Нийслэлийн дотоод зах зээлд гаргах 500 тэрбумын бондын зарцуулалт юу байх вэ?

2024 он 5 сар 22 өдөр
1944
0

ГОЛ ӨНЦӨГ

  • 2024 оны 4-р сарын 29-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд гаргах тогтоолыг баталж 2024 оны 5-р сарын 8-ны өдрийн МУЗГ-ын хуралдаанаар бонд гаргахын эцэслэн баталлаа.
  • Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг уг бондын хүүг 15%-16.5%-н хүүтэй байхаар санал гаргасан гэв. Мөн тэрээр 500 тэрбумын бондыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл, бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төсөл болон Нийслэлийн авто замын засварт зарцуулахаар төлөвлөсөн гэлээ.

Нийслэлийн бондын 300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд дамжуулан зээлдүүлнэ. Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 11.3 хувиар өссөн бөгөөд цаашид хэрэглээ эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Эх сурвалж: www.ikon.mn 

Бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төсөлд 50 тэрбумыг зарцуулна

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулгыг ирэх наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурна. Түүнчлэн Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм. Эх сурвалж: www.ikon.mn 

Улаанбаатар хотын авто замын бүтээн байгуулалтад 150 тэрбум зарцуулна. Улаанбаатар хот 1,450 км хатуу хучилттай авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо  нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний  өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийнэ. Эх сурвалж: www.ikon.mn 

Нийслэлийн дотоодын үнэт цаасыг 15-16.5 хувийн хүүтэй байхаар санал гаргасан гэдгийг Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг  хэлэв. Эх сурвалж: www.ikon.mn 

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)