Бондын зах зээлийн мэдээ: АНУ –н засгийн газрын 10 жилийн хугацаатай ам.долларын бондын жилийн өгөөж 3.63% орчимд байна.

2024 он 9 сар 17 өдөр
564
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • АНУ –н засгийн газрын 10 жилийн хугацаатай ам.долларын бондын жилийн өгөөж 3.63% орчимд байна. 
  • Голомт Банк ХК –с олон улсын зах зээл дээр 3 жилийн хугацаатай, 11% купонтой гаргасан ам.долларын бондын өгөөж 10.2% байна.
  • Лхагва гарагаас Пүрэв гараг шилжих шөнийн 2 цагаас АНУ –н Төв Банк бодлогын хүүгийн шийдвэрийг танилцуулна.
  • Уг хурлаар яригдах гол асуудал бол бодлогын хүүг 0.25% эсвэл 0.50% -р буулгах эсэх болж байна.
  • АНУ –н бодлогын хүү буурах нь засгийн газрын бондуудын ханшыг өсгөж, өгөөжийг бууруулах нөлөө үзүүлэх боломжтой юм.

Эрсдэлийн санамж: Энэхүү мэдээг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК-ийн зүгээс зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь ямагт эрсдэл дагуулдаг тул та өөрийн шийдвэрийг шаардлагатай бүх мэдээлэл, судалгааг хүлээн авч, харьцуулан гаргана уу. Бидний дэвшүүлсэн таамаглал нь бодит байдалд биелэх баталгаа байхгүй тул та өөрийн мөнгийг алдах эрсдэлтэйг анхаарна уу. Иймээс таны гаргасан аливаа хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой үүдэн гарах эрсдэлийг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа санхүүгийн хэрэгслийн үнэ ханш нь олон тооны гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамаарч хөдлөх ба зарим өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэлд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэйг анхаарна уу.

БОДЛОГЫН ХҮҮ

АНУ –н Төв Банк болох ХНСангийн ээлжит хурал энэ долоо хоногт болж Лхагва гаргаас Пүрэв гараг руу шилжих шөнийн 2 цагаас бодлогын хүүгийн шийдвэрийг танилцуулах хүлээлттэй байна. Уг хурлаар бодлогын хүүг 0.25% -р буулгах магадлал 31.0%, 0.50% -р буулгах магадлал 69.0% -тай.

Европын Төв Банк энэ 9 –р сарын 12 –нд хуралдаж бодлогын хүүгээ 4.25% -с 3.65% болгож бууруулсан байна. 2022 оны 07 –р сараас эхлэн Европын Төв Банк бодлогын хүүгээ 0.0% -с 4.5% хүртэл өсгөсөн билээ. 2024 оны 6 –р сараас эхлэн хүүгээ аажмаар бууруулж байна. 

АМЕРИК & АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БОНДУУД:

Дээрх зурагт Америк болон Ази, Номхон далайн орнуудын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондуудын өгөөжийг харууллаа.

АНУ болон Канад улсуудын 10 жилийн хугацаатай бондуудын жилийн өгөөж 2.86%-3.63% хооронд байгаа бол Бразил болон Мексик улсуудын бондуудын жилийн өгөөж хамгийн өндөр буюу 9.22%-12.04% хооронд байна.

ЕВРОП & ОЙРХ ДОРНОД & АФРИКЫН ОРНУУДЫН БОНДУУД:

Дээрх зурагт Европын орнуудын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондуудын өгөөжийг харууллаа.

Дэлхий нийтээр бодлогын хүүг бууруулж буй өнөө цагт засгийн газруудын хуучин гаргацан байсан бондуудын өгөөж буурах, шинээр гарч буй бондуудын өгөөж өмнөхүүдээсэээ бага байх үзэгдэл ажиглагдаж эхэллээ. Жишээлбэл Герман улсын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.12% байгаа ба энэ нь сарын өмнөхөөс 0.12% -р, жилийн өмнөхөөс 0.55% -р буурсан үзүүлэлт болж байна.

МУ –с ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАСАН БОНДУУД:

Засгийн газрын Номад бондууд болон “Сэнчири 2027” бондуудын өгөөж 6.1%-6.4% буюу хамгийн бага өгөөжтэй. 

Харин Монгол Улсын Хөгжлийн банкны ам.долларын бондын хугацаа хамгийн наана буюу 2026/03/07 –нд дуусах бөгөөд жилийн дундаж өгөөж 7.9% юм. 

Хамгийн өндөр өгөөжтэй ам.долларын бонд нь “МИК” –н бонд байна. Хугацаа 2027/01/18 –нд дуусах ба жилийн дундаж өгөөж 11.1% байна.

“Mongolian Mining Corporation” –ний хувьд бондын жилийн өгөөж 7.8%, хугацаа 2026/09/13 –нд дуусна. Уг компанийн 2024 оны II улирлын тайлан 2024/07/22 –нд гарсан.(линк: https://tavanbogdcapital.com/news/36106092)

Голомт Банк ХК –с олон улсын зах зээл дээр 2024 оны 5 –р сарын 9 -нд 300 сая ам.долларын дүнтэй, 3 жилийн хугацаатай, 11.0% купонтой бондыг гаргасан ба бондын ханш өсөж, жилийн дундаж өгөөж  10.2% болж буураад байна. Уг бондын зээлжих зэрэглэлийг “Moody’s” –с тогтвортой буюу “B3” дээр үнэлсэн нь Монгол Улсын засгийн газрын зэрэглэлтэй ижил болж байна.

Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн ам.долларын бондын мэдээлэл авах, захиалга өгөх бол 94054554, 95102224 дугаарт холбогдоно уу. 

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)