Бондын зах зээлийн мэдээ: Голомт Банк ХК –ны ам.долларын бондын ханш 105 –г давав.
ГОЛ ӨНЦӨГ:
- Голомт Банк ХК –ны ам.долларын бондын ханш 102 –с 105.13 болж өсөв.
- Системийн 5 том банкны ам.долларын хадгаламжийн хүү дунджаар жилийн 2.68% байна.
- Харин АНУ –н ЗГ –н 1 жилийн хугацаатай ам.долларын бондын өгөөж 3.98% ажээ.
- Монгол улсаас олон улсын зах зээл дээр гаргасан ам.долларын бондуудын ханш өсөж байна.
Эрсдэлийн санамж: Энэхүү мэдээг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК-ийн зүгээс зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь ямагт эрсдэл дагуулдаг тул та өөрийн шийдвэрийг шаардлагатай бүх мэдээлэл, судалгааг хүлээн авч, харьцуулан гаргана уу. Бидний дэвшүүлсэн таамаглал нь бодит байдалд биелэх баталгаа байхгүй тул та өөрийн мөнгийг алдах эрсдэлтэйг анхаарна уу. Иймээс таны гаргасан аливаа хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой үүдэн гарах эрсдэлийг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа санхүүгийн хэрэгслийн үнэ ханш нь олон тооны гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамаарч хөдлөх ба зарим өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэлд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэйг анхаарна уу.
ГОЛОМТ БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ АХИВ
2024/10/09 –нд “S&P Global” агентлагаас Голомт Банкны зээлжих зэрэглэлийг “B” –с “B+” болгон нэмэгдүүллээ. Түүнчлэн Голомт Банкнаас 2024/05/09 –нд олон улсын зах зээл дээр 11.0% купонтой, 3 жилийн хугацаатай, 300 сая ам.долларын дүнтэй гаргасан ам.долларын бондын зээлжих зэрэглэлийг “B” –с “B+” болгон нэмэгдүүлжээ. Энэ шинэчлэл нь Голомт Банкны зах зээлд эзлэх байр суурь, ашигт ажиллагаа, активын чанарын үзүүлэлт болон бизнесийн тогтвортой, найдвартай, байдлыг бүрэн илэрхийлж байна хэмээн “S&P Global” агентлагаас онцолжээ.
Түүнчлэн “S&P Global” болон “Fitch” агентлагуудаас МУ –н зээлжих зэрэглэлийг мөн өсгөсөн. Эдгээр нь МУ –с олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханшыг өсгөхөд хамгийн их нөлөөллөө. Голомт Банкны ам.долларын бондыг ханш 102 –с 105.13 хүртэл болж өсөж, жилийн дундаж өгөөж 8.9% болж буураад байна.
Голомт Банкны 2024 оны III улирлын эцсийн байдлаар татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин өсөж, 348.2 тэрбум төгрөгт, нийт актив 29.2% -р өсөж 12.5 их наяд төгрөгт, нийт өөрийн хөрөнгө 35.1% -р өсөж 1.2 их наяд төгрөгт, цэвэр зээл 68.9% -р өсөж 6.9 их наяд төгрөгт хүрээд байна.
АМ.ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖЫН ХҮҮ ХЭД БАЙНА ВЭ?
Дээрх зурагт системийн 5 том банкны ам.долларын энгийн хугацаатай хадгаламжийн хүүг харууллаа. Дунджаар ам.долларын нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү 2.68% байна. Энэ нь АНУ –н ЗГ –н 1 жилийн хугацаатай бондын өгөөж болох 4.24% -с 156 нэгж хувиар бага байна. Эрсдэлийн хувьд мэдээж АНУ –н ЗГ –н бонд хамгийн эрсдэлгүй билээ. Нөгөө талаас МУ –с олон улсын зах зээлд гаргасан бондуудын жилчилсэн өгөөж 5.5% -с эхэлж байна. Тиймээс хадгаламжинд ам.доллар хадгалах нь хамгийн бага өгөөжийг өгдөг ажээ.
АМЕРИК & АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БОНДУУД:
Дээрх зурагт Америк болон Ази, Номхон далайн орнуудын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондуудын өгөөжийг харууллаа.
АНУ болон Канад улсуудын 10 жилийн хугацаатай бондуудын жилийн өгөөж 3.23%-4.19% хооронд байгаа бол Бразил болон Мексик улсуудын бондуудын жилийн өгөөж хамгийн өндөр буюу 10.04%-12.75% хооронд байна.
ЕВРОПЫН ОРНУУДЫН БОНДУУД:
Дээрх зурагт Европын орнуудын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондуудын өгөөжийг харууллаа.
Дэлхий нийтээр бодлогын хүүг бууруулж буй өнөө цагт засгийн газруудын хуучин гаргацан байсан бондуудын өгөөж буурах, шинээр гарч буй бондуудын өгөөж өмнөхүүдээсэээ бага байх үзэгдэл ажиглагдаж эхэллээ. Жишээлбэл Герман улсын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.28% байгаа ба энэ нь сарын өмнөхөөс 0.08% -р өссөн, жилийн өмнөхөөс 0.61% -р буурсан үзүүлэлт болж байна.
МУ –с ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАСАН БОНДУУД:
Засгийн газрын Номад бондууд болон “Сэнчири 2027” бондуудын өгөөж 5.4%-5.7% буюу хамгийн бага өгөөжтэй.
Харин Монгол Улсын Хөгжлийн банкны ам.долларын бондын хугацаа хамгийн наана буюу 2026/03/07 –нд дуусах бөгөөд жилийн дундаж өгөөж 6.9% юм.
Хамгийн өндөр өгөөжтэй ам.долларын бонд нь “МИК” –н бонд байна. Хугацаа 2027/01/18 –нд дуусах ба жилийн дундаж өгөөж 10.7% байна.
“Mongolian Mining Corporation” –ний хувьд бондын жилийн өгөөж 6.7%, хугацаа 2026/09/13 –нд дуусна. Уг компанийн 2024 оны II улирлын тайлан 2024/07/22 –нд гарсан.(линк: https://tavanbogdcapital.com/news/36106092)
Голомт Банк ХК –с олон улсын зах зээл дээр 2024/05/09 -нд 300 сая ам.долларын дүнтэй, 3 жилийн хугацаатай, 11.0% купонтой бондыг гаргасан ба бондын ханш өсөж, жилийн дундаж өгөөж 8.7% болж буураад байна.
Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн ам.долларын бондын мэдээлэл авах, захиалга өгөх бол 94054554, 95102224, 94054441 дугаарт холбогдоно уу.
Мөн та доорх холбоосоор орж мэдээллээ үлдээснээр бид таньтай холбогдох болно.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.