Өнөөдөр биржид: Хоёрдогч зах зээлд нийт 479 сая төгрөгийн хувьцаа арилжигдсан
.png)
2023 оны 1 сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 479 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,363 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 хувьцаат компанийн ханш өсөж 15 хувьцаат компанийн ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан.
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Жидакс ХК, Э-Транс ложистикс XК, Махимпекс ХК, Монгол керамик ХК, Ремикон ХК компаниуд байсан ба өсөлт нь 6.0%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Мерекс ХК, Тэнгэрлиг медиа групп ХК, Гермес центр ХК, Увс чацаргана ХК болон Хөвсгөл алтан дуулга ХК компаниуд байсан ба бууралт нь -6.4%-аас -13.9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл авах бол энд бүртгүүлнэ үү
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.