Түмэн Шувуут ХК-ийн зардал өссөн ч, ашигт ажиллагаа өмнөх оны түвшинд хадгалагдлаа

2023 он 2 сар 9 өдөр
879
0

ГОЛ ӨНЦӨГ

  • 2022 оны борлуулалтын орлого өмнөх оноос 28%-аар, цэвэр ашиг 4%-аар өссөн байдалтай байна.
  • Цэвэр ашгийн өсөлтийн түвшин бага байсантай холбоотойгоор эздийн өмчийн өгөөж (ROE) 3.0 нэгж хувиар буурч, үнэ ашгийн харьцаа P/E=10.2х 9 нэгж хувиар буурчээ.

Борлуулалтын орлого өсөлттэй байсан хэдий ч зардал өссөн нь ашигт ажиллагаанд голчлон нөлөөлсөн байна. 

   IPO хийснээс хойш Түмэн Шувуут ХК-ийн борлуулалтын орлого болон цэвэр ашиг 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Харин 2022 оны гүйцэтгэлээс харахад компанийн ашигт ажиллагаа өмнөх оны түвшинд байгаа юм. Тус компани нь 2022 онд 46 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 7.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад борлуулалтын орлого 28%-аар, цэвэр ашиг 4%-аар өссөн үзүүлэлт юм. Ашигт ажиллагааны энэхүү үр дүнд үйл ажиллагааны зардал өссөн нь  голчлон нөлөөлсөн байна. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Ашигт ажиллагаа өмнөх оны түвшинд хадгалагдаж, үнэлгээ харьцангуй хямдарсан байна.

   Цэвэр ашгийн өсөлт нь өмнөх оны түвшинд хадгалагдаж, өөрийн хөрөнгө түүнээс илүү өссөн байна. Үүний нөлөөгөөр эздийн өмчийн өгөөж 3 нэгж хувиар буурсан дүр зурагтай байна. Харин ханш өмнөх оноос буурсантай холбоотойгоор үнэ ашгийн харьцаа ойролцоогоор 2 буурч 10.2x болсон ажээ. Энэ нь хувьцаа үнэлгээний хувьд хямдарч бодит үнэ цэндээ дөхөж байгааг илтгэж байгаа билээ.

   Түмэн шувуут ХК-ийн сүүлийн жил гаруй хугацааны хамгийн дээд ханш 735 байсан бол доод ханш 299 байна. Дунджаар 446 төгрөгөөр арилжаалагдсан байна. Түүнчлэн хамгийн өндөртөө 111.9 сая төгрөгийн арилжаа хийгдсэн бол дунджаар 14.2 сая төгрөгийн арилжаа хийгдэж байна.

Өдрийн дундаж арилжааны дүн 2022 онд өмнөх жилээс 6 сая төгрөгөөр буурсан байна. Харин энэ оны 2-р сард өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас 2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Эргэлтийн хөрөнгө буурч, эргэлтийн бус хөрөнгө өссөн байна.

   Балансын хувьд нийт хөрөнгө 2022 оны байдлаар өмнөх жилээс 10%-аар өссөн дүр зурагтай байна. Хөрөнгийн бүтцийн хувьд эргэлтийн хөрөнгө 13%-аар буурсан байна. Үүнд мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, урьдчилж төлсөн зардал тооцоо болон бараа материалын бууралт голчлон нөлөөлсөн байна. Харин үндсэн хөрөнгө болон биологийн хөрөнгө  тус тус 32% болон 26%-аар өссөнөөр эргэлтийн бус хөрөнгө өмнөх жилээс 30%-аар өссөн дүр зурагтай байна. Түүнчлэн өөрийн хөрөнгийн хувьд ашигт ажиллагааны өсөлтөөр 16%-аар өсөж 37 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ДҮГНЭЛТ

   Түмэн Шувуут ХК-ийн 2023 оны 2-р сарын 8-ны хаалтын ханш 366.56 төгрөг байсан ба өмнөх өдрөөс 0.8%-ийн өсөлтийг үзүүлсэн байна. Ханш IPO хийснээс хойших жилийн дундаж 15%-ийн өсөлттэй байгаа билээ. 2022 оны тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд компанийн борлуулалт сайжирсан хэдий ч, зардал өссөнтэй холбоотойгоор ашигт ажиллагаа өмнөх оны түвшинд байгаа байдалтай байна. Харин ханш өмнөх оноос буурсантай холбоотойгоор үнэ ашгийн харьцаа ойролцоогоор 2 дахин буурч 10.2x болсон ажээ.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Түмэн шувуут

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)