“Xanadu Mines” –н ойрын 6 сарын төлөвлөгөө юу байна вэ?

2025 он 1 сар 21 өдөр
223
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Xanadu Mines” нь өнгөрсөн 9 –р сард Хармагтайн төслийн урьдчилсан ТЭЗҮ –г хийж дуусгасан билээ.
  • Алт зэсийн Хармагтайн орд нь 29 жилийн насжилттай, өргөн цар хүрээг хамарсан, хямд өртөгтэй, хялбар олборлох боломжтой дэлхийн хэмжээний ил уурхайн төсөл гэж тодорхойлогдов.
  • Уг ордоос жилд дунджаар 165 мянган тонн зэс, 75 мянган унц алтыг 29 жилийн хугацаанд олборлоно.
  • Урьдчилсан ТЭЗҮ дууссаны дараа Хармагтайн төслийн эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах 6 сарын хугацаа “Xanadu Mines” –д олгогдож байна.
  • Уг хугацаанд “Xanadu Mines” уг төслийн эзэмшлээ зарах эсвэл “Khuiten JV” –д эзэмшиж буй хувиараа ирээдүйн үйл ажиллагааны санхүүжилтийг бэлдэх зэрэг хэд хэдэн стратегийн хувилбаруудаас сонголт хийх шаардлагатай болж байна.
  • “Xanadu Mines” –н зүгээс стратегийн бүх хувилбаруудыг анхааралтай авч үзэж, хувьцаа эзэмшигчдийг өгөөжийг нэн тэргүүнд тавьж, ирээдүйн үйл ажиллагаа тасралтгүй, зогсолтгүй үргэлжлэх хувилбарыг сонгоно гэв.
  • Нөгөө талаас “Khuiten JV” –н 50% -г эзэмшигч “Zijin” –ний зүгээс өнгөрсөн оны 12 –р сараас эхлэн “Khuiten JV” –н үйл ажиллагааны удирдлагыг гэрээний дагуу “Xanadu Mines” –с хүлээн авч, удирдан чиглүүлэх ажлаа эхлүүлэв.
  • “Khuiten JV” нь Хармагтайн төслийн 76.5% -г эзэмшдэг “Xanadu” –н 50% эзэмшилд байдаг компани юм.

УРЬДЧИЛСАН ТЭЗҮ

“Xanadu Mines” –с өнгөрсөн 9 –р сард Хармагтайн төслийн урьдчилсан ТЭЗҮ –г хийж дуусгасан. Урьдчилсан ТЭЗҮ –р Хармагтайн ордоос жилд дунджаар 165 мянган тонн зэс, 75 мянган унц алтыг 29 жилийн хугацаанд олборлох боломжтой ажээ. Мөн ордын газрын гүн дэхь баялгийн хэмжээ дараа дараагийн шатны хайгуулын ажлуудаар мэдэгдэхүйц өсөх бүрэн боломжтой мөн алт, зэсээс гадна мөнгөний агуулга байх бүрэн боломжтой байна гэв.

Хармагтайн төслийн 29 жилийн хугацааны мөнгөн урсгалыг жилийн 8% хүүгээр хямдруулан /”discount”/, төслийн өнөөгийн мөнгөн урсгалын хэмжээг тооцвол $930 сая ам.доллар болж байна.

“Xanadu” –н гүйцэтгэх захирал Colin Moorhead -с “Хармагтайн төслийн эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах шатны өмнөх урьтал бэлтгэл ажлыг ‘Zijin’ гүйцэтгэж буйг харахад таатай байна. Мөн саяхан шинээр хувьцаа гаргаж санхүүжилт босгоход ‘Zijin’ хөрөнгө оруулагчаар оролцсонд баяртай байна. /Дэлгэрэнгүйг: https://tavanbogdcapital.com/news/48302083 / Эдгээр 2 үйл хөдлөл нь ‘Zijin’ хармагтайн төслийг хүчтэй дэмжиж буйн илэрхийлэл болоо” хэмээн хэлжээ.

Хармагтайн төслийн 76.5% -г “Khuiten JV” эзэмшдэг. Уг хамтарсан компанийн 50% -г “Xanadu Mines” үлдсэн 50% -г “Zijin” эзэмшдэг билээ.

