TBC MENTOR #7: Анхны орон нутгийн бонд гарах хүлээлттэй байна. Энэ нь чухам ямар онцлогтой бонд вэ?

2024 он 5 сар 29 өдөр
918
0

Бонд нь хадгаламжтай төстэй тодорхой хугацаанд тогтсон хүү олгодог бүтээгдэхүүн бөгөөд хадгаламжаас өндөр өгөөжтэй, хувьцаанаас бага эрсдэлтэй байдгаараа онцлогтой.

Хадгаламжид таны мөнгийг арилжааны банк авч, тодорхой хүү төлдөг бол харин Бондыг Компани, Засгийн газар болон Орон нутаг гаргах замаар санхүүжилт татаж, тодорхой хугацаанд тогтсон хүүг төлдөг байна. 

Монгол улсад Засгийн газрын бонд (мэдээний төгсгөл хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү*) болон Компанийн бонд идэвхтэй гарч арилжаалагддаг бол одоогоор Орон нутгийн бонд (Municipal bond) огт гарч байгаагүй байна. 

Харин 2024 оны 04-р сарын 29-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар анхны орон нутгийн бондыг Нийслэлээс гаргахаар шийдвэрлэснээ нийтэд зарлаад удаагүй байгаа юм.

Тэгвэл, Орон нутгийн бонд гэж юу вэ?: Орон нутгийн бонд гэдэг нь аймаг хот зэрэг орон нутгийн засаг захиргаа томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаргаж буй бонд юм. Тус ойлголт нь манай улсад шинэ ойлголт боловч олон улсад өргөн хүрээнд арилжаалагддаг байна.  Орон нутгийн бонд нь эрсдэлийн түвшнээр засгийн газрын бондын дараа орох эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог ба хүүгийн орлогын албан татвар нь хөнгөлөгддөг давуу талтай. 

Нийслэл ямар нөхцөлөөр бонд гаргах бол? 

Саяхан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 онд багтаан 500 тэрбум төгрөгийн хотын бондыг гаргахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг уг бондын хүүг жилийн 15%-16.5% байхаар санал гаргасан тухай мэдээлсэн. Мөн уг бондыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл, бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төсөл болон Нийслэлийн авто замын засварт зарцуулахаар төлөвлөсөн байна.

Гэхдээ одоогоор яг хэзээ бонд гарах болон бондын хугацаа зэрэг нарийвчилсан мэдээлэл хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд Нийслэлээс үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу бонд гаргах зөвшөөрлийг Зохицуулах байгууллагаас авсны дараа бондын нөхцөл бидэнд илүү тодорхой болох юм. 

Тиймээс Нийслэлээс их хотын бүтээн байгуулалтад зориулан гаргах анхны орон нутгийн бондод хөрөнгө оруулах эсэхээ одоогоос судалж эхлэх нь зүйтэй болов уу. Бид Нийслэлийн гаргах бондтой холбоотой мэдээ гармагц түргэн шуурхай танд хүргэх болно. 

Нийслэл бондтой холбоотой мэдээлэл унших: https://tavanbogdcapital.com/news/32734147

Бондын хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл унших: https://tavanbogdcapital.com/news/32734147

**********************************************************************************************************************

* Засгийн газрын бонд нь найдвартай эргэн төлөгдөнө гэж үздэг хамгийн эрсдэл багатай үнэт цаас бөгөөд олон нийтэд харьцангуй мэдээлэл сайтай байдаг. Мөн хүүгийн орлогын албан татваргүй байдгаараа онцлогтой. Манай улсын хамгийн анхны засгийн газрын бонд 1996 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор тус бондыг гаргаж байжээ. Монгол улсын засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээлд нийт 10 бонд гаргасан ба үүнээс 6 бонд бүрэн төлөгдөж дуусаад байгаа. Харин 4 бондын эргэн төлөгдөх хугацаа хараахан болоогүй байна. 

 

Та бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр бүртгүүлээрэй. Бид тантай удахгүй холбогдох болно. https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757016

Түлхүүр үгс:

Таван богд капитал ҮЦК

Нийслэлийн бонд

TBC Mentor

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)