"Xanadu Mines" нэмж хувьцаа гаргалаа. Хэн хэдээр авав?

2025 он 1 сар 9 өдөр
231
0

2025/01/08 –нд “Xanadu Mines” –с мэдээлэл хүргүүлэв.

  • 2024 оны 11 –р сараас хойш “Xanadu” –с нэмж хувьцаа гаргах замаар A$7.5 сая австрали долларын санхүүжилтийг татан төвлөрүүлжээ.
  • Уг санхүүжилт болон одоо байгаа бэлэн мөнгөний нөөцөө ашиглан Улаан-Уул алт зэсийн төсөл, Сант-Толгой зэс никелийн төслийг санхүүжүүлэх, шинэ төсөл худалдан авах хайгуул хийх мөн Баянхөндийн алтны орд газрын ТЭЗҮ эхлэхээс өмнө Хүйтэн ХК –н 2025 оны I улирлын санхүүжилт болон эргэлтийн хөрөнгөд ашиглана хэмээн “Xanadu” –с мэдэгдсэн байна.

Доор хугацаануудад “Xanadu” нэмж хувьцаа гаргасан байна.

  • 2024/11/08 –нд нэмэлтээр 100,000,004 ширхэг энгийн хувьцааг A$0.055 гэсэн ханшаар “Bell Potter Securities Limited”, “Ord Minnett Limited” гэх мэт институцын хөрөнгө оруулагчдад зарж, A$5.5 сая австрали долларын санхүүжилтийг босгов.
  • 2024/11/15 –нд нэмэлтээр 10,000,000 ширхэг энгийн хувьцааг A$0.055 гэсэн ханшаар мөн л Австралийн институцын хөрөнгө оруулагчдад зарж, A$550 мянган австрали долларын санхүүжилтийг босгов. 
  • 2025/01/08 –нд нэмэлтээр 26,515,543 ширхэг энгийн хувьцааг A$0.055 гэсэн ханшаар “Zijing Mining Group Co., Ltd” –н охин компани болох “Jinping Mining Pte Ltd” –д зарж, ойролцоогоор A$1.45 сая австрали долларын санхүүжилтийг босгожээ. “Xanadu” нэмэлтээр хувьцаа гаргасантай холбогдуулсан “Zijin Mining” өөрсдийн эзэмшлийн хувиа тогтвортой барих зорилгоор ийнхүү хувьцаа нэмж худалдан авсан байсан.
  • “Xanadu” дахь “Zijin Mining” –н эзэмшиж буй хувьцааны хэмжээ 318,116,132 –с 359,817,003 болж өсөж, нийт хувьцааны 18.82% -г дангаар бүрдүүлж байна. 
  • “Xanadu” –с нийт 1,912,197,556 ширхэг хувьцааг 2025/01/08 –ний байдлаар гаргачихсан байна. 

Эх сурвалж: 

https://api.investi.com.au/api/announcements/xam/3981c3ee-430.pdf

https://money.tmx.com/quote/XAM/news/5285752654268515/Xanadu_Mines_Announces_55_Million_Placement

https://money.tmx.com/quote/XAM/news/6358428802215177/Funding_Expanded_to_75_million_Section_708A5e_Notice

https://money.tmx.com/quote/XAM/news/4956301651052051/Completion_of_Placement_to_Zijin_Mining

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)