“TMK Energy” -с 6 –р сард хэдэн метр куб хий үйлдвэрлэснээ зарласангүй ?

2025 он 7 сар 1 өдөр
77
0

Эрсдэлийн санамж: Энэхүү мэдээг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК-н зүгээс зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь ямагт эрсдэл дагуулдаг тул та өөрийн шийдвэрийг шаардлагатай бүх мэдээлэл, судалгааг хүлээн авч, харьцуулан гаргана уу. Бидний дэвшүүлсэн таамаглал нь бодит байдалд биелэх баталгаа байхгүй тул та өөрийн мөнгийг алдах эрсдэлтэйг анхаарна уу. Иймээс таны гаргасан аливаа хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой үүдэн гарах эрсдэлийг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа санхүүгийн хэрэгслийн үнэ ханш нь олон тооны гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамаарч хөдлөх ба зарим өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэлд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэйг анхаарна уу.

ГОЛ ӨНЦӨГ:

  • “TMK Energy” нь 2025 оны эхний таван сард дунджаар 8,600 метр куб орчим хийг борлуулсан.
  • Тэгвэл сар бүр хөрөнгө оруулагчдадаа танилцуулдаг үйл ажиллагааны мэдэгдэл дээрээ энэ 6 –р сард хэдэн метр куб хий олборлосноо дурдсангүй.
    Харин туршилтын цооногууд тасралтгүй ажиллаж, өмнөх саруудтай ойролцоо хэмжээний ус, хийн холимгийг олборлолоо гэв.
  • Нөгөө талаас хэд хэдэн компани “TMK Energy” –тэй хамтран ажиллах санал тавьсан ба ирээдүйд төслийн шинэ хамтрагчдаа танилцуулна хэмээн хөрөнгө оруулагчдыг тайвшруулав.
  • “LF-07” цооногийг энэ 7 –р сарын дунд үеэс эхлэн өрөмдөж эхлэнэ.
  • Өрөмдлөгийн ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр “Major Drilling” компанитай хийж байна.
  • 2026 оноос эхлэн босоо цооног биш хэвтээ цооног өрөмдөж, фракин аргаар олборлолт хийх төлөвлөгөөтэй буйгаа цухуйлгав.

НЭМЭЛТ ТУРШИЛТЫН ЦООНОГ

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд  нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийг гүйцэтгэж “TMK Energy” –с Нарийн сухайтын лизенц бүхий талбайдаа нэмэлт туршилтын цооног “LF-07” –г өрөмдөх бэлтгэх ажлын бүрэн хангаад буйг өчигдөр мэдэгдлээ. Энэ 7 –р сарын дунд үеэс өрөмдлөгийн ажил эхлэх хуваарьтай. Өрөмдлөгийн ажлын тендерт “Major Drilling” компани шалгарсан.

Шинэ туршилтын цооногийг “TXD200” /доорх зураг/ өрмийн машиныг ашиглана. Уг өрмийн машин нь өмнөх цооногуудыг өрөмдөхөд ашиглаж байсан өрмийн машинуудаас илүү том, хүчин чадал өндөртэй. Мөн “Major Drilling” компанитай “turnkey” буюу түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийсэн нь “TMK Energy” –н хувьд болзошгүй гэнэтийн өрөмдлөгийн нэмэлт зардлын эрсдэлээс хамгаална. Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ нь гэрээгээр хүлээсэн ажлыг дуусгаж бэлэн болгосны дараа захиалагчид хүлээлгэн өгдөг төрлийн гэрээ ажээ.

ОЛБОРЛОЛТ & ҮА

“TMK Energy” нь 2025 оны 1 –р сард 8,000 метр куб хий, 2 –р сард 9,100 метр куб хий, 3 –р сард 10,000 метр куб хий, 4 –р сард 7,600 метр куб хий, 5 –р сард 8,300 метр куб хийг олборлож байсан билээ. Өөрөөр хэлбэл 2025 оны эхний таван сард дунджаар 8,600 метр куб орчим хийг борлуулсан. 

 Тэгвэл сар бүр хөрөнгө оруулагчдадаа танилцуулдаг үйл ажиллагааны мэдэгдэл дээрээ энэ 6 –р сард хэдэн метр куб хий олборлосноо дурдсангүй. Харин туршилтын цооногууд тасралтгүй ажиллаж, өмнөх саруудтай ойролцоо хэмжээний ус, хийн холимгийг олборлолоо гэв.

Өнгөрсөн сард гэмтэл гарсан “LF-05” цооногийг засах оролдлого хийсэн хэдий ч, нэмэлт тоног төхөөрөмж шаардлагатай болж, засварын ажил уг тоног төхөөрөмжийг хүлээсэн байдалтай байна. Энэ 7 –р сард “LF-07” цооногийг өрөмдөхөөс өмнө “LF-05” цооногийг засах оролдлогыг ахин хийх төлөвлөгөөтэй.

2026 оноос эхлэн босоо цооног биш хэвтээ цооног өрөмдөх төлөвлөгөөтэй буйгаа цухуйлгав.

ТӨСЛИЙН БОЛОМЖИТ ШИНЭ ХАМТРАГЧИД

Хэд хэдэн компаниас хамтран ажиллах санал хүлээн авсан. Санхүү болон техникийн чадамжтай эдгээр талуудтай яриа хэлэлцээр үргэлжилж байна. 

“TMK Energy” –н гүйцэтгэх захирал Dougal Ferguson –с “2026 онд хэвтээ өрөмдлөг хийж, фракинг аргаар олборлолт хийх төлөвлөгөөтэй тул БНХАУ –н туршлагатай компаниудтай хамтарч ажиллах нь хамгийн зөв сонголт. Нөгөө талаас төслийн үйл явц сайжирвал бусад талуудтай хамтран ажиллах боломжтой” хэмээн хэлжээ.

 

 

Өмнөх 5 –р сарын үйл ажиллагааны тухай:

https://tavanbogdcapital.com/news/58948964

Эх сурвалж: 

https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/10c46e9b03dbaa30befb46088e993dcb

https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/4e5364162a73dc8aa5b4b6ff3fb6f566

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)