө ямар ч мэдээлэл авч чадахгүй пм
0
0
er****tsagaan8@gmail.com
O
0
0
Сэтгэгдэл үлдээх