"Хас Банк" ХК-ийн цэвэр ашиг ₮85 тэрбумд хүрлээ

2024 он 7 сар 16 өдөр
461
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • "Хас Банк ХК"-ийн 2024 оны II улирлын цэвэр ашиг ₮85 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-аар өслөө.
  • Өөрийн хөрөнгийн өгөөж 29.9% хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 нэгж хувиар өсөв.
  • Тус улиралд чанаргүй зээлийн хэмжээ 2.2% хүрснээр, чанаргүй зээлийн хэмжээ түүхэн доод түвшинд хүрлээ.

Хас Банкны өөрийн хөрөнгийн өгөөж 6.2 нэгж хувиар өсжээ.

   Хас банкны хувьд 2024 оны II улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж 29.9% хүрч өмнөх оны мөн үеэс 6.2 нэгжээр, өмнөх улирлаас 0.8 нэгжээр тус тус өссөн үзүүлэлт болж байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.3 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.

   Цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32% өсөлт үзүүлж ₮3.3 төгрөгт хүрлээ. Харин цэвэр ашиг 37% өсөж ₮85 тэрбумд хүрсэн байна. 

   Чанаргүй зээлийн хувь 2.2% буюу өмнөх оны мөн үеэс 0.7 нэгжээр буурав. Ингэснээр Хас банкны чанаргүй зээлийн хэмжээ түүхэн доод түвшиндээ хүрлээ. Мөн Хас банкны хувьд системийн нөлөө бүхий банкнуудаас чанаргүй зээлийн хувь нь хамгийн бага түвшинд байдаг. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг тул энэ үзүүлэлт өндөр байх нь банкнуудын хувьд тийм ч таатай үзүүлэлт биш билээ.

Өөрийн хөрөнгө өмнөх оноосоо 23%-аар өсжээ.

   2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт хөрөнгө нь ₮5.6 их наядад хүрч, өмнөх оны мөн үеэс 32% өссөн байна. Харин өөрийн хөрөнгө нь ₮665 тэрбум хүрч, 23%-ийн өсөлт үзүүлсэн юм. Мөн хүүгийн орлого ₮338 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 48% өссөн бол хүүгийн зардал ₮191 тэрбумд хүрч, 44% өсжээ. Үүнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 37%-аар  өссөн байна.

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 18.6% гарлаа.

   Арилжааны банк нь Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. 

   Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны  эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 18.6% байгаа нь шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.

   Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Хас банкны хувьд уг үзүүлэлт 38.7% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.. 

Хувьцааны ханш илүү бодит үнэ цэндээ ойртсон байна

   2024.07.15-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (677 төгрөг) ханшаас 5.0%-ийн өсөлт үзүүлж 711 төгрөг орчимд ирсэн байгаа бол IPO хийснээс хойш ханш хамгийн багадаа 547 төгрөгт хүрч байжээ. 

   ХАС банкны хувьд хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=4.6x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дунджаас 2 дахин бага буюу хямд байна. Нөгөө талаас үнэ дансны үнийн харьцаа P/B=1.13x байгаа нь IPO хийх үеэс 0.3 нэгжээр буурсан буюу зах зээл дээр ханш илүү бодит үнэ цэн рүүгээ ойртсон байна. 

Хас Банкны тухай

   Хас банк нь 2001 онд Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн охин компани болж, бичил зээлийн үйл ажиллагаанд төвлөрөн байгуулагдсан. Хас банк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 78 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,300 мэргэшсэн ажилтан, 5,000 гаруй мерчант, 360 гаруй АТМ-аар дамжуулан 1 сая харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

Хас банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)