"ХасБанк” ХК нэгж хувьцаандаа ₮18-ийн ногдол ашиг тараана

2024 он 7 сар 19 өдөр
719
1

ГОЛ ӨНЦӨГ: 

  • “"Хас Банк” ХК нь цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮𝟏𝟖 буюу нийт ₮18.9 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар боллоо.
  • Бүртгэлийн өдрийг 2024.08.08-ны өдрөөр тогтоов.
  • Ногдол ашгийн өгөөж II улирлын байдлаар 2.5% байна.

Ногдол ашиг тараах тухай:

   “Хас Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.07.16-ны өдрийн R-2024-33 тоот тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮18 төгрөг буюу нийт ₮18.9 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.

   Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024.08.08-ны өдрөөр тогтоосон байна. 

   Тус шийдвэрийг Монгол банкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах юм.

Хувьцааны ханшийн тухай:

   Хас банк 2023.06 сард IPO хийж нэгж хувьцаагаа ₮677-өөр арилжаалсан. 2024.07.18-ны өдрийн байдлаар IPO хийсэн ханшаас 6.4%-ийн өсөлттэй байна.  2024.05 сард ₮773-д хүрсэн нь хамгийн өндөр ханш байв. 

Шинжээчийн дүгнэлт

   2024.07.19-ний өдрийн байдлаар “Хас банк” ХК ₮720 дээр хаагдсан ба 2024 оны II улирлын байдлаар (хагас жилийн хувьцааны ханшийн дунджаар) тооцвол ногдол ашгийн өгөөж 2.5% байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн ногдол ашгийн өгөөжөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. 2024 оны II улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/ 30%-д хүрсэн нь ТОП 20 индексийн дунджаас 8 нэгж хувиар өндөр үзүүлэлт билээ. 

   ХАС банкны хувьд хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=4.6x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дунджаас 2 дахин бага буюу хямд байна. Нөгөө талаас үнэ дансны үнийн харьцаа P/B=1.1x байгаа нь IPO хийх үеэс 0.3 нэгжээр буурсан буюу зах зээл дээр ханш илүү бодит үнэ цэн рүүгээ ойртсон байна.  

Хас банкны эхний хагас жилийн тайланг дараах линкээр https://tavanbogdcapital.com/news/35165200 дамжуулан үзэх боломжтой.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

Хас банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Pe****Gonzalez

9 сарын өмнө

It is funny what you can find out there and the fun just stops when it gets to you, that was how i felt when i got swindled by a cryptocurrency trading platform and i was in shock also and traumatized until i got help from private investigator, he and his group help retrieve my funds all thanks to premiumhackservices@gmail.com, now i have a lesson to learn from all this, you can get to them on Whatsapp +14106350697, it is up to you to learn.

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)