Монос Хүнс ХК Киргиз улсад Монос Кей Джи салбар компаниа байгууллаа
ГОЛ ӨНЦӨГ
- Монос Хүнс ХК-ийн хувьд 2022 онд MFC 2.0” үйлдвэрийн барилга барих төсөл” болон Киргиз улсад Монос Кей Джи салбар компаниа байгуулсан гэх 2 томоохон онцлох үйл явдал боллоо.
- 2022Q3 борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 66%-аар, цэвэр ашиг 99%-аар өссөн байдалтай байна.
- Цэвэр ашгийн өсөлтийн нөлөөгөөр эздийн өмчийн өгөөж (ROE) 10.0 нэгж хувиар нэмэгдэж, үнэ ашгийн харьцаа P/E=11.8х болтлоо буурчээ.
Монос Хүнс ХК 2022 онд 2 томоохон ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
MFC 2.0” үйлдвэрийн барилга барих барилгын ажлыг эхлүүлсэн юм. Энэ төслийн давуу тал нь хуурай шингэн хүнсийг нэгтгэж байгаа. Ингэснээр ирээдүйд өсөж болох зардлуудыг одоогийн түвшинд хадгалаад үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломжтой болж байгаагаараа давуу талтай юм. (Монос Хүнс ХК-ийн “MFC 2.0” үйлдвэрийн барилга барих төслийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд үйлдвэрийн барилга 15%, тоног төхөөрөмж 71%, бүтээгдэхүүн хөгжүүлэлт 40%-тай байна.)
Киргиз улсад Монос Кей Джи салбар компаниа байгууллаа. Харин хувьцааны ханш цаашид яах бол?
Монос Хүнс ХК-ийн энэ оны 3-р улирлын гүйцэтгэлээс харахад компанийн ашигт ажиллагаа сайн байгаа юм. Тус компани нь 21.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 66%-аар өссөн бол цэвэр ашиг 99%-аар өссөн амжилтыг үзүүлжээ. 2022 оны 3-р улиралд 2021 оны нийт борлуулалтыг 19%-аар, цэвэр ашгийг 35%-аар давуулан биелүүлж чадсан байна.
Цэвэр ашгийн өсөлт нь хөрөнгө оруулагч нарын дунд чухал гэгдэх үзүүлэлтүүд болох эздийн өмчийн өгөөж болон үнэ ашгийн харьцаанд эергээр нөлөөлсөн билээ. Үүнд эздийн өмчийн өгөөж 10.0 нэгж хувиар өсөж, үнэ ашгийн харьцаа буурч 11.2 нэгж хувиар буурч 11.8x болсон ажээ. Энэ нь хувьцаа үнэлгээний хувьд хямдарч бодит үнэ цэндээ дөхөж байгааг илтгэж байгаа билээ.
Балансын хувьд нийт хөрөнгө 2020 онд хөрөнгийн дахин үнэлгээний нөлөөгөөр буурсан бол 2021 оноос хойш өсөж энэ оны 3-р улирлын байдлаар өмнөх жилээс 55%-аар өссөн дүр зурагтай байна. Үүнд урьдчилж төлсөн зардал тооцоо 7 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлсөн байна. Харин өөрийн хөрөнгийн хувьд ашигт ажиллагаа сайжрахын хирээр өсөж 17 тэрбум төгрөгт хүрсэн байна.
MSE: MFC хувьцааны техник шинжилгээ
Ханш 88-114₮ хооронд тогтворжилтод арилжаалагдаж байгаа бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд шал ханш болох 88₮ орчмоос дэмжлэг авч өсөлт үзүүлээд байна.
ДҮГНЭЛТ
Монос Хүнс ХК-ийн 2022 оны 12-р сарын 19-ны хаалтын ханш 96.79 төгрөг байсан ба IPO хийснээс хойших жилийн дундаж 9%-ийн өсөлттэй байгаа билээ. Техник шинжилгээ болон 2022 оны 3-р улирлын тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд компанийн ашигт ажиллагаа сайжирч, огцом өсөлт үзүүлсэн байдалтай байна. Борлуулалтын орлогын 66%-ийн өсөлт, цэвэр ашгийн 99%-ийн өсөлт, эздийн өмчийн 10.0 нэгж хувийн өсөлт болон үнэ ашгийн харьцааны бууралт гэх үзүүлэлтүүд нь 2022 оны эцэст компанийн ашигт ажиллагаа улам сайжрах хүлээлтийг үүсгээд байгаа билээ.
Хэрэв та тус компанийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монос Хүнс
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх