“Таван Богд Капитал” ҮЦК: "Хувьцааны Хуримтлал" багцын 1 хувьцааг 56%-ийн ашигтай зарлаа

2023 он 2 сар 24 өдөр
745
2

ГОЛ ӨНЦӨГ:   

  • Манай баг “Хувьцааны Хуримтлал” багцын 1 хувьцааг 56%-ийн ашигтай зарлаа.
  • Мөн багцдаа банк, санхүүгийн салбарын 1 хувьцааг нэмлээ.
  • Бид дотоодын хөрөнгийн зах зээлийн 8-н компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийж тэдгээрийн мэдээлэл судалгааг "Хувьцааны Хуримтлал" группээр дамжуулан үнэгүй хүргэж байна.
  • Хэрэв та "Хувьцааны Хуримтлал" группт нэгдэхийг хүсвэл манай компанид дансаа нээлгэж нэгдээрэй.

 "Таван Богд Капитал" ҮЦК ХХК Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан дилерийн эрхийнхээ хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж амжилттай багц бүрдүүллээ.

“Хувьцааны Хуримтлал” багцын өөрчлөлт

Бид өнөөдөр багцад эзэмшиж байсан нэг хувьцааг 56%-ийн ашигтай зарлаа. Тус хувьцаа нь уул уурхайн салбарын хувьцаа бөгөөд “Хувьцааны Хуримтлал” багцын 1%-ыг эзэлж байсан билээ. 

Мөн манай баг судалгаа шинжилгээ хийсний үр дүнд багцдаа шинээр “Growth” төрлийн 1 хувьцааг нэмлээ. Нэмэгдсэн хувьцааны нь банк, санхүүгийн салбарынх юм. Энэ хувьцаа нь ногдол ашиг тараадаг давуу талтай бөгөөд “Хувьцааны Хуримтлал” багцын 1.3%-ийг бүрдүүлж байна. 

   Одоогоор бид дотоодын хөрөнгийн биржээс 8-н компанийг судалж хөрөнгө оруулалтаа хийсэн. Нийт багцын хөрөнгө оруулалтын 43% нь Уул уурхайн салбар, 24% нь Хүнсний салбар, 25%-ийг Хөнгөн үйлдвэрийн салбарын компаниуд бүрдүүлж байна. Мөн багцын 8-н хувьцааны 3 нь ашигтай байгаа бол 5 нь алдагдалтай байна.

Манай компанийн 2023 оны хувьцааны багцын өгөөж сүүлийн 1 сар гаруй хугацаанд 3.5%-д хүрлээ. Харин биднийг хөрөнгө оруулалтаа хийж эхэлснээс хойш [2023.01.13] Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индекс 8.0%-ийн өсөлттэй арилжаалагдаж байна.

Та хэрхэн "Хувьцааны Хуримтлал" групп-д нэгдэх вэ?

   Бид багцдаа шинээр хөрөнгө оруулалт хийх эсвэл багцад багтсан хувьцаагаа худалдах бүртээ тухайн хувьцааны мэдээлэл судалгааг өөрийн харилцагчдын "Хувьцааны Хуримтлал" группт нээлттэйгээр танилцуулдаг. Та уг группт нэгдсэнээр:

1. Цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах

2. Бидэнтэй шууд холбогдон асуулт асуух

3. Сар бүрийн онцлох хувьцааны мэдээлэл авах

4. "Таван Богд Капитал ҮЦК" ХХК дотоод багцын мэдээлэл судалгааг авах боломжтой юм.  

Үүний тулд эхлээд манай компанид дансаа нээлгэх шаардлагатай. Дансаа нээхийн тулд "TBC-Compass" апп-ыг утсандаа суулгаж "Үнэт цаасны данс нээх" товчийг дарснаар өөрийн дансыг нээлгэнэ. Үүний дараа Facebook-т байрлах "Хувьцааны Хуримтлал" групп-д орох хүсэлтээ илгээгээрэй. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үг:

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

ch****zaya1103@gmail.com

2 жилийн өмнө

Дотоод хувьцааны талаар мэдээлэл яау авах вэ?

0

0

ch****zaya1103@gmail.com

2 жилийн өмнө

Дотоод хувьцааны талаар мэдээлэл яау авах вэ?

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)