Өнөөдөр биржид: MNDL хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ

2025 он 6 сар 24 өдөр
50
0

ГОЛ ӨНЦӨГ

  • TOП20 индекс 2025 оны эхнээс буурч 48,090.3 төгрөг болов.
  • Өнөөдөр MNDL хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлсэн бөгөөд 2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдлээ.
    “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 21.2%-ийн өсөлттэй байна.

ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

   TOП20 индекс 48,090.3 төгрөг болсон нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.1%-аар буурсан үзүүлэлт боллоо. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол буурч 937,000 төгрөг болох байжээ.

Зах зээлийг төлөөлдөг ТОП-20 индекс тогтвортой байгаа ч, A/D Line тасралтгүй буурч байгаа нь ихэнх хувьцааны ханш унаж, зах зээлийн өсөлт цөөн хувьцаанд л төвлөрч байгааг илтгэж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын үр ашиг бага байгааг харуулж, зах зээлийн суурь үзүүлэлтүүдэд анхаарал хандуулах шаардлагатайг сануулж байна.
A/D Line-ий талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү: https://tavanbogdcapital.com/news/58690266

ХАМГИЙН ХАМГИЙН...

  Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Монгол дизель ХК, Силикат ХК, Эм Жи Эл Акуа ХК, Сүү ХК болон Төрийн Банк ХК -ууд байсан ба өсөлт нь 4.3%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзлээ.
   Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Стандарт проперти групп ХК, Бөөний худалдаа ХК, Хасу-Мандал ХК, Монгол шевро ХК болон Хорин хоёрдугаар бааз ХК -ууд байсан ба бууралт нь 15.0%-д хүрсэн байна.

 

АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

   Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)