Азийн зах зээл: Уналтыг ашиглаж байна

2023 он 2 сар 8 өдөр
416
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • Мягмар гарагт Хонг Конгын хөрөнгийн захад бүртгэлтэй хувьцаанаас 2 сая ам.долларын цэвэр худалдан авалтыг хийжээ.
  • “Goldman Sachs” ойрын 12 сарын хугацаанд АНУ-ын эдийн засаг хямрах магадлалыг 25%-д хүртэл бууруулав.

Хонг Конгын хөрөнгийн зах зээл

Мягмар гарагт Хонг Конгын хөрөнгийн бирж хаагдах үеэр Hang Seng индекс 0.4%-аар өсөж 21,298 нэгжид хүрэв. Hang Seng технологийн индекс 1.2%-аар өссөн бол Шанхайн нэгдсэн индекс 0.3%-аар өсжээ. 

Онцлох хөдөлгөөн: Alibaba Group /9988.HK/ 1.7%-аар өсөж 105 HKD, Tencent /0700.HK/ 1.1%-аар өсөж 381 HKD, газрын тос олборлогч CNOOC /0883.HK/ 2.3%-аар өсөж 11.42 HKD хүрч тус тус өсөлт үзүүллээ. 

Уналт бол боломж

Мягмар гарагт Хятадын сангууд Хонг Конгын хөрөнгийн биржид бүртгэлтэй 2 сая ам.долларын цэвэр худалдан авалтыг [Хувьцаа авсан-Хувьцаа зарсан] хийв. Энэ нь даваа гарагийн 255 сая ам.долларын цэвэр худалдан авалтын дараа хөрөнгийн зах зээлийн хоёр өдөр дараалсан уналтыг зогсоосон байна. 

KGI Asia компанийн шинжээч Kenny Wen “Хятадад эдийн засаг сэргэх дүр зурагтай байгаа нь  хөрөнгийн зах зээлийг халаалаа. Мөн арилжааны хэмжээ нэмэгдэж байгааг эх газрын хөрөнгө оруулагчдын худалдан авалттай холбож болно гэжээ.”

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Даваа гарагт “Goldman Sachs”-ийн шинжээчид АНУ-ын эдийн засаг ойрын 12 сарын хугацаанд уналтад орох магадлалыг 35%-аас 25% хүртэл бууруулав. Тус хөрөнгө оруулалтын банк Хятадын сэргэлтийг АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт тусална гэж мэдэгджээ.  

Шинэ түншүүд

Хонг Конгын хөрөнгийн бирж Ойрх Дорнодын бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоогоо бэхжүүлэхээр хөрөнгө оруулалтын төлөөлөгчдөө илгээлээ. Уулзалтын үр дүнд хэд хэдэн гэрээ хэлцлүүд хийсэн байна. Тус үйл явдалтай холбоотойгоор HKEX /0388.HK/ хувьцааны ханш 0.6%-аар өсжээ.

Техник анализ

Доорх зурагт Hang Seng индекс богино дунд хугацаанд завсрын хөдөлгөөн орж [10%] урт хугацаандаа өсөлт үзүүлэх таамаглалтыг харуулав. Өнгөрсөн 1/27-нд Hang Seng эсэргүүцэл аваад унасан 22,688.9 орчмын бүс нь сүүлийн 19-н жилийн хамгийн өндөр volume-тай арилжаа хийгдсэн бүс аж. Цаашид ханш 10%-15%-ийн уналт үзүүлэх магадлалтай байна. 

Эрсдэлийн санамж:  Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд уг судалгаанаас үүдэн үүсэж болох эрсдэлийг "Таван Богд Капитал ҮЦК" ХХК хариуцахгүй тул та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу?

Шинжээчийн дүгнэлт

Хоёр долоо хоногийн өмнөх мэдээгээр Хонг Конгын хөрөнгийн зах зээлд завсрын хөдөлгөөн орох магадлалтай талаар сануулсан. Мөн тус зах зээлийн талаарх бидний ойрын хугацааны байр суурь өөрчлөгдөөгүй. Тиймээс тус уналтыг цаашид үргэлжлэх магадлалтай гэж харж байна. Зорилтот худалдан авалт хийх боломжтой үнийн түвшин Hang Seng-ийн 20,000 орчмын бүс юм. 

Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Түлхүүр үгс:

Азийн зах зээл

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)