Говь ХК-ийн ашигт ажиллагаа нэмэгдэж, алдагдал 4.7 дахин буурлаа

2023 он 2 сар 16 өдөр
1138
0

ГОЛ ӨНЦӨГ

  • 2022 оны байдлаар өмнөх жилээс дотоодын борлуулалт 40%, гадаад борлуулалт 24%, онлайн борлуулалт 33%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
  • Цэвэр алдагдал өмнөх жилээс 4.7 дахин буурч, нийт ашгийн маржин өссөн байна.

“Говь” ХК нь 1981 оны 9 сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн загвар, чанартай ноолууран бүтээгдэхүүнийг дэвшилтэт технологиор үйлдвэрлэн Монгол төдийгүй дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч билээ.

Говь ХК нь нийт борлуулалтын 46%-ийг оны сүүлийн улиралд хийсэн байна.  

   2021 онд Ковид-19 цар тахлаас үүдэн улсын хил хаалттай, хэсэгчилсэн хөл хориотой байсан бол 2022 онд цар тахлын нөлөө буурч, хил нээгдсэнээр Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдсэн дүр зурагтай байна.

   2022 оны байдлаар дотоод борлуулалтын орлого өмнөх оноос 40%-иар өсөж 94 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн гадаад бөөний худалдааны орлого 24%-аар өссөн байгаа бол гадаад онлайн худалдааны орлого 33%-аар өссөн байна. Үүнд Европ дахь борлуулалт 20%-аар, Хятад дахь борлуулалт 40%-аар, Америк дахь борлуулалт 46%-аар тус тус өссөн байна. Мөн 2022 оны сүүлээр Англи улсад борлуулалтаа тэлж нийт 2 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Улмаар 2022 онд Говь ХК-ийн нийт борлуулалтын орлого 193 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 34%-аар өссөн байна. Харин цэвэр алдагдал нь 8.1 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 4.7 дахин буурсан юм. Түүнчлэн нийт ашгийн маржин нь дараалан дөрвөн жил өссөн байгаа нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны сайжирсан болохыг илэрхийлж байна.

Нийт эх үүсвэрийн 96%-ийг өр төлбөр эзэлж байна.

   2022 оны байдлаар Говь ХК-ийн нийт хөрөнгийн дүн нь 296 тэрбум төгрөг байгаа бөгөөд хөрөнгийн 49.7%-ийг эргэлтийн хөрөнгө, 50.3%-ийг эргэлтийн бус хөрөнгө эзэлж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1.2%-аар буурсан байгаа ба үүнд эргэлтийн бус хөрөнгийн 2%-ийн бууралт нөлөөлсөн байна. Харин өнгөрсөн жилүүдийн алдагдал нь өөрийн хөрөнгийн бууралт бий болгосноор нийт эх үүсвэрийн 96%-ийг өр төлбөр, 4%-ийг өөрийн хөрөнгө эзэлж байна. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Өнгөрсөн 5 жилийн ханшийн дундаж өсөлт 2% байгаа бол сүүлийн 1 жилийн хугацаанд ханш 4%-аар өссөн байна.

   Говь ХК-ийн сүүлийн 1 жилийн хугацааны хамгийн дээд ханш 300 байсан бол доод ханш 243 байна. Дунджаар 267 төгрөгөөр арилжаалагдсан байна. Түүнчлэн хамгийн өндөртөө 116 сая төгрөгийн арилжаа хийгдсэн бол дунджаар 7 сая төгрөгийн арилжаа хийгдэж байна.

Өдрийн дундаж арилжааны дүн 2022 онд өмнөх жилээс 10 сая төгрөгөөр буурсан бол 2023 он гарснаас хойш өссөн байна. Харин 2-р сард өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас 3.7 дахин өссөн байна. 

ДҮГНЭЛТ

   Өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажилласан ч энэ жил цар тахлын нөлөө буурч, хил гаалийн хязгаарлалт багассан тул дотоодын зах зээлийн борлуулалт 40%-аар гадаад бөөний болон онлайн худалдааны борлуулалт 28%-аар тус тус өссөн байна. Мөн өртгийн зардал 10%-аар, алдагдал 4.7 дахин буурсан байна. Иймд урт хугацаандаа Говь ХК-ийн хувьцааны үнэ цэнэ, өгөөж нэмэгдэх боломжтой харагдаж байна.

   Түүнчлэн үйлдвэрийн хүчин чадлыг 4 дахин, ажилтны тоог 8,500-аар нэмэгдүүлэх  томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Мөн гадаад борлуулалтаа нэмэгдүүлэх, Говь брэндийн Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах зорилгын хүрээнд онлайн худалдааны сувгуудаа сайжруулан олон улсад туршлагатай компаниудтай хамтран ажиллаж www.gobicashmere.com веб хуудсаа хөгжүүлэн шинэчилж 7-р сарын 22-ны өдөр ашиглалтад оруулсан. Мөн маркетинг идэвхжүүлэлтийн ажлууд дээр төвлөрч ажиллан брэнд танигдалтаа тасралтгүй нэмэгдүүлж байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

 

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Говь ХК

Тайлан

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)