Монос Хүнс ХК-ийн цэвэр ашиг IPO хийснээс хойш 5.4 дахин өсжээ

2022 он 12 сар 22 өдөр
837
0

ГОЛ ӨНЦӨГ

  • 2022Q3 борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 66%-аар, цэвэр ашиг 99%-аар өссөн байдалтай байна.
  • Цэвэр ашгийн өсөлтийн нөлөөгөөр эздийн өмчийн өгөөж (ROE) 10.0 нэгж хувиар нэмэгдэж, үнэ ашгийн харьцаа P/E=11.8х болтлоо буурчээ.

IPO хийснээс хойш борлуулалтын орлого 3.2 дахин, цэвэр ашиг 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

   Монос Хүнс ХК-ийн энэ оны 3-р улирлын гүйцэтгэлээс харахад компанийн ашигт ажиллагаа сайн байгаа юм. Тус компани нь 21.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 66%-аар өссөн бол цэвэр ашиг 99%-аар өссөн амжилтыг үзүүлжээ. 2022 оны 3-р улиралд 2021 оны нийт борлуулалтыг 19%-аар, цэвэр ашгийг 35%-аар давуулан биелүүлж чадсан байна. 

Ашигт ажиллагаа нэмэгдэж, үнэлгээ харьцангуй хямдарч байна.

   Цэвэр ашгийн өсөлт нь хөрөнгө оруулагч нарын дунд чухал гэгдэх үзүүлэлтүүд болох эздийн өмчийн өгөөж болон үнэ ашгийн харьцаанд эергээр нөлөөлсөн билээ. Үүнд эздийн өмчийн өгөөж 10.0 нэгж хувиар өсөж 20%-д хүрсэн ба үнэ ашгийн харьцаа буурч 11.2 нэгж хувиар буурч 11.8x болсон ажээ. Энэ нь хувьцаа үнэлгээний хувьд хямдарч бодит үнэ цэндээ дөхөж байгааг илтгэж байгаа билээ.

   Балансын хувьд нийт хөрөнгө 2020 онд хөрөнгийн дахин үнэлгээний нөлөөгөөр буурсан бол 2021 оноос хойш өсөж энэ оны 3-р улирлын байдлаар өмнөх жилээс 55%-аар өссөн дүр зурагтай байна. Үүнд урьдчилж төлсөн зардал тооцоо 7 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлсөн байна. Харин өөрийн хөрөнгийн хувьд ашигт ажиллагаа сайжрахын хирээр өсөж 17 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ДҮГНЭЛТ

   Монос Хүнс ХК-ийн 2022 оны 12-р сарын 22-ны хаалтын ханш 112 төгрөг байсан ба өмнөх өдрөөс 11.5%-ийн өсөлтийг үзүүлсэн байна. Ханш IPO хийснээс хойш жилд дунджаар 9%-ийн өсөлттэй байгаа билээ. 2022 оны 3-р улирлын тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд компанийн ашигт ажиллагаа сайжирч, огцом өсөлт үзүүлсэн байдалтай байна. Борлуулалтын орлогын 66%, цэвэр ашиг 99%, эздийн өмчийн өгөөж 10 нэгж хувиар өссөн бол үнэлгээний хувьд харьцангуй хямд түвшинд байна. 2022 оны эцэст компанийн ашигт ажиллагаа улам сайжрах хүлээлтийг үүсгээд байгаа билээ. 

Дараагийн мэдээгээр Монос Хүнс ХК-ийн өгөөж болон үнэлгээ бусад компаниудтай харьцуулахад ямар түвшинд байгаа талаар хүлээн авч уншаарай.

Хэрэв та тус компанийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956   

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Монос Хүнс

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)