Таван Толгой ХК ханшийн өсөлтөд юу нөлөөлөв?
ГОЛ ӨНЦӨГ
- Таван Толгой ХК 2023.01.06-ны өдөр 2022 оны борлуулалтын гүйцэтгэлээ зарласан юм.
- 2022 онд нийт 2.7 сая.тн нүүрс борлуулж, 755.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.
- 2023 онд нийт 3 сая тонн нүүрс борлуулж, 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллахаар бизнес төлөвлөгөөнд тусгалаа.
Таван Толгой ХК 2023 оны бизнес төлөвлөгөөгөө баталлаа.
Энэ онд нийт 3 сая тонн нүүрс борлуулж, 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллахаар бизнес төлөвлөгөөнд тусгалаа.
Мөн улс болон орон нутгийн төсөвт 360 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллах бөгөөд 20.1 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн.
2022 оны гүйцэтгэлээр нийт борлуулалтын орлого өнгөрсөн жилээс 4.2 дахин өндөр гарлаа.
2022 оны жилийн эцсийн дүн мэдээгээр нийт 2.7 сая.тн нүүрс борлуулж, 755.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Түүнчлэн улс, орон нутгийн төсөвт 290 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
Түүнчлэн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш буюу 2022 оны 12-р сарын 09-ний өдрөөс он дуустал 374.6 мян.тн нүүрс олборлож, 33.7 сая ам.доллар буюу 115.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ нь тус компанийн жилийн нийт орлогын 15.3 хувийг эзэлж байгаа ба улсын төсөвт нийт 30 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлсэн байна.
2013 оноос хойш хамгийн өндөр борлуулалтыг 2022 онд хийсэн байна. Энэ нь 2022 оны жилийн төлөвлөгөөг 1.8 дахин давуулан биелүүлсэн үзүүлэлт юм. Түүнчлэн 2022 оны эхний хагас жилийн байдлаар цэвэр ашиг 55 тэрбум төгрөг байгаа ба энэ нь сүүлийн 4 жилийн ашгийг хагас жилд олсон гүйцэтгэл бөгөөд төлөвлөгөөнийхөө 58%-ийг биелүүлсэн үзүүлэлт юм. Тэгвэл 2022 оны гүйцэтгэлээр цэвэр ашиг өмнөх жилүүдээс нэлээд өндөр гарах төлөвтэй байна.
Харин өөрийн хөрөнгийн өгөөжийн хувьд тус компани нь дотоодын ТОП 20 компаниудаас хамгийн өндөр бөгөөд сүүлийн 5 жилд 23%-аас дээшээ байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
2013 оноос хойш нийт 343 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна.
2013 оноос хойш ногдол ашиг тараалтыг ажиглахад цэвэр ашгийн 65%-аас 98%-ийг тараадаг байна. Түүнчлэн ногдол ашгийн өгөөж нь 3.5%-аас 47%-ийн хооронд байсан байна. Хамгийн өндөр ашигтай ажилласан жил буюу 2017 онд нийт 127 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, хөрөнгө оруулагчид 38%-ийн өгөөж хүртэж байсан байна. Түүнчлэн үнэлгээний хувьд ТОП 20 компанийн дундажтай харьцуулахад харьцангуй хямд байна.
Ханш 2023 он гарснаас хойш 31%-аар өсжээ.
2022 оны хаалтын ханш 8,105 төгрөг байсан байна. 2023 он гараад ханш харьцангуй тогтвортой байсан бол мэдээ гарснаас хойш ханш өсөж, 2023 оны 1-р сарын 18,19-ны өдөр дараалан 15%-аар өслөө. 2023.01.20-ны байдлаар ханш 10,730 дээр ирсэн үзүүлэлттэй байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Өдрийн дундаж арилжаа 2022 оны борлуулалтын мэдээ гарахын өмнөх өдөр өсөж 10 сая төгрөг болсон. Түүнчлэн мэдээ олон нийтэд түгснээс хойш тасралтгүй өссөн бөгөөд сүүлийн 3 өдрийн байдлаар нийт 110 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Таван Толгой ХК-ийн хэвийн үеийн өдрийн дундаж арилжаа 5 сая төгрөг байдаг. Тэгвэл сүүлийн өдрүүдэд үүнээс 2-9 дахин өндөр арилжаа өдөрт хийгдэж байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
2022 оны борлуулалтын нийт орлогын мэдээ гарснаас хойш хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн Таван Толгой ХК-ийн ханш сүүлийн өдрүүдэд өссөн дүр зураг ажиглагдлаа. 2023.01.20-ны өдрийн хаалтын ханш 10,730-д хүрч өмнөх өдрөөс 3%-аар буурсан хэдийн ч арилжааны үнийн дүн 45.7 сая төгрөг байсан нь 2022 оноос хойш хамгийн өндөр арилжааны дүн байлаа. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн цаашид ч өсөх магадлалтай байгаа юм.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таванбогд капитал
Таван толгой
Ханш
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх