Өнөөдөр Биржид: Арилжаагаар АПУ ХК тэргүүлжээ
ӨНӨӨДӨР БИРЖИД ОНЦЛОХ ХУВЬЦАА: АПУ ХК
АПУ ХК нь 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй APU Company нь салбартаа манлайлж яваа компани билээ. Тус компани нь архины, шар айргийн, спиртийн, ундаа, ус, жүүсний, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг байна.
САЛБАРЫН ТУХАЙ
2021 онд Монгол улсын архин бүтээгдэхүүний зах зээл биет хэмжээгээр 29 сая литр хүрсэн байна. АПУ ХК нь 2021 оны байдлаар нийт 15 брендийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байна. 2021 онд Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл 23 хувь өсөж нийт зах зээлийн хэмжээ 80 гаруй сая литр хүрсэн ажээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл өсөлттэй байгаа нь цар тахлын үед хэрэглэгчид эрүүл мэнддээ чухал ач холбогдол өгч байгаатай холбоотой юм. Нийт зах зээлийн 50 гаруй хувийг сүүн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үлдсэн 50 гаруй хувийг бусад сүүн бүтээгдэхүүнүүд эзэлж байна. АПУ Дэйри ХХК нь хүн амын дархлаажуулалтын амин хүнс болсон “Д” амин дэмээр баяжуулсан сүү үйлдвэрлэж буй цорын ганц дотоодын үйлдвэрлэгч билээ.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
MSE: APU хувьцааны техник шинжилгээ
_____________________
Ханшийн өслөлтийн хандлагатай суваг доош сэтэрч, дэмжигч бүс мөн адил сэтэрсэн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Үнийн дүнгийн арилжаагаар тэргүүлсэн компани АПУ байсан ба хувьцааны ханш нь 0.22 хувийн бууралт үзүүлж 1,375 төгрөгт хүрсэн байна. Өнөөдрийн арилжааны үнийн дүн 54.36 сая байсан ба хувьцааны өдрийн дундаж арилжаа болох 95.5 сая төгрөгийг давсан дүнгээр арилжаа хийгдээгүй тул ханшид мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй ажээ. Хөрвөх чадварын судалгааг дараах линкээр: https://tavanbogdcapital.com
2022 оны 4-р сарын 5-ны байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан ба онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өгсөн билээ. Тус мэдээлэл цаашлаад компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой хэмээн хүлээлт үүсгэж байгаа нь хэсэг хөрөнгө оруулагчдын зах зээлд хувьцаагаа нийлүүлэх шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай ажээ. Шинжээчийн зүгээс энэхүү мэдээлэл нь хувьцааны ханшид их хэмжээгээр нөлөөлөх магадлал бага хэмээн дүгнэж байна. Иймд өнөөдрийн байдлаар тус компанийн үнэ ашгийн харьцаа 9.52x болж өөрчлөгдөж I ангиллын хувьцааны дундаж болох 18.7x доогуур байгаа нь тус хувьцааг зах зээл дээр хямд үнээр арилжаалагдаж байгааг илтгэх нэгэн үзүүлэлт билээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монголын Хөрөнгийн Бирж
Арилжаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх