Таван толгой ХК-ийн ашигт ажиллагаа түүхэн дээд түвшинд хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ
- 2022 онд Таван толгой ХК-ийн борлуулалтын орлого 3.8 дахин, цэвэр ашиг 20 дахин өсөж ашигт ажиллагаа түүхэн дээд түвшинд хүрлээ.
- 2022 онд нийт 2.7 сая.тн нүүрс борлуулсан байна.
- Цэвэр ашгийн өсөлтийн нөлөөгөөр эздийн өмчийн өгөөж (ROE) 5 дахин нэмэгдэж 103%-д хүрсэн бол, үнэ ашгийн харьцаа P/E=2.9х болж буурсан үзүүлэлттэй байна.
2022 оны гүйцэтгэлээр цэвэр ашиг 289 тэрбум төгрөгт, ашгийн маржин 42%-д хүрсэн нь 2013 оноос хойших түүхэн өндөр үзүүлэлт юм.
2022 оны жилийн эцсийн дүн мэдээгээр нийт 2.7 сая.тн нүүрс борлуулж, 693 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олсон байна. Түүнчлэн улс, орон нутгийн төсөвт 290 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
Түүхэндээ хамгийн өндөр борлуулалт болон ашгийг 2022 онд хийсэн байна. 2022 оны жилийн төлөвлөгөөг борлуулалт 1.6 дахин, цэвэр ашиг 3.1 дахин давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна.
2022 онд Монгол улсын нүүрсний экспорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 3,279 сая ам.доллароор (88%), үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 457 сая ам.доллароор (12%) тус тус өссөн байна.
Харин өөрийн хөрөнгийн өгөөжийн хувьд тус компани нь дотоодын ТОП 20 компаниудаас хамгийн өндөр бөгөөд 2022 онд өмнөх жилээс 5 дахин өсөж 103%-д хүрсэн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
2022 оны байдлаар Таван толгой ХК-ийн нийт хөрөнгийн дүн 573 тэрбум төгрөгт хүрч өмнөх жилээс 270%-аар өссөн байна. Нийт хөрөнгийн 97%-ийг эргэлтийн хөрөнгө бүрдүүлж байна. Эргэлтийн хөрөнгө өмнөх жилээс 4 дахин өссөн ба үүнд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө 380 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
2013 оноос хойш нийт 343 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан ба 2022 онд 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо.
2013 оноос хойш ногдол ашиг тараалтыг ажиглахад цэвэр ашгийн 65%-аас 98%-ийг тараасан байна. Харин 2022 онд цэвэр ашгийн 50%-ийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлээд байна. (Таван толгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлсэн)
Ногдол ашгийн өгөөжийн хувьд өмнөх жилүүдэд нь 3.5%-аас 47%-ийн хооронд байсан ба 2016 онд хамгийн өндөр өгөөжийг (48%) хөрөнгө оруулагчид хүртэж байсан. Харин 2022 онд нэгж хувьцаанд 2,743.8 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн ба хөрөнгө оруулагчид 2023.02.27-ны ханшаар тооцоолоход 17%-ийн өгөөж хүртэхээр харагдаж байна. (Одоогоор ногдол ашиг авах бүртгэлийн өдөр хараахан тодорхой болоогүй байгаа юм)
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түүнчлэн ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөгөөр үнэлгээний хувьд ТОП 20 компанийн дундажтай харьцуулахад харьцангуй хямд түвшинд ирсэн байна.
Ханш түүхэн дээд түвшинд ирсэн байна.
2022 оны хаалтын ханш 8,105 төгрөг байсан байна. 2023 он гараад ханш харьцангуй тогтвортой байсан бол ногдол ашиг тараах мэдээ гарснаас хойш ханш өсөж, 2023 оны 2-р сарын 27-ны өдрийн байдлаар 16,000 төгрөгт хүрсэн байна. Ханшийн сүүлийн 5 жилийн дундаж өсөлт 18% байгаа бол 2023 он гарснаас хойш 2 дахин өссөн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Ногдол ашиг тараах мэдээ олон нийтэд түгснээс хойш арилжааны дүн 2023.02.27-ны өдөр ойролцоогоор 250 сая төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байлаа. Түүнчлэн Таван толгой ХК-ийн хэвийн үеийн өдрийн дундаж арилжаа 5-7 сая төгрөг байдаг. Тэгвэл сүүлийн өдрүүдэд үүнээс 5-50 дахин өндөр арилжаа өдөрт хийгдсэн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
2022 оны гүйцэтгэл сайн гарсан, түүнчлэн цэвэр ашгаас ногдол ашиг тараах шийдвэр гарсантай холбоотой Таван Толгой ХК-ийн ханш сүүлийн өдрүүдэд өссөн дүр зураг ажиглагдлаа. 2023.02.27-ны өдрийн хаалтын ханш 16,000-д хүрч өмнөх өдрөөс 3%-аар өссөн ба арилжааны үнийн дүн 250 сая төгрөг байсан нь түүхэн хамгийн өндөр арилжааны дүн байлаа. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн цаашид ч өсөх магадлалтай байгаа юм.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Таван Толгой
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
3 Сэтгэгдэл
Хө****ө оруулагч
Сонирхолтой мэдээлэл байна. Баяралалаа.
0
0
Us****
Tt Tt
0
0
MO****IA NEWS
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
0
0
Сэтгэгдэл үлдээх