“TMK Energy” өнгөрсөн 5 –р сард 8,300 метр куб хий олборложээ.

2025 он 6 сар 13 өдөр
181
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Өнгөрсөн 5 –р сард “LF-01”, “LF-03” цооногууд дээр хийсэн даралт нэмэгдүүлэх тестээр газрын гүний даралт мэдэгдэхүйц, тасралтгүй буурч буйг дахин бататгаж өглөө.
  • Өмнөх 4 –р сард “LF-02” цооног дээр даралт нэмэгдүүлэх тест хийж гүйцэтгэсэн билээ.
  • Нэмэлт цооног өрөмдөх тендерийн ажил дууссан ба 2025 оны III улиралд холбогдох ажил эхлэх хуваарьтай.
  • Төд удалгүй ажиллахгүй байгаа “LF-05” цооногийн засварын ажил эхэлж, бүх 6 худаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.
  • Өнгөрсөн сард 8,300 метр куб хий олборлов.
  • Хоёр дахь удаагийн хараат бус техникийн дүгнэлтийг экспертүүдээр хийлгэж, зөвлөмж, сайшаал хүртэв.

Хараат бус техникийн дүгнэлт /”ITR”/ гэж төслийн багаас гадна, хараат бус, хөндлөнгийн техникийн экспертүүд тухайн төслийн техникийн баримт бичиг, загвар, процессыг шаардлага, стандарт, салбарын шилдэг туршлагад нийцэж байгаа эсэхийг шалгах албан ёсны үйл ажиллагаа юм. Энэ нь төслийн хамгийн сүүлийн үеийн, шууд нөхцөл байдлыг харуулах мөн ирээдүйд томоохон сөрөг нөлөө үзүүлж болохуйц боломжит алдааг эрт илрүүлэх сайн талтай.

ОЛБОРЛОЛТ

Өмнөх 2025 оны 1 –р сард 8,000 метр куб хий, 2 –р сард 9,100 метр куб хий, 3 –р сард 10,000 метр куб хий, 4 –р сард 7,600 метр куб хий олборлож байсан билээ. 

Тэгвэл 2025 оны 5 -р сард “TMK Energy” нийтдээ 8,300 метр куб хий олборлосон байна. Одоогийн байдлаар “LF-05” цооног ажиллахгүй байгаа мөн “LF-01”, “LF-03” цооногуудыг түр зогсоож даралт нэмэгдүүлэх тест хийж гүйцэтгэсэн зэргээс шалтгаалан нийт 6 цоног бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй хэмээн “TMK Energy” –с тайлбарлав.

ШИНЭ ЦООНОГ

“LF-07” цооногийг өрөмдөх тендерийн ажил дууссан ба 2025 оны III улирлаас эхлэн өрөмдлөгийн ажил эхэлнэ. Өрөмдлөгөд шаардлагатай орцуудыг эрт захиалсан учир бэлэн болох эсвэл тээвэрлэгдэж ирэхийг хүлээж байгаа ажээ. Хараат бус техникийн дүгнэлтээр “LF-07” шинэ цооногийг өрөмдөх байршил дээр хараат бус шинжээчид санал дэвшүүлсэн. Уг санал болгосон байршил дээр “LF-07” цооногийг өрөмдөхөөр болсон.

ТЕСТ

2025 оны 4 –р ард “LF-02” цооног дээр хийсэн даралт нэмэгдүүлэх тестийг 2025 оны 5 –р сард “LF-01” & “LF-03” цооногууд дээр хийж, үр дүнг нь баталгаажуулав. Тодруулбал “LF-02” –н тесттэй ижлээр “LF-01”, “LF-03” цооногуудын газрын гүний даралт бууж зорилтот түвшин луу бууж байна. Энэ нь газрын гүний нөөц болон худаг хоорондын даралт ойролцоо буюу хоорондоо хамааралтай буйг илтгэсэн сайн мэдээ болсон.

Ийнхүү 3 цооног дээр даралт нэмэгдүүлэх тестийг хийж гүйцэтгэсний дараа удирдлагын багийнхан бүх туршилтын цооногуудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, газрын гүний даралтыг зорилтот түвшин хүртэл буулгаж, хийн гарцыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх ажил дээр гол анхаарлаа төвлөрүүлж эхэллээ хэмээн “TMK Energy” –с мэдэгдэв.

“ITR”

Хараат бус техникийн дүгнэлтийг “Cipher Consulting Pty Ltd” компани хийн, эцэслэж 2025/06/05 –нд компанид хүргүүлжээ. Доорх хэсэгт гол үнэлэлт, дүгнэлтийг жагсаан харуулав.

  • Бие даасан шинжээчдийн хамгийн чухал зөвлөмж бол туршилтын үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн нь байв. Хэдий ихээхэн хэмжээний хий олборлож эхлээгүй ч, нүүрсний давхаргын метан хийн төслийн эхний үеүдэд хий бага гарах нь түгээмэл үзэгдэл байдаг. Тэвчээртэй байж, анхааралтай хяналт хийх нь зүйтэй.
  • Туршилтын үйлдвэрлэлийн явцад цуглуулсан дата болон үйл ажиллагаан дээр үндэслэн удирдлагын баг чадварлаг удирдсан гэж дүгнэв.
  • Хараат бус экспертүүдийн зүгээс дахин нэг туршилтын цооног /”LF-07” өрөмдөх хэрэгцээтэй гэдэг дээр санал нийлэв.
  • Эцэст нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийн дагуу богино хугацаанд их хэмжээний хий олборлож эхлээгүй хэдий ч Нарийн Сухайтын туршилтын цооногийн үйл ажиллагааг нэлээд ач холбогдолтой, урам зориг өгөхүйц байна хэмээн сайшаасан байна.

Эх сурвалж: 

https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/4e5364162a73dc8aa5b4b6ff3fb6f566

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)