“ZIJIN” & ХАРМАГТАЙН ТӨСӨЛ

2024 оны 9 –р сард урьдчилсан ТЭЗҮ хийгдэж дууссанаар, “Khuiten JV” –н үйл ажиллагааны удирдлагын эрх мэдэл анх байгуулсан гэрээний дагуу “Xanadu Mines” -с “Zijin” рүү 2024 оны 12 –р сард шилжсэн байна. Түүнчлэн 2024 оны 9 –р сараас 2025 оны 3 -р сар хүртэлх 6 сарын хугацаанд “Xanadu Mines” болон “Zijin” нар нь урьдчилсан ТЭЗҮ –н үр дүнгээс шалтгаалан, хамтарсан “Khuiten JV” –н ирээдүйн өмчийн бүтэц, хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг гаргах хуваарьтай ажээ. Тодруулбал :

  • “Zijin” –с маш өндөр албан тушаал хашдаг удирдах албан тушаалтан буюу хилийн чанад дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаа “Khuiten JV” –н ТУЗ –н захирлаар томилов. Уг захирал өнгөрсөн 10 –р сард газар дээр нь очиж танилцсан байна.
  • “Zijin” –с Хармагтайн төслийн ерөнхий менежерийг дотроосоо томилсон байна. Мөн Хармагтайн орд газраас бусад хайгуулын ажлуудтай холбоотой ажилчдыг эс тооцвол “Xanadu” бүх монгол ажилчдаа “Khuiten JV” –д шилжүүлж, “Zijin” –ний удирдлага дор хүлээлгэн өгөв.
  • Өвлийн хүйтэн өдрүүдээс шалтгаалан гадаа талбайн ажил бага өнөө үед “Xanadu” –н зүгээс төслийг дараагийн шатанд ахиулж, хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гаргахад дараах ажлууд чухал нөлөөтэй гэж үзэв. Эдгээр ажлыг “Zijin” хийнэ. Үүнд:
    • Саяхан дууссан урьдчилсан ТЭЗҮ дээр үндэслэн эцсийн хөрөнгө оруулалтай холбогдсон санхүү, эдийн засгийн ТЭЗҮ –г хийж дуусгах /”Bankable Feasible Study”/.
    • Төлөвлөгөөт үйлдвэрлэлд шаардлагатай усны хэрэгцээг хангахын тулд усны хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлэх.
    • МУ –н ЗГ –тай тохиролцсон хөрөнгө оруулалтын гэрээ, зөвшөөрлүүдийг үзэглэж дуусгах.
    • Төслийн хайгуулын ажлыг үргэлжлүүлэн, нөөцийн хэмжээг нэмэх боломж бололцоог судлах

“XANADU MINES”

Дээр дурдсанчлан 2024 оны 9 –р сард урьдчилсан ТЭЗҮ хийгдэж дууссанаар 2025 оны 3 -р сар хүртэлх буюу нийт 6 сарын хугацаанд “Xanadu Mines” дараах стратегийн хувилбаруудаас аль нэгийг сонгох шаардлагатай болж байна.

  • Хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны төслийн санхүүжилтийн 50% -г гаргах.
    • Одоогийн байдлаар 2025 оны I улирлын “Khuiten JV” компанийн төсвийг $2.1 сая ам.доллароор төсөвлөж “Xanadu Mines” $1.05 сая ам.долларыг нь гаргах ажээ. Уг мөнгийг өнгөрсөн жилийн эцсээр нэмж хувьцаа гаргах замаар босгосон санхүүжилтээсээ “Xanadu Mines” гаргана.
  • Хармагтайн төслийг гуравдагч этгээдэд зарах
  • “Zijin” –тэй анх байгуулсан гэрээний дагуу “Khuiten JV” –д эзэмшиж буй хувиа “Zijin” –д зарах.
    • Хувилбар 1: “Khuiten JV” –н эзэмшиж буй 50% -г бэлэн $50 сая ам.доллароор “Zijin” д зарах
    • Хувилбар 2: “Khuiten JV” –н эзэмшиж буй 25% буюу тал эзэмшлээ бэлэн $25 сая ам.доллароор зарах

“Xanadu” –н зүгээс дээрх хувилбар 2 нь хувилбар 1 –с илүү давуу талтай гэж харж байна. Хувилбар 2 –г сонгосноор “Xanadu Mines” богино хугацаанд хангалттай хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй болж Хармагтай төслийн багагүй хувийг эзэмшиж үлдэх давуу талтай. “Xanadu” –н хувь дээрх хувилбаруудын алийг нь сонгох байсан ч хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх ажээ.

 

Эх сурвалж: https://api.investi.com.au/api/announcements/xam/df75a2a7-0e2.pdf

Түлхүүр үгс:

Xanadu Mines

XAM

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)