Азийн зах зээл: “Mongolian Mining Corporation” –ны борлуулалт YoY +47%, QoQ 40% өсөв.

2024 он 7 сар 26 өдөр
147
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Mongolian Mining Corporation” –н II улирлын үйл ажиллагааны тайлан гарлаа.
  • Олборлосон түүхий нүүрсний хэмжээ 4.79 сая тоннд хүрч, YoY +16%, QoQ +34% өсөв.
  • Үүнээс коксжуулсан нүүрсний хэмжээ 4.0 сая тоннд хүрч, YoY +11%, QoQ +10% өсөв.
  • Угаасан коксжуулсан нүүрсний хэмжээ 2.2 сая тоннд хүрч, YoY +37%, QoQ +3% өсөв.
  • Борлуулсан угаасан коксжих нүүрсний хэмжээ 2.3 сая тоннд хүрч, YoY 47%, QoQ 40% өсөв.
  • Уг компанийн 50% -г эзэмшдэг охин компани Эрдэнэ Монгол ХХК нь Баянхонгор аймгийн Баян Хөндийн алтны уурхайд үйл ажиллагаа явуулдаг ба үйлдвэрлэл 2025 оноос эхлэх хуваарьтай байна.
  • “Mongolian Mining Corporation” –ны хувьцааны ханш /HKEX:0975/ сүүлийн 2 долоо хоногт уналттай арилжаалагдаж байна.

“MMC” II улирлын тайлан

Монгол улсын хамгийн том коксжих нүүрс олборлогч мөн үйлдвэрлэгч “Mongolian Mining Corporation” –ны II улирлын тайлан гарлаа. Уг компанийн 100% охин компани “Энержи Ресурс ХХК” нь Ухаа Худаг коксжих нүүрсний уурхайд, 80% -н эзэмшдэг Хангад Эксплорэйшн ХХК” нь Баруун Наран коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Харин 50% -г эзэмшдэг охин компани Эрдэнэ Монгол ХХК нь Баянхонгор аймгийн Баян Хөндийд алтны уурхайд үйл ажиллагаа явуулдаг ба үйлдвэрлэл 2025 оноос эхлэх хуваарьтай байна.

2024 оны II улиралд “MMC” 4.79 сая тонн түүхий нүүрс олборлосон нь YoY +16%, QoQ +34% үзүүлэлт болов. Коксжуулсан нүүрсний хэмжээ 4.0 сая тоннд хүрчYoY +11%, QoQ +10% өсжээ. Дээрх коксжих нүүрсийг боловсруулж 2.2 сая тонн угаасан коксжих нүүрсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Тухайн улиралд нийт 2.3 сая тонн нүүрс борлуулсан нь YoY +47%, QoQ +40% үзүүлэлт болжээ.

“MMC” нь 476 мянган унц алт, 121 мянган унц мөнгөний нөөцтэй Баян Хөндийн уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар нийт төлөвлөсөн барилгын ажлын 30.0% -г гүйцэтгэсэн ба боловсруулах үйлдвэрт шаардлагатай бүх түүхий эд, эд анги, материалууд хүргэлтэд ирж яваа эсвэл хүргэгдсэн төлөвтэй байгаа ажээ.

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)