АПУ ХК -ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ₮323.8 сая хувьцаа цуглуулжээ

2022 он 12 сар 15 өдөр
1106
0

ГОЛ ӨНЦӨГ

  • TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын төвлөрөл 2022 оны 11-р сарын байдлаар дунджаар 75.82% бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулахад 0.16%-аар буурсан
  • Би ди сек ХК, Талх чихэр ХК, ЛэндМН ББСБ ХК, Дархан нэхий ХК болон Махимпекс ХК нь хамгийн өндөр буюу 70.78%-77.88%-ийн хувьцааны төвлөрөлтэй
  • 2022 оны 11-сард 8 удаагийн нийт 7,091.25  сая төгрөгийн багцын арилжаа хийгдсэн бөгөөд ихэнх хэсгийг Монгол Шуудан ХК болон Таван Толгой ХК-ийн хувьцааны арилжаа эзлэж байна

2022 оны 11-р сарын байдлаар олон нийтэд нээлттэй 321 хувьцаат компани байгаа бөгөөд тус компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо давхардсан тоогоор 465,820 байна. Үүнээс жижиг хувьцаа эзэмшигч нь нийт хувьцаа эзэмшигчийн 99.77%нь буюу давхардсан тоогоор 464,771 бөгөөд эзэмшиж буй дундаж хувь нь 19.03% байна. Харин нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь нийт хувьцаа эзэмшигчийн 0.23%нь буюу давхардсан тоогоор 1,049 бөгөөд эзэмшиж буй дундаж хувь нь 80.21% байна.

TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын хувьд жижиг хувьцаа эзэмшигч давхардсан тоогоор 201,497 буюу нийт хувьцаа эзэмшигчдийн 99.97%-ийг эзэлж байгаа бөгөөд нийт хувьцааны 24.18%-ийг эзэмшиж байна. Харин нийт нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид давхардсан тоогоор 58 буюу нийт хувьцаа эзэмшигчдийн 0.03%ийг эзэлж байгаа боловч нийт хувьцааны 75.82%-ийг эзэмшиж байна.

Хэрэв та тус компанийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956   

TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын төвлөрөл 2022 оны 11-р сарын байдлаар дунджаар 75.82% бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулахад 0.16%-аар буурсан байна.Би ди сек ХК, Талх чихэр ХК, ЛэндМН ББСБ ХК,Дархан нэхий ХК болон Махимпекс ХК нь 70.78%-77.88%-ийн төвлөрөлтэй буюу хамгийн өндөр төвлөрөлтэй байна. Үүнээс Таван Толгой ХК нь орон нутгийн өмчит, Монгол Шуудан ХК нь төрийн өмчит хувьцаат компани тул төвлөрөл өндөртэй хувьцааны ангилалд орж байгаа бол бусад компаниудын хувьд 2-оос 6 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч тус бүр дээр дурдсан хувийг эзэмшиж байна.

Компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны тоо өсөж буй нь голлох эздүүд хувьцаа зах зээлээс нэмж цуглуулж байгааг илэрхийлэх ба энэ нь тухайн компанийн үнэлгээний өсөх дохио болдог. Нөгөөтэйгөөр хувьцааны нийлүүлэлт буурч эрэлт өсдөг тул хувьцааны ханшид эергээр нөлөөлдөг байна.

Тайлант хугацаанд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч зах зээлээс хувьцаа худалдан авсан хамгийн өндөр дүн нь 323.8 сая төгрөгөөр АПУ ХК-ийн хувьцаа худалдан авсан нь бөгөөд энэ нь нийт хувьцааны 0.02%-тай тэнцэх хувьцааг худалдан авсан байна.

2022 оны 11-сард 8 удаагийн нийт 7,091.25  сая төгрөгийн багцын арилжаа хийгдсэн бөгөөд үүнээс ихэнх хэсгийг 2,413.59 сая төгрөгийн “Монгол Шуудан” ХК-ийн хувьцааны багцын арилжаа болон 2,797.60 сая төгрөгийн “Таван Толгой” ХК-ийн арилжааны дүн ихэнх хэсгийг эзлэж байна. Тус багцын арилжаагаар арилжаа хийгдсэн өдрийн хаалтын ханшнаас 4.8%-аас 22.8%-хүртэлх хямд дүнгээр арилжаалагдсан байна.

Хувьцааны төвлөрөл: Компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг. 

Хэрэв та тус компанийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956   

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Төвлөрөл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)