Өнөөдөр Биржид: Арилжааны дүнгээр "Голомт Банк" ХК-ийн хувьцаа дахин тэргүүллээ
.png)
2023 оны 1 сарын 24-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 368 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,272 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 хувьцаат компанийн ханш өсөж 17 хувьцаат компанийн ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан.
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Ариг гал ХК, Монгол керамик ХК, Гермес центр ХК, Э-Транс ложистикс XК, Голомт Банк компаниуд байсан ба өсөлт нь 4.5%-аас 14.3%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Монголын Хөрөнгийн Бирж, Дархан нэхий ХК, Богд Банк ХК, Жуулчин дюти фрий ХК болон Махимпекс ХК компаниуд байсан ба бууралт нь -2.2%-аас -10.3%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл авах бол энд бүртгүүлнэ үү
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх