Өнөөдөр Монголд: Гадаад валютын улсын нөөц 65.8%-аар өслөө
- Гол өнцөг: Монгол улсын гадаад валютын нөөц 2024 онд түүхэн дээд хэмжээнд 5.2 сая ам долларт хүрч өссөн билээ.
- Харин 2024 оны тавдугаар дугаар сард түүхэн дээд өсөлтөөс 1%-аар буурсан бол өмнөх сартай харьцуулахад 3.97%-аар өсөж 5.2 сая ам долларт хүрсэн үзүүлэлттэй байна.
- Монгол улсын нийт гадаад валютын улсын нөөц тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 65.8%-аар өссөн бол өмнөх сараас 3.97%-аар өссөн байна.
Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.

Нөөцийн хэмжээ оны эхнээс 261 сая ам.доллароор буюу 5.3 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ тавдугаар сард 1.8 тоннд хүрч, өнгөрсөн сараас 1.0 тонноор буюу 122 хувиар нэмэгдсэн байна.
Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956
Түлхүүр үгс:
Гадаад валютын улсын нөөц
Өнөөдөр Монголд
Таван Богд Капитал ҮЦК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх