Азийн зах зээл: “Alibaba”-н тайлан сайн гарлаа, цаашид унах уу өсөх үү
ГОЛ ӨНЦӨГ:
- Alibaba Group Holdings компанийн 4-р улирлын санхүүгийн тайлан гарч, борлуулалтын орлого жилийн өмнөх мөн үеэс 2%-аар өсжээ.
- АНУ-ын Төвбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх хүлээлт өсөж хөрөнгийн зах зээл унаж байна.
Hang Seng индекс уналтаа үргэлжлүүлж бидний таамагласан 20,000 орчмын бүсэд ирлээ. Хөрөнгө оруулагчид маань анхааралтай байж, сайн хувьцаа сонгох тохиромжтой үе ирсэн байх магадлалтай.
Хонг Конгын хөрөнгийн зах зээл
Баасан гарагийн 10:00 цагийн үед Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс 1%-ийн уналттай арилжаалагдаж 20,002 нэгжид хүрлээ. Hang Seng Tech индекс 1.5%-аар унасан бол Шанхайн нэгдсэн индекс 0.24%-аар унажээ.
Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ 2.9%-аар унаж 92.35 HKD, Meituan /3690.HK/ 1.5%-аар унаж 137 HKD, Baidu /9888.HK/ 3.7%-аар унаж 134.6 HKD-д хүрч тус тус уналттай арилжаалагдаж байна.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
“Alibaba” дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлан гарав
БНХАУ-ын онлайн худалдааны гигант Alibaba өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 35.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 2%-аар өссөн үзүүлэлт болов. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг нь 2.792 ам.долларт хүрч шинжээчдийн таамагласан 2.433 ам.долларыг давсан хэдий ч хувьцааны ханш унав.
Өнгөрсөн улиралд тус компанийн үйл ажиллагааны ашгийн маржин жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад бодитоор 78%-аар өссөн бөгөөд логистикийн салбарын орлого /Cainiao/ 19%-аар, Хятадын эх газрын үйлчилгээний орлого 13%-аар өссөн нь ашгийн маржинд нөлөөлжээ. Логистикийн салбар нь нийт борлуулалтын орлогын 5.4%-ийг эзэлдэг бол Хятадын эх газрын хэрэглэгчийн үйлчилгээний салбар 5.1%-ийг эзэлдэг аж.
Тайлан гарч хувьцааны ханш унасан нь суурь үзүүлэлтээс илүүтэй техник анализын нөлөө юм. БНХАУ дахин нээгдсэнтэй холбогдуулан хувьцааны ханш ойролцоогоор 107%-ийн өсөлтийг хийсэн. Гэвч 120 ам.доллар орчмын хүчтэй эсэргүүцэгч бүсээс эсэргүүцэл аван уналт үзүүлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчид ашгаа авч гарсаар байгааг харуулж, завсрын хөдөлгөөн дуусаагүйг илтгэнэ.
Техник анализ
Доорх зурагт Alibaba компанийн техник анализыг харуулав. Өмнөх оны сүүлээр бид тус хувьцааг харицагчдадаа санал болгож таамаглал биелсэн . Харин одоогийн нөхцөл байдлаар хувцааны ханш 10%-аар унах магадлалтай бөгөөд цаашид 45%-ийн өсөлтийг үзүүлэх боломжтой байна. Тиймээс бид урт хугацаанд тус компанийн хувьцааг өснө гэж таамаглалаа.

Эрсдэлийн санамж: Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд уг судалгаанаас үүдэн үүсэж болох эрсдэлийг "Таван Богд Капитал ҮЦК" ХХК хариуцахгүй тул та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу?
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт
Лхагва гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн /Төвбанк/ 2-р сарын хурлын тэмдэглэл гарч мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэх хүлээлт нэмэгдлээ. Улмаар CME Group-ийн FedWatch Tool дээрх бодлогын хүүгийн хүлээлтээр /3-р сарын 22-нд/ 0.25%-аар нэмэгдүүлэх магадлал 73%-д хүрч буурсан бол 0.5%-аар нэмэгдүүлэх магадлал 27%-д хүрч өсөөд байна.
Шинжээчийн дүгнэлт
БНХАУ-ын цагаан сарын баярын өмнөөс эхлээд Hang Seng унаж 20,000 орчмын бүсэд ирэхэд нь худалдан авалтаа хийнэ гэж өмнөх хэд хэдэн мэдээндээ дурдсан. Тэгвэл одоо ханш бидний таамагласан ханшийн бүс дээр ирээд байна. Тиймээс бид суурь анализ болон техник анализаар боломжит хувьцаануудыг хайж зах зээлийг ажиглаж буй юм.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үгс:
Азийн зах зээл
Alibaba
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.