Аль компани илүү ногдол ашиг тараадаг вэ?

2023 он 2 сар 10 өдөр
2388
1

ГОЛ ӨНЦӨГ

  • Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд ихэвчлэн стабль(stable) болон констант(constant) ногдол ашгийн бодлогыг баримталж байна.
  • Хөрөнгө оруулагчид дунджаар ногдол ашгаас 5.5%-ийн өгөөж хүртсэн байна.

   Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд ихэвчлэн стабль(stable) болон констант(constant) ногдол ашгийн бодлогыг баримталж байна.

   Хувьцаат компаниуд жил бүр тэнцүү дүнгээр эсвэл цэвэр ашгаасаа тогтмол хувиар ногдол ашиг тараах гэх мэт янз бүрийн ногдол ашгийн бодлоготой байдаг. Тиймээс ямар компаниуд ямар ногдол ашгийн бодлого баримталж, хөрөнгө оруулагчдадаа ашиг хүртээдэг вэ? гэдгийг судлах нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад чухал юм. 

Тэгвэл бид өнөөдрийн мэдээгээрээ ногдол ашгийн бодлогын 5 төрлийг танилцуулж байна. Үүнд стабль(stable), констант(constant), ресидуаль(residual), иррегулар(irregular) болон ногдол ашиг өгдөггүй(no) гэсэн төрлүүд багтдаг.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

   Монголын Хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь стабль(stable), констант(constant) болон Ресидуаль(residual) бодлогыг баримталдаг байна. АПУ ХК-ийн хувьд 2020 оноос хойш жил бүр тогтвортой 2 удаа ногдол ашиг тараах бодлого баримталсан ба ашгаасаа 26%-166%-ийг ногдол ашиг болгон тарааж ирсэн байна. Харин Таван Толгой ХК-ийн хувьд жил бүр цэвэр ашгаас тогтвортой хамгийн өндөр хувиар тарааж ирсэн бодлоготой байна.

    Мөн сүүлийн жилүүдэд IPO хийсэн компаниуд тогтвортой бодлого хэрэгжүүлж байгааг Түмэн шувуут, Монос хүнс, Мандал даатгал, ЛэндМН, Ард даатгал, Ард Кредит зэрэг хувьцаат компаниудаас харж болох ба эдгээр компаниуд дор хаяж 2 жил, цэвэр ашгийн 20%-аас дээш хэмжээгээр ногдол ашиг өгөөд байгаа юм. Харин Дархан нэхий ХК-ийн хувьд тогтмол бус бодлоготой бол Улсын Их дэлгүүрийн хувьд ногдол ашгийн бодлого баримталдаггүй байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Хөрөнгө оруулагчдын хувьд эзэмшиж буй компани ямар үнийн дүнгээр? цэвэр ашгийн хэдэн хувиар ногдол ашиг тараах? эсхүл нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг өгөх вэ? гэдгээс илүүтэйгээр ногдол ашгийн өгөөж гэдэг үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын өгөөжөө хэмжих нь зүйтэй байдаг. 

Хөрөнгө оруулагчид дунджаар ногдол ашгаас 5.5%-ийн өгөөж хүртсэн байна.

   Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 66 компани ногдол ашиг тараасан бөгөөд. Жил дунджаар 26 компани ногдол ашиг тараадаг байна. Тэгвэл хөрөнгө оруулагчид 10 жилд дунджаар ногдол ашгаас 5.5%-ийн өгөөж хүртсэн байна. Хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй байсан жил бол 2018 он бөгөөд хөрөнгө оруулагчид 17%-ийн өгөөжийг хүртсэн байна. 

   Компанийн тайлангууд гарч эхэлсэн бөгөөд хувьцаат компаниудын ТУЗ хуралдаж, ХЭХ-ийн товыг зарлах ба ингэснээр хувьцааны бүртгэлийн өдөр тодорхой болно гэсэн үг юм. Одоогоор 2022 оны үйл ажиллагаанаас ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 4 компани байгаа юм. Эдгээр нь Эрдэнэт суврага, ЛэндМН ББСБ, Тандэм Инвест ББСБ болон Сэндли ББСБ гэсэн компаниуд ба нэгж хувьцаанд 1.32-5.0 төгрөгийн ногдол ашиг тарааж байгаа ба өгөөж нь 1.7%-6.3% байна.

ҮГИЙН ТАЙЛБАР

Ногдол ашиг тараалтын харьцаа (DPR): Цэвэр ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгон тарааж буйг илтгэнэ.

Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг (DPS): Нийт тараасан ногдол ашгийн дүнг компанийн гаргасан хувьцааны тоонд хувааж тооцно.

Ногдол ашгийн өгөөж (Dividend yield): Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь нэгж хувьцааны ханшийн хэдэн хувийг эзэлж байгаагаар хэмжигдэнэ. Энэхүү судалгаанд нэгж хувьцааны ханшийг жилийн дундаж ханшаар тооцсон болно.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Ногдол ашиг

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

TT****

2 жилийн өмнө

TTL л цөм хийсэн байгаа. Дараа дараагийн жилүүдэд Жижиг тавантолгойн (TTL) ашиг орлого илүү өснө гэхээс буурахгүй шүү, дагаад ногдол ашиг энэ тэр суга өснө!

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)