Өнөөдөр Биржид: Ард Санхүүгийн Нэгдэл арилжааны тэргүүлэгч
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ХУВЬЦАА: АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК
Ард Санхүүгийн Нэгдэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг ба Скоп Аллианс ХХК-ийн нэвтрүүлж буй Good платформыг санхүүжүүлэхээр боллоо. Тус платформ нь бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтын орлогыг шууд хүлээн авч төлбөр, тооцооны асуудлаа шийдэж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагааны зардлаа үлэмж хэмжээгээр бууруулах томоохон давуу талыг эдлэх боломжийг бий болгож байгаа юм. Тус компани цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх хүлээлт үүсгээд байгаа ба энэ нь хувьцааны ханшид урт хугацаанд эерэгээр нөлөөлөх боломжтой билээ.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
MSE: AARD хувьцааны техник шинжилгээ
_____________________
Ханш уналтын хандлагатай арилжаалагдаж байгаа бөгөөд сэрээний медиан орчимд байрлаж байна. Уналтын хандлагатай үргэлжилж буй үед медиан шулууны дээр байрлах шар тасархай шулуунууд ханшийн эсэргүүцэгч болж, медиан шулууны доор байрлах тасархай шулуун нь ханшийн дэмжигч болно.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Үнийн дүнгийн арилжаагаар нь Ард Санхүүгийн Нэгдэл тэргүүлэгч байсан ба хувьцааны ханш нь 4.39 хувийн бууралт үзүүлж 5,015 төгрөгт хүрсэн байна. Өнөөдрийн арилжааны үнийн дүн 70.6 сая байсан ба хувьцааны өдрийн дундаж арилжаа болох 223 сая төгрөгийг давсан дүнгээр арилжаа хийгдээгүй тул ханшид мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй ажээ. Хөрвөх чадварын судалгааг дараах линкээр: https://tavanbogdcapital.com
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Арилжаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх